Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 53 секунд
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Нийтлэсэн огноо:

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Өнөөдөр (2025.11.11) болсон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед “Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд 31,600.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2026 онд 32,980.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, үүнтэй уялдуулан холбогдох эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон харгалзах дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д эзлэх хувьд өөрчлөлт оруулах” тухай зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн юм. Энэ саналыг дэмжсэнээр төсвийн суурь тэнцэл ДНБ-ий 2.0 хувь буюу түүнээс дээш хувийн ашигтай байх тусгай шаардлага болон Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 7-д “…Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэж заасныг тус тус зөрчих нөхцөл үүссэн гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ) дүгнэснийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 24-ний нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаас ТТБЗ-ийн дүгнэлтийг үндэслэн хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаасан юм.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцууллаа. Байнгын хороодын хамтарсан хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Д.Үүрийнтуяа нар хуульд нийцээгүй болон хууль зөрчсөн саналуудаар санал хураалт явуулахгүй байхад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн зардлуудыг нэмж болохгүйг сануулж, зардал нэмэгдүүлэх саналыг эх үүсвэртэй нь уялдуулан гаргадаг байх, Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа цалин, тэтгэвэр нэмэгдүүлж байгаатай холбогдуулан инфляц өсөж болзошгүй учир Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яам үүнд анхаарч ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Улсын Их Хурлаар дунд хугацааны төсвийн төсөөллийг хэлэлцүүлэхгүй, зөвхөн тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн баталдаг байх нь зүйтэй талаар тус тус үг хэлжээ.

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас Монгол Улсын 2026 онд төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгээр багш, эмч, эмнэлгийн ажиллагсад, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал шийдэгдэхээр болсонтой холбогдуулан төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд холбогдох өөрчлөлтүүдийг оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хороодын санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Б.Бейсен, С.Эрдэнэбат, С.Одонтуяа, Д.Ганмаа нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар ямар бодлогын арга хэмжээ авч, төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг болон энэ талаарх эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах тухай асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатайг дурдаж, ирэх онд нэмэхээр төсвийн төсөлд тусгаад байгаа 15 хувь хангалтгүй гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-д хулгай нүүрлэсэн тул үүнийг шийдэж байж эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмнэ гэсэн тайлбар хийснийг тэрбээр лавшруулж, энэ хулгайн асуудлыг шийдвэрлэснээр санд хэдэн төгрөг орж ирэх, мөн улсын болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн өр, авлага ямар байгаа, шинээр ашиглалтад орох эмнэлэг, сургуулийг тоног хэрэгслээр хэрхэн хангаж тохижуулах талаар асууж хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангуудын хөрөнгө бол даатгуулагчдын мөнгө гэдгийг сануулаад, улсын төсвийн урсгал зардал гэсэн ангиллаар авч үзэж буй болон ЭМДС-г Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны харьяанд ажиллуулах нь буруу гэсэн юм. Мөн гүйцэтгэлийн санхүүжилтийг бэлтгэл хангалгүйгээр, сэтгэл хөөрлөөр нэвтрүүлсэн нь гажуудахад хүргэсэн гэдгийг тэрбээр дүгнээд, даатгалын сангийн ачааллын дийлэнхийг шимтгэлийг нь төрөөс хариуцан төлж буй бүлгүүд бүрдүүлж байгааг дурдан, хүүхэд, ахмад настан зэрэг эдгээр хүн амын бүлгүүдийн эрүүл мэндийн даатгалын асуудлыг тусад нь авч үзэх шаардлагатай гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа ЭМДС-д хулгай нүүрлэлээ, үнэхээр аймшигтай болчихсон байна гэж сайд С.Бямбацогтын хэлсэн нь үр дүнг илтгэсэн илэрхийлэл гэдгийг дүгнэж, шалтгаан нь улс төр гэсэн юм. 2012-2016 онд улс төрийн намуудыг оролцуулж, олон улсын байгууллагатай хамтраад зөв тогтолцоотой Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг батлуулж, мөрдүүлсэн боловч 2016 оноос уг тогтолцоог буруу болгож, санг ЭМЯ-нд өгснөөс болж энэ бүх асуудал үүссэн гэсэн юм. Тэрбээр, санг яаралтай ЭМЯ-наас салгаж, даатгал төлөгчдийн мөнгийг хамгаалалтад авах шаардлага бий болоод байгааг онцолж, ингэхгүй бол даатгалын сан төсвийн цоорхойг нөхдөг, улс төрчдийн сонгуулийн шоуны хэрэгсэл болоод дуусна гэлээ. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж мөн 2012 оны хууль, түүний хэрэгжилтийн талаар товч дурдаж, Улсын Их Хурлын дарга асан Д.Дэмбэрэл ЭМДС-гийн даргаар ажиллаж байхдаа ашигтай ажиллуулах, сан хөмрөгийг нэмэгдүүлэх талаар маш их зүйл хийсэн бол Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг тухайн жилд нь зарцуулж дуусгах зарчим гаргаж ирснээр замбараагүй байдал бий болсон гэдгийг тайлбарлав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа ЭМДС-гаас хулгай хийсэн хүмүүсийг нэртэй устай нь зарлахыг шаардаад тус сангийн төсвийн өмнөх онуудын өрийн үлдэгдэл болон ирэх оны зардлын зөрүүг ямар ангилалд тусгаж байгаа, шинээр баригдах Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнууд төрийн албан хаагч байх эсэх, ЭМДС-д ямар ачаалал өгөх зэргийг асуусан юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас дэмжсэн, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Сэддорж нарын гаргасан “Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үзүүлэлт дэх Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд “31,600.0 тэрбум төгрөг” гэснийг “31,930 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд “30.9” гэснийг “31.2” гэж, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл “-1,380.0 тэрбум төгрөг” гэснийг “-1,50.0 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд “-1.3” гэснийг “-1.0” гэж, Нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 2026 онд “29,552.0 тэрбум төгрөг” гэснийг “29,859.1 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь “28.9” гэснийг “29.2” гэж, Нэгдсэн cуурь тэнцэл “2,048.0 тэрбум төгрөг” гэснийг “2,070.9 тэрбум төгрөг” гэж тус тус өөрчлөх” зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.6 хувь нь дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяагийн гаргасан “Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд 31,600.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2026 онд 32,980.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, үүнтэй уялдуулан холбогдох эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон харгалзах ДНБ-д эзлэх хувьд өөрчлөлт оруулах” тухай зарчмын зөрүүтэй саналыг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод дэмжээгүйг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.0 хувь нь дэмжив.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
 
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