Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт спортын төрөлжсөн сургууль, дулааны станцын барилгын ажлын явцтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 58 секунд
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт спортын төрөлжсөн сургууль, дулааны станцын барилгын ажлын явцтай танилцлаа
Нийтлэсэн огноо:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт спортын төрөлжсөн сургууль, дулааны станцын барилгын ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төв аймагт ажиллаж байна. Тэрбээр Зуунмод хотод баригдаж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа. Уг сургуулийн барилга 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн ч санхүүжилт дутсанаас зогсжээ.

Сургуулийн барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгааг барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си Би” компанийн захирал Я.Дашдорж танилцууллаа. Тэрбээр “Спортын төрөлжсөн сургууль учраас усан бассейн, спортын заалтай байхаар төлөвлөгдсөн ч бассейны зургийг тусгаагүй орхигдуулсан.

Мөн спорт заалны шалыг стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй байна. Тиймээс нэмэлт зураг, төсөв хийлгэсэн. Эдгээрийг магадлалд оруулах шаардлагатай байна” гэлээ.

Дараа нь Ерөнхий сайд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод баригдаж байгаа 30 мегаваттын дулааны станцын барилгын ажлын явцтай танилцлаа.

Энэ ажлыг 2022 оны наймдугаар сарын 29-нд эхлүүлсэн, одоо 26 хувийн гүйцэтгэлтэй байгааг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай хэллээ. Уг станцыг есөн түгээх төв бүхий 10.1 км шугамын урттай, нийт 17 барилга байгууламжтай байхаар төлөвлөжээ.

Шинэ дулааны станц ашиглалтад орсноор Зуунмод хотын 118 аж ахуйн нэгж, төсөвт 70 байгууллага, 421 нийтийн болон амины орон сууц дулааны эрчим хүч болон хэрэглээний халуун устай болох юм. Түүнчлэн шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент 85-90 хувийн өндөртэй тул нүүрсний хэрэглээ 40 гаруй хувь, үнсний гаралт 25 хувь хүртэл буурах юм байна.

Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжиж буй бүтээн байгуулалтын хоёр ажилтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцсаны дараа Засгийн газрын энэ лхагва гаригийн хуралдаанд “Зуунмод” дулааны станцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Учир нь, 10 аймагт баригдаж буй дулааны станцуудаас ажлын явц нь хамгийн удаашралтай нь энэ төсөл юм байна.
Мөн барилгын зураг төсөл нь магадлалд ороогүй төсөлд санхүүжилт өгөхгүй байх, зөвхөн баталгаажсан зураг төсөлтэй төслийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээ хэллээ.

Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа

 Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил үргэлжилж байна

“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай“ хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна

“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ

Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна

Төрийн байгууллага дахь жендерийн тэгш байдлын гэрчилгээжилтийн төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Б.ЧАГНААДОРЖ ТОМИЛОГДЛОО

Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр тохиож байна

Ойрадын Заяач тэнгэр буюу Эзээ

Ойрадын Заяач тэнгэр буюу Эзээ

“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын үр дүнд өмгөөлөгчгүй байцаах, мэдүүлэг авахыг зогсооно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын эрх олгох журмаа танилцуулжээ

32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2026 оны Биржийн борлуулалт 2.1 их наяд төгрөгт хүрлээ

Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод энэ өдөр нэгдэн оржээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо

НҮБХХ-ИЙН ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ГЭРЧИЛГЭЭЖИЛТ ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦЛАА

Азийн наадамд манай улсаас спортын 32 төрөлд 500 гаруй тамирчин өрсөлдөнө

Шинэ орон сууцны үнэ 7.4 хувиар нэмэгджээ

Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна

Хүндийг өргөлтийн тамирчид ААШТ-д оролцохоор Энэтхэгийг зорилоо

Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив

Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна

Шинжээч: “Сибирийн хүч-2” хоолой эрсдэлийг бууруулах механизмыг бий болгоно

Дартсын ертөнцийн домогт тамирчин Паул Лим Монголд ирлээ

С.Бямбацогт: Үе тэнгийн дээрэлхэлт газар авч байгаа тул ХЭҮК шийдэл танилцуулах шаардлагатай

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимтэй хэрэгжиж байна

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Кюрасаогийн шигшээг Дик Адвокат дасгалжуулна

Эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна

Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн талаар хэлэлцэв

АНЭУ, Хятад, Оманы компаниудыг хоригийн жагсаалтад оруулжээ

Бий биелгээ бол миний амьсгал, бүжиг бол миний зүрхний цохилт

БНЭУ-тай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэхэд хамтран ажиллана