ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, ХОРООДЫН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ ӨНӨӨДӨР 3-Р ХОРООНЫ ХУРЛЫН ТАНХИМД БОЛЛОО.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид хороодын иргэд сонгогчидтой уулзах уулзалт өнөөдөр 14:00 цагт 3-р хорооны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Уулзалтад НИТХ-ын Төлөөлөгч дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Төлөөлөгч О.Батмөнх, Д.Мөнхтулга, Э.Шинэбаяр, ИТХ-ын ажлын албаны дарга Г.Гансэлэм, Засаг даргын орлогч Б.Балжинням болон холбогдох албаны хүмүүс оролцож иргэдтэй санал хүсэлтээ солилцлоо.
НИТХ-ын Төлөөлөгч дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, шинээр батлагдсан хууль тогтоомж, ИТХ-аас өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ болон цаашид хийх ажлын талаарх мэдээлэл, Төлөөлөгч О.Батмөнх тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулсан бол 3-р хорооны 17 иргэдээс асуулт асууж дараах саналуудыг гаргалаа.
Үүнд:
Орон сууц байрны фасад засвар
Тариан булаг хэсгийн дэд бүтэцгүй газрын асуудлыг шийдвэрлэх
Гэр хорооллын хаягжуулалт
Авто замын засвар
Төв замын ус зайлуулах хоолой
Авто машин зогсоолын асуудал
Иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх сайжруулах
Орон сууц байрны цахилгаан шатыг ашиглалтад оруулах орц засварын ажлууд зэрэг саналуудыг хэлж байв.
Дүүргийн ИТХ-аас 5-н хорооны иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулсанаар иргэдээс гаргасан саналуудыг Зөвлөлийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэн холбогдох ААНБайгууллагуудад хүргүүлж асуудлуудыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллах юм.