АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ричард Буанган болон холбогдох албаны хүмүүс Өмнөговь аймагт айлчилж Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтын үеэр аймаг, орон нутгийн цаг үеийн байдал, өвөлжилт хаваржилтын хүндрэлүүд болон өнөөгийн нөхцөл байдал цаашид Элчин сайдын яам болон холбогдох хэлтэс газруудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, хамтарсан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр санал солилцлоо.