“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монголын улс төрд Үндэсний эвсэл байгуулагдаж, Сонгуулийн тухай хуулийн дагуу салбар салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газраар батлуулсан.
Үндэсний эвслийн мөрийн хөтөлбөр СЕХ-нд хүргэгдсэн. Манай эвсэл нь үндэсний ардчилсан үзэл баримтлалыг суурь тулгуур болгож, төр нийгмийн түүхэн зүтгэлтэн Солийн Данзангийн анх санаачилсан “Иргэн баян бол улс баян” суурь зарчимд тулгуурлан “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн олноороо баяжъя” гэсэн уриан дор бодлогоо боловсрууллаа. Тавдугаар сарын 2-ны өдөр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх батламжаа гардаж авсан. Манай бодлоготой санал нэгдэж дэмжсэн улс төрийн намуудтай хамтарч ажиллах уриалгыг бид дэвшүүлсэн. Одоогийн байдлаар Монголын либерал ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваатай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа” гэлээ.
Б.БАЯРМАА