Б.Пүрэвдагва: Эмэгтэйчүүдэд квотоос илүү жендэрийн суурь ойлголт, бэлтгэл чухал байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НИТХ-ын төлөөлөгч
Огноо
Унших
14 минут 50 секунд
Б.Пүрэвдагва: Эмэгтэйчүүдэд квотоос илүү жендэрийн суурь ойлголт, бэлтгэл чухал байна
Нийтлэсэн огноо:

Б.Пүрэвдагва: Эмэгтэйчүүдэд квотоос илүү жендэрийн суурь ойлголт, бэлтгэл чухал байна

-Жендэрийн эрх тэгш байдлыг өмнө нь иргэний нийгэм, олон улсын байшгууллага төрийн байгууллагууд хөндөж гаргаж ирдэг байсан. Харин улс төрийн нам анх удаа жендэрийн асуудалд анхаарч бүтэн өдрийн турш хэлэлцүүлэг өрнүүллээ. "Оролцьё, төлөөлье" уриан дор жендэрийн эрх тэгш байдлын тухай удирдах ажилтны хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 600 орчим удирдлага оролцсон.

Бид найман цагийн турш жендэрийн эрх тэгш байдлыг нэлээн өргөн хүрээнд далайцтай авч үзлээ.

Хэлэлцүүлэг хийх болсон эхний шалтгаан нь НҮБ болон БНСУ-ын хамтын ажиллагааны агентлаг улс төрийн намуудтай хамтарсан шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Хоёрдугаарт, бид 21 аймгаар явж жендэрийн тухай сургалтуудыг хийж үзлээ. Орон нутгийн түвшинд жендэрийн эрх тэгш байдлын талаарх ойлголт мэдээлэл сул байна. Тиймээс намын шат шатанд ажиллаж байгаа удирдлагуудыг мэдээллээр хангах шаардлагатай, тэр дундаа жендэрийн эрх тэгш байдлын талаар зөв ойлголт мэдлэг өгөх хэрэгцээ бий болжээ. Гуравдугаарт, МАН 101 жилийн түүхэндээ жендэрийн эрх тэгш байдлын талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан. Энэ баримт бичгээ хэлэлцүүлье гэж үзлээ.

МАН-ын суурь зарчим бол жендэрийн эрх тэгш байдлыг хангах, улс төр, нийгмийн амьдралын бүхий л салбарт хүйсийн оролцоог тэнцвэржүүлэх, хүний эрхийг дээдэлсэн социал демократ үзэл баримтлалыг хангах байдаг.

Хүний эрхийг хангах энэ бодлогынхоо хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллаж эхэлж байна. Цахим бүртгэлээр МАН 283 мянган гишүүнтэй. Эдгээр гишүүдийн 54 хувь нь эмэгтэйчүүд байна. Намын удирдах шат шатны албан тушаалтнуудыг харвал 23.9 хувь нь эмэгтэй байх жишээтэй. Эндээс харвал жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд нэлээн ажил хийж, хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа.

Дэлхий нийтийг харвал 2015 оноос хойш НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын тавдугаарт жендэрийн эрх тэгш байдлыг хангахаар тусгасан. 196 улс орон 2030 онд тайлангаа тавина. Өөрөөр хэлбэл, жендэрийн эрх тэгш байдал, хүйсийн тэгш харьцаа шийдвэр гаргах түвшинд 50, 50 хувьтай буюу ижил тэнцүү байх зорилго руу дэлхий нийт чиглэж байна. Монгол Улсын хувьд нөхцөл байдал өөр.

Хууль тогтоомжуудыг авч үзвэл 2011 онд батлагдсан Жендэрийн тухай хуульд хүйсийн харьцааг 25 хувийн босго тавьсан. 2020 оны УИХ-ын тухай хуульд 20 хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар заасан.

Харин МАН 2017 оны 28-дугаар Их хурлаараа 30 хувиас доошгүй гэж дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Азидаа бол 30 орноос 19-дүгээр байрт орж байгаа нь төр засаг, улс төрийн нам гээд бүх талаар жендэрийн эрх тэгш байдлыг ярих, анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.

