Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 42 секунд
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов
Нийтлэсэн огноо:

Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов

Монгол Улсын Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллах үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Тэрбээр “Ерөнхий сайдын хувиар долоо хоног бүрийн даваа гаригт салбар бүрийн төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийж байна. Засгийн газар хайрцаглагдсан орчноосоо гаръя, иргэдээ сонсъё гэж байгаа юм. УИХ, Засгийн газрын шийдвэр зарим тохиолдолд анхан шатанд тэс өөр болсон байдаг. Авлига, түгжрэл нэг өдөр бий болсон зүйл биш.

Урт хугацаанд үүссэн, үүнийг өөрчлөхийн тулд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг баталж, хэрэгжүүлж байна. Монгол Улсын хөгжлийг ирэх 30 жилд 10, 10 жилээр зурагласан баримт бичиг юм. Хөгжлийг хязгаарлаж буй зүйлүүлийг “Шинэ сэргэлтийн бодлого”-оор шийдвэрлэхээр зорьж байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх хамгийн эхний суурь нь авлигатай тэмцэх юм.

Авлига нийгмийн өвчин болж байна. 5Ш ажиллагаа бидний хамтын тэмцэл байх ёстой” гээд улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, өр, зээлжих зэрэглэл, Хөгжлийн банк тойрсон асуудал, төлбөрийн тэнцлийн балансын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

Төв аймаг 97 мянган хүн амтай, иргэдийн сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байна. Энэ нь улсын дундажтай харьцуулахад 400 мянгаар бага үзүүлэлт аж.
Тус аймагт шилжин ирэгсэд жилээс жилд нэмэгдэж байна. Гэтэл сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ муу, барилга байгууламж хуучирсан зэргийг иргэд хэлж байлаа. Тухайлбал, Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг “Өнгөрсөн хичээлийн жилд манай цогцолбор сургууль 3300 хүүхэдтэй байсан бол энэ онд 3800 болсон. 95 бүлэгтэй, нэг ангид 40-өөс дээш хүүхэд суралцаж байна.

Спортын төрөлжсөн сургуулийг яаралтай ашиглалтад оруулж, бидний ачааллыг хуваалцмаар байна. Иргэдийн шилжилт хөдөлгөөн энэ эрчээр нэмэгдвэл цаашид сургуулийн барилга шаардлагатай. Боловсролын багц хуульд төрөлжсөн ахлах сургууль байгуулна гэж заасан. Нийслэлийн төвлөрлийг сааруулахын тулд багшийн төрөлжсөн сургалттай ахлах сургууль Зуунмод хотод байгуулбал зүгээр байна.

Энэ хэрээр үйлчилгээний чанар хүртээмжид сайнаар нөлөөлнө” гэлээ. Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төв аймгийн Зуунмод хотын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ түвшинд гаргахгүй бол болохгүй. Таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын зураг төсөл бэлэн бол ирэх оны төсөвт төсвийг нь шийдэж өгөхөө Ерөнхий сайд хэллээ.

Манзуширын хийд рүү инженерийн дулааны шугам сүлжээ татах, цагдаагийн байгууллага зориулалтын байртай болох, хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг төрөөс дэмжих, нийтийн тээврийн такси үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийн зөвшөөрөл өгөх, шинэ суурьшлын бүсэд дэд бүтэц шийдэж, цахилгаанаар хангах, заавал нийгмийн даатгал төлөх бус хадгалдаг, түүнийг барьцаалж зээл авдаг тогтолцоог бүрдүүлж өгөх зэрэг саналыг иргэд хэлсэн. Мөн залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутмаг, шилжин ирэгсдэд ээлтэй бодлого байхгүй, аймаг, орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ үгийг сонсохдоо хойрго байгааг шүүмжлэв.
Уулзалтын төгсгөлд Засгийн газрын гишүүд нар иргэдийн асуултад хариуллаа. Төв аймагт 2016 оноос хойш 70 гаруй бүтээн байгуулалтын ажил хийжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар томоохон бүтээн байгуулалтыг улсын, засвар шинэчлэлтийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийхээр болсныг тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Батжаргал, Зуунмод-Улаанбаатар хотын чиглэлд хот хоорондын нийтийн тээвэр, такси үйлчилгээний зөвшөөрөл өгснийг Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө аж ахуйн салбарт анхаарч ажиллана. Залуусыг дэмжсэн бодлого хэрэгжүүлээд явж байна. Орон нутагт ирж суурьшвал ипотекийн зээлийн хүүг жилийн гурван хувь болгосон, мөн түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууц барихаар төлөвлөж байна. Монголын хүн амын 70 хувийг залуус бүрдүүлж байна. Залуучуудын асуудлыг Ерөнхий сайд ахалж, Үндэсний хороо байгуулна. Ирэх жилийн төсөв хэлэлцэх үеэр Төв аймагт төр-хувийн хэвшлийн түншлэлээр барих барилгын ажлыг оруулж ирэхийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд захилаа.

Засгийн газрын нөөцөөс шинэ суурьшлын бүсэд цахилгааны дэд бүтцийг шийдэх хөрөнгө гаргаж, айл, өрхүүдийг цахилгаанд холбогдох боломж бүрдүүлнэ гэв. Мөн гэр хорооллын инженерийн шугам сүлжээг иж бүрэн шийдвэрлэх төсвийг ирэх оны төсөвт тусгаж өгье. Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц хэмжээнд Зуунмод байх ёстойг Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд хэллээ.

УИХ-ын дарга Г. Занданшатар аа, та Д.Сумъяабазарыг боомилохоо боль л доо!

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх сард эхэлнэ

БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна