Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийж байна.
Энэхүү 3 талт уузалтаар нийгмийн түншлэлийн байгууллагын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл сэдвээр санал солилцож байна.
Хурлын үеэр:
ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох ажлын хэсэг гаран ажиллаж байна. Мөн нийгмийн зөвшилцлийн 3 талт хэлэлцээрт бэлтгэн уулзалтуудыг хийж байна.
Энэ онд ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна. Тухайлбал ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт байнгын ажлын байраар хангасан аж ахуй нэгжид сар бүр 800 мянган төгрөгийг 4 сарын хугацаанд цалингийн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр олгоно" гэв.
Amlalt.mn