ХУРИМТЛАЛЫН САН: Шинэ тогтолцооны дархлаа!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 12 секунд
ХУРИМТЛАЛЫН САН: Шинэ тогтолцооны дархлаа!
Нийтлэсэн огноо:

ХУРИМТЛАЛЫН САН: Шинэ тогтолцооны дархлаа!

Монгол Улс анх удаагаа Үндэсний баялгийн сантай болов. Үүний эхлэл болгож Сангийн яам, Төв банк, “Эрдэнэс Монгол” нэгдлийн оролцоотойгоор “Хуримтлалын сан”-гийн үйл ажиллагааг нээж, цан цохилоо. Ердөө хэдхэн хоногийн өмнө дөө. Эл санд “Эрдэнэт” үйлдвэр, Оюу Толгой, “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй стратегийн ордын 34 хувьд хамаарах ногдол ашгийг шилжүүлснээр 500 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй болсон юм. Ингэснээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наядад хүрч, саяхныг хүртэл хүлээлтийн байдалтай явсан 10 мянган өрхийг орон сууцны хөтөлбөрт хамруулах боломжийг нээсэн. 10 мянган өрх гэдэг 3.5 сая иргэнтэй Монгол Улсад чамлахаар бага тоо биш. Эмч, багш, цагдаа тэргүүтэй Төрийн албан хаагчдаас гадна хувиараа хөдөлмөр эрхлэгчид ч багтдаг, нийгмийн бүх давхарга үүнд хамаардаг учраас тоон үзүүлэлтээр мэдээж том тоо.

Гэвч зээлийн эх үүсвэр тодорхойгүй, санхүүжилтийг хэрхэх эсэх өнөөг хүртэл шийдлээ олохгүй явсны хариулт нь ипотект хамрагдах хүсэлтэй 17 мянган иргэний хүсэлт. Сонгуулийн жил гэдгээрээ эдгээр иргэний хүсэлтийг хангах бүрэн эрх энэ Засгийн газарт бий гэвэл тийм. Угаас дөрвөн жилд нэг удаа болдог эл циклийг ямар ч Засгийн газар, улс төрийн хүчин алдахыг хүсэхгүй.

Аль 20 жилийн өмнө ийм л байсан, одоо ч тийм л яваа. Гэлээ гээд мөнгө өөрөө мөртэй нь туйлын үнэн. Сонгуулийн бялуурсан амлалтад дулдуйдсан хавтгайрсан халамжийн уршиг эргээд эдийн засгаа татан унагаадаг, иргэдийн нуруун дээрх ачаа улам хүндрүүлдэг зовлонгийн “шок”-ноосоо бид хараахан салаагүй л явна. Бонд босгосноо бүлэглэлийн зарчмаар хуваадаг, “Үнэ тогтворжуулах” болон “Сайн” нэртэй олон арван хөтөлбөрийн үр шимийг хүртэх нь битгий хэл улсаараа дампуурлын ирмэгт очсон нь аль 2016 он. Гагцхүү өмнөхөөсөө сургамж авч, өөр жимээр биш замаар гаргаж явах түүхэн сонголтыг хийсэн нь Үндэсний баялгийн сангийн цогц хуультай болж, түүн дотроо “Хуримтлал сан”-г амь оруулсан явдал. Нэгэнт УИХ-д суудалтай гурван намын дарга нар зөвшилцөж, санамж бичиг байгуулсны үр дүнд “эх барьсан” учраас хэн нэгнийх гэхээсээ нийт монголчуудад хамаарах асуудал юм.

Одоо хуулийг ягштал хэрэгжүүлэх, хяналтаа сайн тавих нь дан ганц биднээс л хамаарна. Хийе гэвэл хийж болдог, түүнд нь улс төрийн манлайлал гол үүрэгтэй байдаг юм байна гэдгийг энэ Засгийн газар, Ерөнхий сайд өөрөө харуулж чадсан нь чухал, түүхэнд үлдэх гавьяа нь тэр. Учир нь, Үндэсний баялгийн сантай болох, дундаж давхаргыг бий болгох бодлого үе үеийн Засгийн газар, парламентын түвшинд ярьсан ч шийдлээ олж чадалгүй сонгуулийн үр дүнгээр өөрчлөгддөг, эсвэл огцордог, бүр таг мартагддаг байв. Нийтээрээ биш нэгжээд хэсэг нь баялгийн хуваарилалтад эзэн сууж сонирхол бүх шатанд гацааж ирснийг үгүйсгэх аргагүй.

Тэр нь ортой бас бодитой. Ямар ч байсан “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд явдаг “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, Оюу Толгой гэсэн стратегийн гурван ордын 34 хувьд ногдох ногдол ашгийн хэмжээ 500 тэрбумаар хэмжигдсэн нь гацаанд орсон ипотекийн зээлийг эдийн засгийн эргэлтэд орууллаа. Гэхдээ “Хуримтлалын сан”-гийн орлого зөвхөн 500 тэрбумаар хэмжигдэх үү? гэвэл үгүй. “Эрдэнэс Монгол”-ын эзэмшилд хэдий хэмжээний стратегийн ордуудын 34 хувь төвлөрнө төдий чинээ “Хуримтлалын сан”- гийн мөнгөн дүн арвижиж, үржинэ гэсэн үг. Үр дүнд нь иргэн бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой болох баталгаа нь Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх мөнгөн дүнгээс шууд хамаарах нь. Иргэдийн амьдралын чанар сайжрахын хэрээр дундаж давхарга бий болох нь энэ санг байгуулсны үндсэн шалтгаан. Дундаж давхарга хэдий чинээ их болно төдий чинээ улсын эдийн засгийн суурь үзүүлэлт чанаржиж, сайжирдаг жамтай. Үүгээр дундаж давхарга бүхий үндэсний шинэ тогтолцооны дархлаа нь маргаангүй “Хуримтлалын сан” байх нь.

Г.Эрхэс

Хараал ба ерөөл
Хараал ба ерөөл
 
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ ТАЙЛАНГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ ТАЙЛАНГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ ТАЙЛАНГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ ТАЙЛАНГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, 41 иргэнтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүдээс Мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Тээврийн цагдаагийн албаны таван алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууцны эрхийн батламж гардууллаа

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБЫГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА

Бүгд Найрамдах Улс тунхагласны барилдаанд Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа

Хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянана

16 НАСТНУУД МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТАЙЛАНГААР БУС, БОДИТ ҮР ДҮНГЭЭР ДҮГНЭНЭ

Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ

Бүгд Найрамдах Улс тунхагласны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Бухимдсан хохирогчид ХЗДХЯ-ны үүдэнд майхантай суулт хийхэд бэлэн гэв

“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1.0 их наяд төгрөгийн цэвэр ашгаар Засгийн газар иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлжээ

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна

“Төрийн албаны тэргүүний ажилтан” шагнал гардууллаа

Автомашин зөөж, шилжүүлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

ХХНББХ: Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдыг 2026 оны 12 дугаар сарын 04-ний 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Түлшний үйлдвэрийн төмөр замыг өргөтгөн шинэчлэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг эрдэмтэн, судлаач монгол залуустай уулзав

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах кабинетад тоног төхөөрөмж гардууллаа

“Кибер тусгаар тогтнол-2026” форум зохион байгуулагдаж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэлд 51 мянган тонн нүүрс нийлүүлнэ