Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батбаяр аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболдтой уулзаж, өнөөгийн гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын санал солилцож, цаашид криминалистик судалгаанд үндэслэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахыг чиглэл болголоо.
Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурлыг ирэх 7 хоногийн 3 дахь өдөр /2020.08.19/ хуралдахаар товлолоо.