НАМЫН ИНСТИТУЦИД ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАРИУЦАХ ТУСГАЙ НЭГЖ БАЙГУУЛНА

-Жендэрийн эрх тэгш байдлын тухай бодлогын баримт бичгийг дараа дараагийн шатандаа хэлэлцүүлээд явна. Бодлогын баримт бичгээ баталж намын шат шатны нэгжид хэвшүүлэх, нэгдсэн ойлголттой болгохыг зорьж байна. Аравдугаар сарын дунд үеэс 21 аймаг, 330 суманд жендэрийн эрх тэгш байдлаар сургалт зохион байгуулахаар сургагч багш бэлтгэж байгаа. Хий хоосон явцуу байдлаар автоматаар квот тавихаас илүү жендэрийн суурь ойлголт, бэлтгэл ажлыг сайн хангах ёстой.

Жендэр бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, манай намын хувьд эмэгтэйчүүдийн оролцоо 23.9 хувьтай байгаа учраас тэнцүүлэхийн тулд эмэгтэй хүйсийг ярьж байгаа юм. Магадгүй арваад жилийн дараа эрчүүдийг ярьж эхэлнэ.

Төрийн албан хаагчдын 61-63 хувь нь эмэгтэй байгаа. Жишээлбэл, намын анхан шатны байгууллага буюу Баянзүрх дүүргийн үүрийн дарга нарын удирдлагуудын 83 хувь нь эмэгтэй. Мэдлэг, боловсрол эзэмших байдал нь хүртэл эмэгтэйчүүд давамгайлж эхэлж байгаа учраас хэсэг хугацааны дараа эрчүүдийг ярих шаардлагатай болно. Тиймээс аль нэг хүйсийн төлөөлөл байна гэдэг заалтыг хуульд оруулж өгдөг.

Эмэгтэйчүүдийг дэмжье гэхээр автоматаар квот олгоно гэж ойлгодог. Гэтэл үүний цаана хүний нөөцийг бэлтгэх, шилж сонгож дэвшүүлэхдээ эрх тэгш байдлыг хангах учиртай. Хууль дүрэмд заасны дагуу 30 хувьд нь тэнцэхүйц мэдлэг боловсролтой боловсон хүчин аймаг, сум, цаашлаад УИХ-ын хэмжээнд байна уу гэдгийг анхаарч үзэх, эртнээс бэлтгэж боловсруулах шаардлага бий болж байна. Энэ дагуу эрх баригч нам бодлого боловсруулж ажиллая гэж байгаа юм.

Манай улсын хувьд уламжлалт зан заншил, тогтсон соёлтой холбоотойгоор жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх хэрэгтэй.

Эмэгтэй хүн сайн гэрийн эзэгтэй байх гэх ойлголтыг өөрчилж хүнийг ямар нэг хүйсийн байдлаар харахаас илүү мэдлэг, туршлага, боловсролыг хэмжүүр болгох ойлголтыг төрүүлэхийн тулд намын бүх гишүүддээ сургалт хийхээс эхэлж байгаа. Аль болох өргөн хүрээнд зохион байгуулахын тулд намын гишүүд онлайнаар оролцох боломжийг нээж өгөх зэргээр нөлөөллийн ажлуудыг хийнэ. 283 мянган гишүүндээ ямар нэг байдлаар жендэрийн ойлголтыг хүргэнэ.

Нам жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын баримт бичгийг гаргасан нь энэ асуудалд онцгой анхаарч буйн нэг дохио болно. Мөн 2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн дагуу улс төрийн намууд жил бүр тайлангаа хүргүүлэх ёстой.

Харамсалтай нь өнгөрсөн 11 жилийн хугацаанд Дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй намын аль нь ч жендэрийн эрх тэгш байдлын тайлангаа хүргүүлээгүй.

