Монголд Ганди хэрэгтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 6 секунд
Монголд Ганди хэрэгтэй байна
Нийтлэсэн огноо:

Монголд Ганди хэрэгтэй байна

Монголын ард түмнийг хоёр хэсэгт хувааж үзэхэд болно. Мэдээлэл, эрх мэдэлд ойр “хулгайчид”. Нөгөө талд жирийн иргэн. Үүнийг боловсролын зээлийн сангийн тонологоос яруу тодоор харж болж байна. Энэ тонологыг УИХ, Засгийн газрын гишүүдийн үрс л авчээ. Хуу хамж. Монголын шударга ёс энэ. Монголын үнэн нүүр царай энэ. Жирийн ардын хүүхдэд эмчлүүлэх тохой булан олдохгүй эмнэлгийн хонгилд овоороостой. Сургууль соёл бүх юм нь мөн адил.

Амарын БАЯРХҮҮ on Twitter: "RT @Unurtsetsegn: Иргэдэд эмнэлгийн ор байтугай  коридор нь ч олдохгүй бн. Гэтэл тэрбум тэрбумаар нь ХБ-наас аваад гадаадад  өндөр үнэтэй ха…" / Twitter

Монголын парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх хэлэлцүүлэг хийж байна. Сонгуулийн хуулиа мөн хэлэлцэнэ, залгуулаад. Үүндээ одоо нэг л заалтыг тусгаж өг өө. Эрх мэдэл, мэдээлэлд ойрын боломжийг ашиглан аливаа бусармагт нэр холбогдсон бүгдийг ахиж албан тушаалын сэнтийд хоншоор цухуйлгуулж болохгүйг хатуу хуульчлах хэрэгтэй байна. Чухамхүү ингэж байж л Монголын төр ариусна. Шударга ёс тогтоно.

Өнөөдөр эрх баригч намын бүлгийн дарга иргэд Их хурлын гишүүдийг муулсаар байгаад нэр хүндгүй болгосон гэж хэлж байна. Нөхөр Д. Тогтохсүрэн зөвхөн энэ үгийнхээ төлөө албан тушаалаасаа огцрох хэрэгтэй. Монголын төрд дахин ойртохгүй байх нь үндэсний эрх ашиг. Парламентад суудалтай гуравдагч намын дарга Т. Доржханд маш олон зүйл ярьдаг. Дэвшилтэт гэмээр. Гэтэл хүүхэд нь аанай л нөгөө тонологын бусдын адил хэзээний боловсролын зээл авч. УИХ-ын гишүүн болсон өдрөөсөө энэ бүхнийг зарлаад, засаж залруулж яагаад болоогүй юм бэ. Тогмидын Доржханд одоо чухам энэ л асуудлаараа улс төрөөс бүрмөсөн бууж, үүгээрээ цэвэр ёс суртахууны зарчим домог бүтээх нь, улс төрийн ирээдүйн олон боломжоос нь ч илүү үнэ цэнтэй юм энэ улсдаа гэдгийг эргэлзэлгүй ойлгож, энэ өнцгөөс ард түмэндээ мэдээлэл хийх хэрэгтэй.

Тайлбар байхгүй.

Монголын улс төрчид яагаад ийм өлөн хомхой, арчаагүй сувдаг байдаг юм бэ. Жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн сангууд, Хөгжлийн банк, тендер, концесс, зээл , ерөөсөө энэ улсад байгаа бүх боломжийг Монголын улс төрчид үеийн үед тонож дээрэмдэж, улсаа, иргэдээ шулсаар, өөрсдөө үе уламжлан төрийг зайдалж ирлээ. Нүгэл гэж байдаг гэдэг биз дээ. Монголын улс төрчдөд нүгэл хүрнэ гэж байдаггүй юм болов уу.

Богд уулыг тойроод бүгд ам амаар нь аваад байшин барьчихсан. Бүгд улс төрчид. Хэн нь бариад, хэн нь барьж болдоггүй юм гэж архираад л байшин барьцгаагаад, зараад суугаад байна. Хүн чулууны хонхрын бүх газрыг мөн эдгээр улс төрчид л зарсан. Бүгдийг нь шүү. Тэгээд тэр мөнгөөрөө өлөн ходоодны сонгууль хийж улс төрд хэдэн арван жилээр ноёлж байна. Зөвхөн идлэг уулгаараа л уралдана. Улсдаа өнгөтэй өөдтэй нэг ч зүйл хийхгүй.

Улсдаа орлого оруулдаг хоёрхон боломжийнхоо нэг нүүрсийг дөчин их наядаар нь тоносон. Нүүрсээ зарах төмөр замаа хил тулгаад “хаячихсан”. Гарц байхгүй. Газрын тосоо боловсруулахгүй, малын түүхий эдээ боловсруулахгүй. Зүгээр л зөвхөн дээрэм тонуулын сэтгэхүй шуналаар, ширэнгийн хуулиар улс орныг зайдлан тохуурхана. Тэгээд энэ дэлхийн хамгийн үнэтэй бүхнийг хэрэглэн гайхуулж, хүн ардаасаа ялгаран ялгаран доромжилж, ертөнцийн шившиг болно.

Сангийн, эдийн засгийн сайдууд нь нүүрс, зэс зарсан мөнгөө л яриад суугаад байна. Өөр эдийн засгийн ямар ч солонгорол үл үүсгэх чадвартай. Цалин тэтгэврийг нэмнээ гэдэг ганц хуурмаг үгтэй. Тэдний хувьд ард түмэн үнэхээр хэн ч биш болоод маш удаж байна. Доромжлон дээрэлхэж, бах таваа хангаж яагаад дуусдаггүй юм бол.

Өтгөн шингэнээ дээр нь асгаад байхад үг дуугарч, засаж залруулахыг оройлдоггүй ард түмэнд ямар үг хэлэх билээ гэж их Лодонгийн Түдэв үнэхээр гаслан гансрахын туйл болон хэлж байжээ. Ард түмнийг ийм хэмжээнд эрх баригчид, төр баригчид доороо нухачжээ. Монголын төр гэж оршиж байна. Төрийн амин үнэт шүншиг жанлав гэж байдаг аваас Монголын төрийн дээр шавааралдсан бирд шимнусуудыг бүрмөсөн арилгаж хайрлаач гэж үнэхээр мөргөж сөгдөх болжээ, энэ ард түмэн. Мөргөж сөгдөж ч байгаа.

Дуурийн дуучид нь сая таван зуугийн цалинтай болгож өгөөч ээ гэж залбирахаас илүү яах билээ. Ганц нөмрөг даавуу, таяг, нүдний шилнээс өөр хөрөнгөгүй Махатма Ганди ард түмнийхээ мөнхийн эцэг болж чадсан. Шударга ариунд үндэслэсэн нөр сэтгэлээр эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэсний тул. Монголд Ганди хэрэгтэй байна. Төрийн ордноос мянган алхмын зайд монголчууд нүхэн жорлонд морь харж байна. Үүнээс илүү нотолгоо хэрэгтэй гэж үү.

З.БАЯРАА

Amlalt.mn

Монгол-Туркийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав