УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн 2022-2023 оны зээлийн төлөвлөгөөнийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Бид сайн муу, зээл олон авсан.МУ-ын Засгийн газар 2012 оноос авсан бондоо тайлагнах хэрэгтэй. Ямар ямар Ерөнхий сайд улсаа хорлож, хоноцын сэтгэлээр хандсаныг зарлах хэрэгтэй. АББХ хурал дээр энэ талаар тайлан тавьж байж, ард түмэн өөрөөр харна шүү.
Төсвийн алдагдалаа гадаадын зээлээр нөхөөд явдаг улс хаач байхгүй шүү. Мөнгө өгч байвал нөхцөл нь хамаагүй гэсэн сэтгэлээр хандмааргүй байна. Азийн хөгжлийн банкны зээл дээр янз бүрийн нөхцөл байдаг. Өөрийнхөө нөхцөлийг яриарай. Олон Улсад хэрэгжүүлдэг зузаан журам бариад байвал энэ ажил явахгүй.