Ц.Элбэгдоржийн хонгилын хүмүүсийг дэмжихгүй байхыг уриаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 27 секунд
Ц.Элбэгдоржийн хонгилын хүмүүсийг дэмжихгүй байхыг уриаллаа
Нийтлэсэн огноо:

Ц.Элбэгдоржийн хонгилын хүмүүсийг дэмжихгүй байхыг уриаллаа

АН-ын Үндэсний жигүүрээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт нарыг өргөдлөө өгч, АН-аас гарахыг шаардаж, өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн А.Цэрэнбат: Улс төрд 34 жил болсон гэмт хэрэг, авлигтай удаа дараа нэр холбогдсон Ц.Элбэгдорж, АН-ын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт нарт ёс зүйн хариуцлага хүлээхийг шаардаж байна. АН-ын олон мянган гишүүдийн итгэлийг удаа дараа авч, төрийн өндөр албан тушаалд хүрсэн эдгээр хүмүүс нь энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэж бид үзэж байна.

1989-1990 оноос ардчилсан хувьсгал эхэлсэн гэж үзвэл тэр үед төрсөн хүүхэд 34,35 настай болсон. Гэтэл АН дотор нөгөө Ц.Элбэгдоржийн гар хөл болдог Оюу-толгойн гэрээгээр одоо ч асуудалтай байдаг С.Баярцогт, боловсролын зээлийн сангийн асуудалтай АН-ын дарга Л.Гантөмөр нар Монголд төдийгүй намдаа байх эрхгүй болсон хүмүүс сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж байна. Арай дэндлээ.

Бид 2023 оны 5-р сарын 9-нээс Л.Гантөмөрийг АН-ын дарга болсон өдрөөс эхлэн шаардлагуудаа тавьсаар ирсэн.Түүний оролцсон боловсролын зээл, нүүрсний, Хөгжлийн банкны асуудал тодорхой болсон.

Удахгүй Л.Гантөмөрийн хэд хэдэн ноцтой асуудлууд дэлгэгдэнэ

Нэг хүний хувиа бодсон өчүүхэн эрх ашгаас болж сонгуульд АН-ын 200 мянган гишүүд, дэмжигч монголчууд сонголтгүй орох гэж байгаад харамсаж байна. АН-ын 200 мянган гишүүд, дэмжигчид энэ гурван хүний сонгуульд ажиллахгүй байхыг уриалж байна. АН-ын эрх барьж байсан он жилүүд болон 34 жилийн турш улс орон, ард түмний амьдрал ямар болов? Энэ хүмүүсээр АН тодорхойлогдохгүй. Удахгүй Л.Гантөмөрийн хэд хэдэн ноцтой асуудлууд дэлгэгдэнэ.

Хэрэв дээрх этгээдүүдтэй холбоотой хүмүүс сонгуульд нэр дэвших аваас энэ удаагийн сонгуульд дэмжлэг үзүүлэхгүй байхыг АН-ын бүх гишүүддээ уриалж байна.

Үндэсний дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг: Монгол төрийг ямар хүчин, ямар хүмүүс, ямар бүлэглэл удирдах гэж байгааг шийдэх торгон мөч ирлээ. Өнөөдөр зургаан цагт АН-аас сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна.

23 настайгаасаа улс төр хийсэн С.Баярцогт хулгай зэлгээ, дээрэм бүх юманд оролцсон хүн. Ц.Элбэгдоржийн бүлэглэл өнөөдөр АН-ын сонгон шалгаруулалтыг удирдаж байна. Эндээс ямар хүмүүс нэр дэвших нь, ямар хүмүүс гишүүн болох нь харагдана. Өнөөдөр Монгол төрд АН-аас хулгайч, дээрэмчин дахин гарах юм бол АН Монголын төрийг дахиад барих эрхгүй болно гэдгийг анхааруулъя.

АН-аас хулгайгүй, цэвэр ариун ёс зүйтэй хүн төрд ажиллахаар нэр дэвшээсэй гэж хүсч байна. Бид эцсээ хүртэл, сонгууль дуустал тэмцэнэ.

АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуйвалдаанаар тодорхой бүлэглэлийн хүмүүсийг нэр дэвшүүлэх юм бол Ц.Элбэгдорж, Л.Гантөмөр С.Баярцогт, Б.Хурц зэрэг хүмүүсийн эсрэг хатуу зогсоно. Бид улам өргөжинө. Хулгайд холбогдсон энэ хүмүүс хариуцлагаа хүлээгээрэй гэж сануулья.

Төрд шударга хүмүүсийг оруулж, намаа цэвэрлэхийн тулд бид тэмцэхээс өөр аргагүй юм. Өчүүхэн дорой хүмүүс биднийг удирдаж байна. Бид хүлээн зөвшөөрөхгүй. Эдгээр хүмүүс нэр дэвшвэл бид мянга мянгаараа эсэргүүцнэ. Ц.Элбэгдорж тэргүүтэй П.Цагаан Эрдэнэтийн овоолгоос "идсэн" нь тодорхой болсон. С.Зориг агсаны хэрэг асуудал сөхөгдлөө. АН-ын шүхэр дор энэ дөрвөн хүний зөрчилтэй асуудлыг нууж ирсэн тул одоо зайлуулах цаг ирсэн. Энэ нөхдүүдтэй бид хатуу тэмцэлд хүрнэ.

АН-ын эдгээр хүмүүсийн бүлэглэл шүхэр дороо зөрчилтэй асуудлаа нуудаг

ХУД-ийн Намын хорооны гишүүн, ахмад партизан Ч.Бямбаням: Ардын намын явуулдаг хар пиар дээр нэмж хэлэхэд,Ц.Элбэгдорж, Б.Хурц, С.Баярцогт Л.Гантөмөр нар АН бишээ, зөвхөн гишүүд юм. АН-ын бүх гишүүд, дэмжигчид бол хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг дээдэлсэн иргэд байдаг. Эх орны тусгаар тогтнол, аюугүй байдал, хүний эрхийг хамгаалсан 200-аад мянган гишүүд бидний ард бий.

Хулгай, дээрэмд холбогдсон АН-ын гишүүдийг хэзээ ч дэмжих ёсгүй. Би хууль дүрмээ баримтлаж шударга ёсыг сахиулах гэж хар залуугаасаа тусгаар тогтнол, эрх чөлөө, хүний эрхийн төлөө оролцож ирсэн.Намын гишүүд ялангуяа Ц.Элбэгдоржийн хонгилийн хүмүүсийг дэмжихгүй байхыг уриалж байна.

Энэ үеэр АН-ын Үндэсний жигүүрээс тодрууллаа.

-АН болон Үндэсний жигүүр өнгөрсөн он жилүүдэд энэ дөрвөн хүмүүсийн хийсэн хэргийг цагдаа, шүүхээр шалгуулж, эцсийн хариуцлага хүлээлгэхгүй яасан юм бэ. Одоо ч гэсэн сонгуулийн өмнө холбоотой бэлэн баримт хэргүүдийг бичээд өргөдөл гаргах боломжтой шүү дээ?

-АН-ын Үндсэн дүрмийн хороо хоёр болсон. Одоо Үндсэн дүрмийн хороо дарга байхгүй учир дүрэм ёсоор хуралдаагүй. Дүрмийн маш олон зөрчил үүссэн. Уг нь энэ хороогоор эдгээр хүмүүсийг хэлэлцүүлэх ёстой. АН-д дүрмийн бус ажиллагаа явагддаг.

Ер нь гурван шатны шүүхээр асуудал нь шийдэгдсэн хүмүүс байгаа. Жишээ нь, Б.Хурц байна. Гэтэл сонгуульд нэрээ дэвшүүлэх гээд явж байна. Энэ талаар АН дуугарахгүй, тэмцэхгүй өдийг хүрсэн. Яагаад гэвэл АН-ын эдгээр хүмүүсийн бүлэглэл шүхэр дороо зөрчилтэй асуудлаа нуудаг.

Б.БАЯРМАА

Монголын иргэд том байна, улс төрчид нь харин өчүүхэн байна

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна