“Виз зөвшөөрлийн 13 төрлийн үйлчилгээ бүрэн цахимжсан”
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 22 секунд
“Виз зөвшөөрлийн 13 төрлийн үйлчилгээ бүрэн цахимжсан”
Нийтлэсэн огноо:

“Виз зөвшөөрлийн 13 төрлийн үйлчилгээ бүрэн цахимжсан”

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл тэргүүтэй газрын дарга, мэргэжилтнүүдийн төлөөлөл Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж, албан хаагчидтай уулзлаа.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагааг танилцуулан, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээлэл өгөв.

зураг

зураг

Тус байгууллага хуулийн хэрэгжилтийг хангах, иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх, нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй ажил, үйлчилгээ үзүүлэх цахим шилжилтийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлжээ.

Энэ хүрээнд виз зөвшөөрлийн 13 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 2021 оноос хойш нийт 210 мянган иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэснээр өдөрт дунджаар 240-520 иргэн биечлэн ирж үйлчлүүлдэг байсан нь 5-8 болж багасаж, 100-150 хүсэлтийг цаасаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлтийн тоо нэмэгджээ.

Мөн үйлчилгээний хүсэлтийг 5-10 хоногт шийдвэрлэдэг байсныг 3 хүртэл хоногт багтаан богино хугацаанд шийдвэрлэж байна. Үйлчилгээ бүрэн цахимжсанаар ирж очиход зарцуулдаг байсан 3-4 цагийг хэмнэж, ердөө 30 минутын дотор хүсэлтээ илгээх боломжтой болсон бөгөөд хүсэлтээ хянаж, шийдвэрлэлтийн мэдээллийг мөн л цахимаар хүлээн авдаг болсон.

Б.Энхбаяр: Төрийн үйлчилгээг цахимжуулахад Гадаадын иргэн, харьяатын газар манлайлан ажиллаж байна

зураг

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр алба хаагчидтай хийсэн уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Засгийн газрын тэргүүлэх бодлогын нэг бол төрийн албаны цахим шилжилт юм. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй үзүүлэхэд Засгийн газраас бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Энэхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлж, төрийн албаны цахим шилжилтийг манлайлж байгаа байгууллага бол Гадаадын иргэн харьяатын газар. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд 15 улсын Элчин сайдтай уулзаж, санал солилцсон.

Элчин сайд нарын зүгээс Монгол Улс виз олгох ажлыг цахимжуулж, гадаад улсын иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй, аливаа хэлбэрийн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шийдвэрлэдэг болсныг надад тухайлан сайшаан тэмдэглэж байсныг энд дурдмаар байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих бодлогыг “Go Mongolia” уриатайгаар гадаад, дотоодын аялагчдыг эх орондоо татах чиглэлд олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд Монгол Улс түүхэндээ анх удаа зөвхөн аялал жуулчлалын салбараас 1 тэрбум ам.доллар давсан орлого олсон.

Монгол Улс ганцхан байгалийн баялгаас хамааралтай биш, өөр бусад салбараас ч ашиг орлого олох боломжтой юм гэдгийг энэ үйл явц харуулсан. Үүнд гадаадын иргэн, харьяатын байгууллагын цахим шилжилтийн ажил онцгой чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Нээлттэй, ил тод, шилэн байдалтайгаа хамт Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлогыг та бүхэн манаж, сэрж ажиллах энэ үүргээ умартаж болохгүй гэдгийг мөн анхааруулж хэлмээр байна” гэсэн юм.

зураг

Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүллээ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх, цахимаар үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн чухал зохицуулалтуудыг тусгасан.

Тухайлбал, визийн ангиллыг төрөлжүүлж нэмэгдүүлэх, виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгох, цахим виз олгох, визийн хүчинтэй хугацааг уртасгах, цахим үйлчилгээний системийг шинэчлэх, оршин суух зөвшөөрлийн лавлагааг цахимаар авах, визийн мэдүүлгийн хуудсыг цахимаар бөглүүлэх, Immigration.gov.mn цахим сайт 5 хэлний сонголттойгоор үйлчлэх боломж, нөхцөлийг бүрдүүлсэн.

зураг

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс цахим визийн evisa.mn системийг ашиглалтад оруулж, Жуулчин /K2/, Соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, Дамжин өнгөрөх зорчигч /K6/ гэсэн 3 ангиллын визийг дэлхийн хаанаас ч мэдүүлэх боломжтой болжээ. Цаашид 64 ангиллын визийг бүгдийг нь цахимаар олгох боломж бүрэн бүрдсэн байна.

Өнгөрсөн онд 82 улсын 31 мянган иргэнд цахимаар виз олгож, нийт 4.4 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлжээ.

зураг

зураг

Аудитын дээд байгууллага аа, эхлээд МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнэнэ үү!

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна