“Тавантолгой түлш” ХХК 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хагас коксон түлшний татан авалт, тээвэрлэлт, борлуулалт, чанарын хяналтыг нэмэгдүүлж байна.
Энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш татан авахаар төлөвлөсөн.
Нийслэлийн 182.5 мянган өрхийг түлшээр хангах 26 агуулах, 448 борлуулалтын цэг, 38 компанийн 239 тээврийн хэрэгслийг ажиллуулж байна.
Арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар нийт 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна.
Үүнээс хагас коксон түлш 51,145 тонныг эзэлж байна.
“Хотула” аппликейшн хэрэглэгчийн тоо 182,572 болж нэмэгджээ.
amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!