Харин хэлэлцүүлэг хийсний маргааш буюу есдүгээр сарын 16-нд Жендэрийн үндэсний хороонд тайлангаа анх удаа хүргүүллээ. Жендэрийн эрх тэгш байдал дээр ямар нэг улс төржилтгүйгээр нэг үзэл санаагаар хандъя гэдгийг бусад намууддаа уриалж байгаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах шинэ санал санаачилга байвал нээлттэй хамтарч ажиллая гэдгээ илэрхийлсэн. Мөн нам дотор жендэрийн эрх тэгш байдлыг хангах бүтэц байх шаардлагатай гэсэн санал гарсан. Намын Их хурлаас сонгогддог Хяналтын ерөнхий хороо гэж бий. Энэ хорооны бүтцэд Ёс зүйн хороо байдагтай адил Жендэрийн эрх тэгш байдлыг хариуцах нэгж байх нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр нам бодлогын баримт бичгээс гадна тусгай бүтэц бий болгоно. Хэлэлцүүлэг өрнүүлж, тайлан өгөөд орхих биш байнгын ахицтай байхын төлөө ажиллана.

НАМЫН ДЭМЖЛЭГЭЭС ГАДНА ЭМЭГТЭЙЧҮҮД УЛС ТӨРД ОРОХДОО ЗОРИГТОЙ БАЙХ ЁСТОЙ

-Дараагийн сонгуулиар бодит үр дүн гаргахын тулд яг одооноос хичээх хэрэгтэй. Засгийн газрын түвшинд түүхэндээ хамгийн олон буюу дөрвөн эмэгтэй сайдтай боллоо. Байнгын хороог мөн гурван эмэгтэй гишүүн даргалж байна. Орчин үед аймгийн зохион байгуулалтад орсноос хойш буюу 91 жилд анх удаа эмэгтэй Засаг даргыг бодлогоор орон нутагт томиллоо. Өөрөөр хэлбэл, дараа дараагийн удаад ямар байх вэ гэж тест хийж үзэж байгаа хэрэг. Ховд аймгийн Засаг даргын томилгооны хувьд ялангуяа баруун аймагт эмэгтэй хүн нэр дэвших хэцүү байсан. Эрэгтэй хүнийг мэдлэг, боловсролыг нь хардаг бол эмэгтэй хүнийг ар гэр, хөрөнгө санхүүгээс эхлээд хувийн байдал руу нь хэтэрхий их анхаарч байгаа нь жендэрийн асуудлыг ярихаас өөр аргагүйг харуулсан. Энэ мэтээр шат шатанд тестэлж үзсэний үндсэн дээр нам бодлогоо боловсруулж байна.

Намын дэмжлэгээс гадна эмэгтэйчүүд улс төрд орохдоо зоригтой байх ёстой юм билээ. Нийгэм хэрхэн хүлээж авч байгаагаас шалтгаалж шантарч болохгүй. Ховдын Э.Болормаа даргын кейс амжилттай болсны дийлэнх хувь нь нэр дэвшигчээс өөрөөс нь хамаарсан. Нам хэдийгээр бодлого гаргаж дэмжсэн ч тухайн хүн шантрах нөхцөл байдал маш их гарсан. Бараг эхнээсээ нэр дэвшихгүй ч байж болох байсан. Энэ бол дан ганц Э.Болормаа, зөвхөн Ховдын асуудал биш. Араас нь явж байгаа олон эмэгтэй, тогтолцоо, процессын асуудал. Нэр дэвшигч зоригтой, шийдвэртээ тууштай байснаараа үр дүн гарч байна. Мөн ажлын үр дүн их чухал байгааг энэ жишээнээс харж болно. Тиймээс эмэгтэйчүүд айж, ухрахгүйгээр тэгш эрхээ эдлэх, тууштай байж чадвал хүлээн зөвшөөрөгдөж эхэлнэ.

Эмэгтэйчүүд нэгнийгээ дэмжихэд 55-60 хувийн эерэг үр дүн гардаг бол хоёр хүйс хамтарч чадвал 90-98 хувь байгаа.

Ялангуяа, намын залуу эрэгтэй улстөрчид жендэрийн асуудлыг хүчтэй ярьж эхэлж байгаа нь хамгийн том үр дүн гэж харж байгаа. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа тэгш байснаараа, эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд илүү их оролцсоноороо нийгэмд олон эерэг үр дүн гардаг. Эмэгтэй удирдагчтай газар бослого тэмцэл гардаггүй. Асуудлыг эерэг зөөлөн аргаар шийдвэрлэдэг. Эдийн засгийн маш үр нөлөөтэй байж, нийгмийн асуудлыг орхигдуулахгүй байгааг олон жишээ судалгаанаас харж болно. Европ 16 жил эмэгтэй удирдагчтай байлаа. Нийгмийн асуудал дээр маш хүртээмжтэй бодлого явуулж чадсан.

