“Нэг Монгол” хөдөлгөөний ээлжит арга хэмжээ болох “АРДЧИЛСАН НАМ - СОРИЛТ БОЛОМЖ” хэлэлцүүлэг өчигдөр \2023.07.06\ Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, “Нэг Монгол” хөдөлгөөний тэргүүн Н. Ганибал нээж, үндэсний бодлогын хорооны гишүүд оролцлоо. Эрх чөлөө ба Тэгш эрх, “Ардчилсан намын үзэл баримтлал, Баруун төвийн үзэл санаа”, “Ардчилсан намын ялалт, ялагдлын шалтгаан” сэдвээр илтгэгч УИХ-ын гишүүн УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, судлаач Б.Болор-Эрдэнэ, Үндэсний Бодлогын хорооны гишүүн Л.Баяндалай нар тус тус илтгэл тавилаа. Нэг зорилго, Нэг бодлого уриатай “НЭГ МОНГОЛ” хөдөлгөөнөөс зохион байгуулсан “АРДЧИЛСАН НАМ-СОРИЛТ БОЛОМЖ” хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн Ц.Туваан үг хэлснээр уг хэлэлцүүлэг өндөрлөлөө.
Amlalt.mn