“ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ- 2024” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 13 секунд
“ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ- 2024” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтлэсэн огноо:

“ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ- 2024” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХХЗХ-ноос шуудангийн салбарт тулгамдаж буй асуудлуудын хүрээнд “Шуудангийн салбарын зохицуулалт-2024” зөвлөгөөнийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, И-Монгол академи Улсын төсөвт үйлдвэрийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Монгол шуудан ХК, Монгол Инфинити шуудан ХХК, Түгээмэл шуурхай шуудан ХХК, ВИПМК ХХК, Эс эф экспресс олон улсын буухиа шуудан, Юбикаб ХХК, Дөлгөөн дэлгэрэх ХХК, Юбикаб экспресс ХХК, Монголиан смарт дрон деливери ХХК, Улс хоорондын шуудан илгээмжийн холбоо ТББ, what3words болон шуудангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл оролцлоо.

ХХЗХ-ны дарга Г.Чинзориг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: “Дэлхий нийтийн хөгжил дэвшил, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарч байгаа хурдацтай өөрчлөлттэй уялдан бид өнөөдөр шинэ дэвшилтэт технологи, шинэ арга хэрэгслийн тухай ярих зайлшгүй шаардлага үүсэж, эдгээр бүх өөрчлөлтийг “Шуудангийн тухай хууль”-аар зохицуулах хэрэгцээ, шаардлага, хуулиудын уялдаа холбоо, давхардал, зөрчлийн талаар ярих цаг нь болжээ. Иймд энд цугларсан бодлого боловсруулагчид, зохицуулагчид шуудангийн үйлчилгээ эрхлэгч бүх талууд хоорондоо санал бодлоо солилцож, гарц шийдлийг санал болгох нээлттэй үр дүнтэй хэлэлцүүлэг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Энэ удаагийн “Шуудангийн салбарын зохицуулалт-2024” зөвлөгөөний хүрээнд үндсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тухайн чиглэлээр бодлого боловсруулдаг төрийн байгууллага, холбоод, хувийн хэвшлийн төлөөлөгчид бодит амьдралд тохиолдож байгаа ололттой болон алдаа дутагдалтай талуудыг харилцан ярилцаж, санал шийдэл, сайжруулах боломжуудыг хэлэлцсэн юм.

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ & ДРОНЫ ХҮРГЭЛТ:

Дэлхийн шуудангийн компаниуд, худалдааны сайтууд шуудангийн үйлчилгээ, ачаа илгээмжийг нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон ашиглан хямд зардлаар, богино хугацаанд хүргэж байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын нягтаршил багатай манай улсын хувьд замын түгжрэл, дэд бүтцийн бэрхшээлээс шалтгаалан ачаа илгээмжийг шуурхай хүргэхэд орчин үеийн технологи - дроны хүргэлтийг нэвтрүүлэх шаардлага зайлшгүй үүссэн. Монгол Улсад дрон хүргэлтийн үйлчилгээг зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн эсэх, аюулгүй байдлыг хэрхэн хангах, дроны үйлчилгээ нэвтрүүлэхэд анхаарах зүйлсийн талаар хэлэлцлээ.

Шуудангийн үйлчилгээ & дроны хүргэлт сэдэвт хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ХХЗХ-ны Технологи хөгжлийн төвийн дарга С.Долгорсүрэн ажиллаж, панелистаар Монголын смарт дрон деливери ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонпүрэв, ИНЕГ-ын ХААХЗА-ны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Д.Энхбаяр, SF Express олон улсын буухиа шуудангийн менежер Б.Эрдэнэцэцэг, ХХЗХ-ны Радио давтоамжийн зохицуулалт, хяналтын газрын Радио давтамжийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Тэрбиш нар оролцлоо. Панелистууд дроны хүргэлттэй холбоотой мэдээллийг оролцогчдод хүргэж, тэдний асуултад хариулахын сацуу цаашид дроны хүргэлтийн үйлчилгээг хэрхэн дэлгэрүүлэх тухай өөр өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Монголын смарт дрон деливери ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонпүрэв: Манай компани 2024 оны наймдугаар сард Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 50 удаагийн нислэгээр цус цусан бүтээгдэхүүнийг захиалгын дагуу АШУИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Амгалан амаржих төрөлжсөн эмнэлэг, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв гэсэн гурван чиглэлд таван төрлийн 38,259мл цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэж газраар тээвэрлэснээс 26 орчим цаг хэмнэж хоёр хүний амь аварсан.

ШУУДАНГИЙН ХАЯГИЙН ХЭРЭГЛЭЭ & ШИНЭЧЛЭЛ

Шуудангийн болон цахим худалдааны хүргэлтэд тулгарч буй бэрхшээлийн нэг нь хаягийн бичвэрийн асуудал байдаг. Хаяг буруу бичигдсэнээр ачаа, илгээмж төөрөх, буцах зэргээс түлш шатахуун, хүч хөдөлмөр, цаг хугацааны асар их зардал гарч байна. Монгол Улсад мөрдөгдөж байгаа шуудангийн хаягийн хэрэглээг сайжруулах, шинэчлэх шаардлага, гарах үр дүнгийн талаар зөвлөлдлөө.

Шуудангийн хаягийн хэрэглээ & шинэчлэл хэлэлцүүлгийг ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэнням чиглүүлж, панелистаар ГЗБГЗЕГ-ын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн, И-Монгол академи УТҮГ-ын Цахим засаглалын хэлтсийн дарга Х.Энхманлай, ХБХСГ-ын Орон зайн мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Уранбайгаль, Юбикаб ХХК-ийн Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Золбаяр, панелистаар what3words Бизнес хөгжүүлэлт – Япон улс хариуцсан менежер Г.Энх-Амар нар оролцсон юм.

ГЗБГЗЕГ-ын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн: Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 969,678 нэгж талбар, барилга, өвөлжөө, хаваржаа, тариалангийн газарт шинэ хаяг олгоод байна. Бид хаяг олгож байгаа төрийн байгууллагуудын мэдээллүүдийг нэгтгэх дундын системийг хөгжүүлж байгаа, систем бүрэн ашиглалтад орсноор хаягжуулалт, хаягийн давхцал үүсэхгүй.

И-Монгол академи УТҮГ-ын Цахим засаглалын хэлтсийн дарга Х.Энхманлай: Обьект болгон дээр дахин давтагдашгүй тоо оноосноор шуудан хүргэгчид хүргэх газраа хялбар хурдан олох нь тодорхой. Төрийн байгууллагууд дундын систем бүрдүүлээд 1 сая орчим хаягийн тулгалт хийж байна. Энэ ажил дуусмагц ХУР системд бүртгэгдэж, олон нийтэд нээлттэй болох юм.

ХБХСГ-ын Орон зайн мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Уранбайгаль: Хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх https://ebarilga.ub.gov.mn цахим системийг олон нийтэд нээлттэй болгосон. Энэ системээс хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, барилгажилтын төслийн мэдээлэл, Архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эх загвар зэрэг нийслэлийн нутаг дэвсгэр дэх хот байгуулалттай холбоотой зөвшөөрлийн мэдээллүүдийг үзэх бүрэн боломжтой.

Юбикаб ХХК-ийн Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Золбаяр: Өнөөдрийн хэлэлцүүлэгт яригдаж байгаа хаягийн нэгдсэн мэдээллийн асуудал олон жил хүлээгдэж байгаа. Нэршил бол өөрчлөгддөг. Харин код бол өөрчлөгдөхгүй. Тийм учраас бид хаягжилтийн нэгдсэн системийг бүрдүүлээд бүгд нэг системээр явах хэрэгтэй байна.

ШУУДАНГИЙН ХАРИЛЦАН ХОЛБОЛТ

Шуудангаар үйлчлэгч шуудангийн үндсэн болон бусад сүлжээгээр дамжуулан эсвэл өөр хоорондоо харилцан холбогдохдоо шуудан хүлээн авагч болон хүргэгч талууд хэрхэн харилцан ашигтай байх, илгээмжийн үнийн таатай нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх, шуудангийн харилцан холболтын журмыг өөрчлөх хэрэгцээ шаардлага байгаа эсэх талаар харилцан ярилцлаа.

Тус хэлэлцүүлгийг ХХЗХ-ны Зах зээл, үнэ тарифын зохицуулалтын газрын дарга Д.Ариунболд удирдаж, Монгол шуудан ХК-ийн дэд захирал Н.Хосбаяр, Монгол Инфинити шуудан ХХК-ийн гүйцэтгэх захирал Ф.Ганбаатар, Түгээмэл шуурхай шуудан ХХК-ийн менежер Г.Бат-Эрдэнэ, Юбикаб экспресс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг нар тулгарч байгаа бэрхшээл, шийдэх шаардлагатай асуудлуудын талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

Монгол шуудан ХК-ийн Дэд захирал Н.Хосбаяр: Монгол шуудан ХК өнөөдрийн байдлаар 25 ААН-тэй хамтран ажиллах гэрээтэй ажиллаж байна. Манай байгууллага өөрийнхөө сүлжээн дээр урсгал нэмэх сонирхолтой байдаг. Бусад байгууллагатай хамтарч ажиллах нь бидний эрхэм зорилго учраас бид нээлттэй байж аль болох олон байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байна.