Ер нь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрх талаас нь харвал бүх түвшинд бүх талын төлөөлөл хүртээмжтэй байх шаардлагатай. Хүйсээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бүх талын төлөөлөл бүрдэж байж хүний эрх хангагдсан хүмүүнлэг ардчилсан нийгэм бий болно. Нүүдэлчин соёл, уламжлал зан заншил хэвшмэл ойлголтоос эхлээд саад бэрхшээл бий. Үүнийг хөгжүүлж, орчин үеийн нийгэмд нийцүүлж иргэн бүрийн оролцоог хангаж авч явах хэрэгтэй. Ямар ч байсан эхэлнэ гэдэг алхам. Байнга анхаарч, ярьж, нийгмийн тодорхой шилжилтээр явж сайн үр дүнд тэмүүлж байх нь чухал. Хэлэлцүүлгийн үеэр олон шинэ санал санаачилга гарсны дотор дунд сургуулийн хөтөлбөрт жендэрийн тухай ойлголтыг суулгах асуудлыг ч хөндлөө. Гэхдээ хэт феминизм рүү орчихвол утгаа алдчих учраас тэнцвэрийг хангах үзэл баримтлалыг бодлогын баримт бичигтээ суулгах хэрэгтэй.

Цаашид жендэрийн эрх тэгш байдлыг хангахад НҮБ болон Койка-гийн төсөл үргэлжилнэ. Мөн Германы Фридрих Эйбертийн сантай хамтарч залуу эмэгтэй улстөрчдийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Эхний үе шатанд 50 эмэгтэйг улс орны өнцөг булан бүрээс шалгаруулсан. Хоёрдугаар шат арваннэгдүгээр сард эхэлнэ. Энэ хөтөлбөрөөр шат шатны сонгуульд эмэгтэй хүний нөөцийг бэлтгэж байгаа. Орон даяар жендэрийн сургалт хийхдээ сайн боловсон хүчнийг олж тодруулж төв рүү авчирч бэлтгээд эргээд 2024 оны сонгуульд шат шатанд нь дэмжих бодлого баримталж байна.

МАН дэргэдээ эмэгтэйчүүдийн байгууллагатай. Тэнд эмэгтэйчүүдийн манлайлал байх нь чухал. Гэхдээ нас насны төлөөлөл байх нь зүйтэй гэж үзэж НАМЭХ-ны Их хурлаараа дүрэмд өөрчлөлт оруулж шат шатны удирдах ажилтанд насны квот зааж өгөх асуудлыг ярилцсан. Тухайлбал, 18-30 насных нь 25 хувь, 30-40 насных 25 хувь зэргээр нас насны төлөөллийн манлайллыг бий болгоно. Цаашлаад олон өнцгөөс харсан эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэнэ. Ажлын хэсгийг Ц.Мөнхцэцэг гишүүн хариуцан ажиллаж байгаа. УИХ-ын сонгуульд эрэгтэй, эмэгтэйчүүд санхүүгийн хувьд тэгш гараанаас гарахгүй байгааг халж аль болох мөнгөний хүчин зүйлгүй сонгууль явуулахыг чухалчилж байгаа.

2020 онд нэр дэвших эрхээ авахын тулд дэнчин тавьдаг байсныг болиулсан.

Ямар ч нэр дэвшигчдээс дэнчин аваагүй нь эмэгтэйчүүд орж боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, дэнчингүй болсноор МАН-аас 11 эмэгтэй нэр дэвшиж сонгогдсон. Харин 2024 онд НИТХ, аймаг, дүүрэг, УИХ-д хэдэн эмэгтэй нэр дэвшиж ялалт байгуулснаас өнөөдрийн бидний ажлын үр дүн хамаарна.

Сандаг ОД-ЭРДЭНЭ
Сандаг ОД-ЭРДЭНЭ
 
АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв
АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

“УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР“-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

“УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР“-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ

Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