Иргэдээ орлогод нь нийцсэн, чанартай, хүртээмжтэй орон сууцаар хангах нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх томоохон зорилтуудын нэг юм.
Энэ хүрээнд 2027-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг иргэдэд танилцуулах ажлыг Дархан-Уул аймгаас эхлүүллээ.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван болон холбогдох албаны төлөөлөлтэй хамт Төвийн бүсийн иргэдтэй уулзаж, хөтөлбөрийн зорилго, хэрэгжилт, орон нутагт бий болох боломжуудын талаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо.
Дархан-Уул аймаг 110 гаруй мянган хүн амтай ч иргэдийн 20 орчим хувь нь орон сууцанд амьдарч байна.
Харин инженерийн дэд бүтцийн хангамж харьцангуй сайн шийдэгдсэн нь орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх томоохон давуу тал юм.
Үндэсний хөтөлбөрийг бодит үр дүнд хүргэхийн тулд төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллага, орон нутгийн хамтын ажиллагааг уялдуулан ажиллана.
amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!