Түгээмэл шуурхай шуудан ХХК-ийн Менежер Г.Бат-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 16 хот болгоно гэж ярьж байгаатай адил шуудангийн байгууллагууд Улаанбаатар хотыг тухайн үйлчилгээ үзүүлэх боломжтой дүүрэг дээрээ бүсчлэн, зааглаж өгвөл тус дүүрэгт зориулан тусгайлсан сайжруулалтаа хийх боломжтой болно. Бусад бүсэд харилцан холболтоор дамжуулан шуудангийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой.

Юбикаб экспресс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг: Манай компани үйл ажиллагаагаа эхлүүлээд 15 жил болж байгаа бөгөөд таксины системээ хөгжүүлэхэд 11 жил, байршил, газрын зураг боловсруулахад 6 жил зарцуулсан. Бид бий болгосон дэд бүтцийнхээ мэдээллийг бусадтай хуваалцахдаа нээлттэй байх болно.

ШУУДАНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ & ӨӨРЧЛӨЛТ

Монгол Улсын шуудангийн салбарт мөрдөж байгаа Шуудангийн тухай хууль хилийн чанадаас Монгол Улсад хүргэж байгаа, Монгол Улсаас бусад улс орон руу илгээж байгаа болон улс доторх шуудан илгээмж, түүнтэй холбоотой үнэ тариф, эрх зүйн орчныг зохицуулах нөхцөл шаардлагуудтай нийцэж байгаа эсэх дээр төрийн болон тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийн үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу санал бодлоо солилцлоо.

Монгол шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн: Өнөөдөр төрийн өмнөөс бүх нийтийн үйлчилгээний үндсэн үүргийг “Монгол шуудан” ХК гүйцэтгэж байна гэж хэлэхэд болно. Манайх шиг том газар нутагтай, хүн амынх нь тал нь нийслэлдээ амьдардаг, тээврийн зардал өндөртэй шуудангийн салбарыг хөгжүүлэх нь тийм ч амар биш. Шуудангийн үйлчилгээг бага зардлаар, чанартай, хурдан шуурхай хүргэхийн тулд Шуудангийн тухай хуульд одоогийн нөхцөл байдалд нийцсэн өөрчлөлт шинэчлэлтүүдийг зайлшгүй оруулах шаардлагатай байна.

Монгол Инфинити шуудан ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ф.Ганбаатар: Олон улсад цахим худалдааны борлуулалт сүүлийн 5 жилд 2,6 дахин өсөж агаар, газар, төмөр замаар шуудан, илгээмжийн хэлбэрээр хүлээн авах нөхцөл бүрдэж шуудангийн үйлчилгээ, өөрөөр хэлбэл, илгээгчээс хүлээн авагчид хүргэж байгаа шуудангийн технологи ажиллагааны процесс болтлоо хөгжөөд байна. Ганц энэ жишээнээс харахад л шуудангийн тухай хуульд өөрчлөлт хийх цаг хэдийнээ болсныг харуулж байна.

Энэ удаагийн зөвлөгөөн нь шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд бодит байдлыг хэлэлцсэн, бусдаасаа харилцан суралцаж, туршлага солилцсон, шуудангийн салбарын цаашдын хөгжилд өөрсдийн саналыг тусгах боломж бүхий чухал арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид дүгнэсэн юм.

Шуудангийн салбарын зохицуулалт 2024 зөвлөгөөнөөс гарсан санал, санаачилгуудыг нэгтгэн оролцогч байгууллагуудын ажлын чиг үүрэг, уялдаа холбоонд чиглэсэн цаашид хийж хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд дэмжлэг болохуйц санал шийдлийг нэгтгэсэн зөвлөмж боловсруулж ажиллахаар боллоо.

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Өмнөговь аймгийн ИТХ-ын зөвлөл хуралдаж ээлжит бус хуралдаан зарлахаар боллоо
Өмнөговь аймгийн ИТХ-ын зөвлөл хуралдаж ээлжит бус хуралдаан зарлахаар боллоо
 
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

АБГББХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

АБГББХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” болон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” болон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо

“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРАА ДЭМЖИНЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРАА ДЭМЖИНЭ

ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент“ хакатон болно

Технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент“ хакатон болно

ЭЗБХ: Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

ЭЗБХ: Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ

БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ

ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа