“И-Монгол академи” УТҮГ-аас бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулан цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор Цахим ур чадварын аяныг зохион байгуулж байгаа билээ.
Тус аяны хүрээнд Нийслэлийн Налайх дүүргийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран иргэдийн цахим ур чадвар дэмжих сургалтыг 5-р сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад нийт 32 иргэн хамрагдаж, харилцаа холбоо, технологийн ур чадвараа нэмэгдүүлэн, E-Mongolia хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах зэрэг агуулгын хүрээнд мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэв.
Сургалтыг иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн онол, практик дээр тулгуурлан зохион байгуулсан нь онцлог байлаа.