Төрийн ордонд өнөөдөр /2023.06.13/ “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт үргэлжилж байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Жендерийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн төрийн оролцоо цөөн байдаг. Үүнийг ямар нэгэн байдлаар зохицуулах ёстой. Ингэхийн тулд хууль эрх зүйн байдлыг нь сайжруулах замаар зохицуулах шаардлагатай юм. Ялангуяа эрчүүдэд жендерийн тэгш эрх ямар чухал вэ гэдгийг ойлгуулах сургалт, соёлыг хийх ёстой гэж бодож байна. УИХ, Засгийн газарт ч тэр, өөр аль ч байгууллагад эрэгтэй, эмэгтэй хамтарч ухаан санаагаа уралдуулж, шийдвэр гаргаж байх нь зөв юм. УИХ-д эмэгтэйчүүдийн квот 30 хувь байх ёстой гэдэг олон улсын зарчим байдаг. Үүнийг нэмэгдүүлж болно. Нэр дэвшүүлэлтээр эмэгтэйчүүдийн жендерийн асуудлыг хангаж байна гэж хэн нэгнийг хуурч болохгүй" гэлээ.
Amlalt.mn