БОХХААБХ: Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 45 секунд
БОХХААБХ: Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв
Нийтлэсэн огноо:

БОХХААБХ: Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.11/ хуралдаан 16 цаг 22 минутад гишүүдийн ирц 53.3 хувьд хүрснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцсэн.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д Монгол Улсын 79 хуулийн 263, Улсын Их Хурлын 90 тогтоолын 491 заалт, Байнгын хорооны 69 тогтоолын 290 заалт, нийт 238 шийдвэрийн 1044 заалт бүртгэлтэй байгааг дурдсан.

Мөн 2025 оны эхний хагас жилийн байдлаар хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны шийдвэрийн хэрэгжилт дунджаар 46.0 хувь байна. Тухайлбал, Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим санд бүртгэлтэй байгаа Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын харьяа агентлаг, аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагаар авч үзэхэд 1044 заалтаас 40.6 хувь буюу 424 нь “хэрэгжсэн”, 47.7 хувь буюу 498 нь “хэрэгжээгүй”, 11.7 хувь буюу 122 заалт “хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй” гэж үнэлэгдсэн гэв.

Тус Байнгын хорооны эрхлэх хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн тухайд, тайлант оны эхний хагас жилийн байдлаар 11 хуулийн 38 заалтыг төрийн захиргааны төв 12 байгууллага дунджаар 28.6 хувьтай хэрэгжүүлсэн байна. Монгол Улсын зургаан хуулийн 25 заалт хэрэгжээгүй бөгөөд уг заалтаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас захиргааны акт (дүрэм, журам, жагсаалт, стандарт зэрэг)-ыг батлан хэрэгжүүлэх эрх олгосон байна. Хэрэгжээгүй 25 заалтаар журам 12, жагсаалт 2, арга зүй, заавар, аргачлал, стандарт, техникийн зохицуулалт, тавигдах шаардлага, норматив, зөвлөмж, тусгай зөвшөөрлийн тоог батлах тус бүр нэг зохицуулалтыг батлан хэрэгжүүлэхээр байна. Тухайлбал,Таримал ургамлын үр сортын тухай хуулийн 2021 оны шинэчилсэн найруулгаар, үрийн технологийн нөөцөд байх таримлын төрөл, нөөцийг бүрдүүлэх, удирдах үйл ажиллагааны болон үр үйлдвэрлэлийн талбайд сортын хянан баталгаа хийх, хянан батлагчийг сургах, давтан сургах, хянан батлагчийн эрх олгох, цуцлах, бүртгэл хөтлөхтэй холбогдсон журам, үрийн чанарыг баталгаажуулах шаардлагатай таримал ургамлын төрөл, зүйлийн жагсаалтыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлан хэрэгжүүлэхээр байна гэв.

Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн тухайд, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хяналт-шинжилгээ үнэлгээний цахим санд бүртгэгдсэн долоон шийдвэрийн 91 заалтын хэрэгжилт төрийн захиргааны төв байгууллагын найман яамдад дунджаар 38 хувьтай байна. Улсын Их Хурлын хэрэгжээгүй хоёр тогтоолын 49 заалтыг авч үзвэл, Улсын Их Хурлын “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2021 оны 104 дүгээр тогтоолын 1.2 дахь заалтаар Засгийн газарт даалгасан “генетик нөөцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан генетик нөөц ашигласны үр шимийн төлбөрийг төлөх, төвлөрүүлэхтэй холбоотой харилцааг харилцааг зохицуулсан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” үүргийн хэрэгжилт үр дүнгүй байгааг дурдсан.

Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн тухайд, тайлант оны эхний хагас жилийн байдлаар 11 тогтоолын 51 заалтын хэрэгжилт төрийн захиргааны төв есөн байгууллагад дунджаар 70.7 хувьтай байна. Тус Байнгын хорооны 2019, 2020, 2022, 2023 оны зургаан тогтоолын 12 заалтын хэрэгжилт үр дүн гараагүй байна. Тухайлбал, УИХ-ын байнгын хорооны 2019 оны “1/1.Засгийн газарт чиглэл өгөх тухай” 04/01 дүгээр тогтоолоор өгсөн “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийг нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт хангасан талаар танилцуулах” үүргийн хэрэгжилтийг хангахаар Ажлын хэсэг байгуулж, уулзалтууд зохион байгуулсан боловч “танилцуулга гаргаж, мэдээлэх” ажлыг бүрэн биелүүлээгүй, үр дүн гараагүй байна. Улсын Их Хурлын Байнгын хорооны зургаан тогтоолын 12 заалтын хэрэгжилтийг тухайн чиг үүргийг хүлээсэн байгууллагууд тайлагнах хугацаанд хэрэгжүүлсэн ажил нь үнэлэгдэхүйц ахиц гараагүй, зарим тохиолдолд тогтоолын нэг заалтаар өгсөн хэд хэдэн үүргийн зарим хэсгийг гүйцэтгээгүй, тухайн заалтын хэрэгжилтийг зарим байгууллага ирүүлээгүй байх тул "хэрэгжээгүй" хэмээн дүгнэсэн гэж байлаа.

Засгийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д бүртгэлтэй Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 11 хуулийн 38, Улсын Их Хурлын 7 тогтоолын 91 заалт, Байнгын хорооны 11 тогтоолын 51 нийт 29 шийдвэрийн 180 заалт (давхардсан) бүртгэлтэй байгаас 38.3 хувь буюу 69 нь “хэрэгжсэн”, 47.8 хувь буюу 86 нь “хэрэгжээгүй”, 13.9 хувь буюу 25 нь “хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй” гэж тус тус дүгнэгдсэн байна. Монгол Улсын хууль, УИХ-ын болон Байнгын хорооны шийдвэрийн хэрэгжилт дунджаар 45.8 хувьтай байна хэмээн дүгнэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, M.Мандхай, С.Одонтуяа, Б.Мөнхсоёл, М.Ганхүлэг нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг дурдаад, зохион байгуулалт хангалтгүй, хугацаа алдсан, дутуу тайлагнасан гэх тайлбарын цаана тухайн ажлыг хариуцсан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх эсэх, хэрэгжээгүй үлдсэн ажил, асуудалд хэн хяналт тавьж, хэзээ дуусгаж, хэрэгжилтийг хангахыг тодруулж байлаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг 2025 оны эхний хагас жилийн ажлыг үнэлсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хариуцлага алдсан албан тушаалнуудад арга хэмжээ авах саналыг тус газраас холбогдох таван яамны эрх бүхий албан тушаалтанд саналаа хүргүүлсэн гэж байлаа. Мөн хууль, тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр салбарын яамдын төсвийн ерөнхийлөн захирагчид болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас чиглэл хүргүүлсэн гэх тайлбарыг өгөв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолын зургаан заалтын биелэлт 28.3 хувь буюу хэрэгжилт “хангалтгүй байна” гэснийг тодруулаад энэ ажил намайг сайд байх үеийн Байнгын хорооны тогтоолын дагуу хийсэн 100 хувийн биелэлттэй ажил бөгөөд салбарын яамны ажлын үр дүнг ингэж унагааж болохгүй гэдгийг анхааруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд салбарын сайдуудад хариуцлага тооцох эрх зүйн орчныг бий болгох, улмаар гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд тодорхой арга хэмжээ авах асуудлыг хөндөв. Мөн гишүүд шалгуур үзүүлэлттэй холбоотой асуудлыг дараагийн үнэлгээг хийхдээ нарийвчилж тооцох, тайлан үнэлгээтэй холбоотой болохгүй, зөрчилтэй байгаа асуудлуудаа сууриар нь харах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, З.Мэндсайхан нар хугацаа давчуу үед салбарын яамны хариуцах ажилд давхардуулан Ажлын хэсэг гаргахгүйгээр Байнгын хорооны тогтоолын төслөөр үүрэг чиглэл өгөх нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

Ингээд Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17) ыг зохион байгуулалтын талаарх мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонссонтой холбогдуулан тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Ж.Золжаргал, Л.Мөнхбаясгалан, С.Одонтуяа, У.Отгонбаяр, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
 
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