Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 48 секунд
Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна
Нийтлэсэн огноо:

Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна

Хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх нь Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын тэргүүлэх зорилтуудын нэг. Хуулийн чанарыг сайжруулах, үндэсний онцлог, ард иргэдийн хүсэл зориг, хэрэгцээ шаардлагад нийцсэн, амьдралд хэрэгжихүйц сайн хууль батлан гаргахад үндэсний чадварлаг боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал чухал нөлөөтэй юм.

Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн эх баригч, төсөл боловсруулагчдад зориулсан сургалтыг энэ оны хоёрдугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулж, оролцогчдод сертификат гардуулсан юм. Хөтөлбөр, гарын авлагыг Монголын Хуульчдын холбоо магадлан итгэмжилсэн тус сургалтад хамрагдах хүсэлтийг Улсын Их Хурал дахь МАН-ын болон АН-ын намын бүлгүүдийн ажлын алба, Улсын Их Хурлын зөвлөх, туслахуудын холбооноос ирүүлсний дагуу өнөөдөр (2026.03.12) дахин эхлүүллээ.

Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн ажлын албаны албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахууд хууль тогтоох, төсөл боловсруулах үйл ажиллагаанд буюу хууль санаачлагчдад хамгийн ойр ажилладаг учир энэ сургалтад хамрагдаж, төрийн бодлого, зохицуулалтад шинжлэх ухаанч, логиктойгоор мэргэжлийн хандаж, ёс зүйн өндөр түвшинд, сэтгэл зүрхнээсээ мэдрэмжтэй ажиллах арга зүйд суралцах шаардлага байгааг харгалзан тэдний хүсэлтийг хүлээн авсан нь энэ юм.

Хоёр өдөр үргэлжлэх сургалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph. D), профессор Л.Өлзийсайхан хуулийн төсөл боловсруулагч байхын утга учрын тухай илтгэл тавилаа. Хуулийн төсөл боловсруулагч бол тухайн хуулиас гарч болох ирээдүйн үр дагаврыг урьдчилан тооцоолох ур чадвар эзэмшсэн шинжээч, аливаа сэтгэл хөдлөл, хувийн эрх, ашиг сонирхлоос ангид байж, ”үнэн”-д баригдан “ёс зүй”-д хөтлөгдөж ажилладаг мэргэшилтэн, хууль санаачлагчийн санаа бодол болон хуулийн эх бичвэрийн зүй зохисыг хангаж чадах харилцааны мэргэжилтэн, хэл зүй, найруулга зүйн өндөр чадвартай, хууль зүйн техникч, нарийвчилсан зохицуулалтуудыг хуулийн зорилго, үзэл баримтлалд нийцүүлж чадах бодлогоч, хийж буй ажлынхаа ирээдүйн үр дагавар, ач холбогдлыг ойлгодог чин сэтгэлтэн байх учиртайг тэрбээр онцолсон юм. Тийм ч учраас хуулийн төсөл боловсруулагч хүн эрх зүйн онолын болон хууль зүйн техникийн өндөр мэдлэг, чадвартайгаас гадна сайн судлаач, хууль санаачлагчийн итгэмжит зөвлөх байх ёстойг тэрбээр онцгойлон захисан юм.

“Мэргэжлийнхээ үүднээс хүлээн авах хамгийн нэр хүндтэй сайшаал бол түүнд хуулийн төсөл боловсруулах даалгавар өгөх явдал” хэмээн “Хуульчид” номын зохиогч Мартин Майер бичжээ. Доктор Л.Өлзийсайхан үүнийг эшилж, хуулийн төсөл боловсруулах нь хуульч хүмүүсийн бахархах үйл хэрэг гэдгийг тодотгон, хууль бүтээх ажиллагааны бүхий л мэдлэг, нийгмийн харилцааг иж бүрнээр нь, үндэс сууриар нь өргөн хүрээнд харах, зураглах, шинжлэх онцгой ур чадвар эзэмшсэн, системийн болон дизайн сэтгэлгээтэй, бусад салбар, мэргэжлийн хүмүүтэй үр дүнтэй хамтран ажиллах чадвар бүхий мастерууд байдаг гэдгийг дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Мөн тэрбээр хууль бүтээх ажиллагааны онол, түүхийн асуудлыг системчлэн тодорхойлж, XIX зуунаас өмнө үүнийг урлаг гэж үздэг байсан бол тэр цагаас хойш хүний сайн сайхны төлөө зориулагдсан мэдлэг, ухааны тусламжтайгаар гүйцэтгэгддэг тодорхой аргачлал, журам заавар бүхий техникийн ажиллагаа хэмээн ойлгож буйг тэмдэглэн, онолын асуудлыг Скотт Ж.Шапирогийн “Төлөвлөлтийн онол”-оор жишээлэн ярив. Хэрэв хууль бүтээх ажиллагаа нь төлөвлөлт юм бол ерөнхий зорилгоос дэд зорилгууд, дэд төлөвлөгөөнүүд рүү задарч хэсэгчилсэн, олон түвшинтэй, шаталсан бүтэцтэй байхыг тэрбээр зураглаж, чиг үүргийн хувьд хууль нь зан үйлийг удирдах чадвартайн зэрэгцээ тодорхой салбарын мэдлэгийг системчилж, эргэцүүллийг бууруулж байдаг бөгөөд дотоод зөрчилгүй, бодит байдал, итгэл үнэмшилд нийцсэн, гагцхүү нөхцөл байдал бодитоор өөрчлөгдсөн үед л дахин авч үзэх зэрэг рациональ шинж чанартайг Скотт Ж.Шапирогийн тодорхойлсноор тайлбарласан юм. Хуулийн төсөл боловсруулагчийн хөдөлмөрийн 80 хувийг бодож сэтгэх, эргэцүүлэн дүгнэх хэсэг нь эзэлдэг гэсэн өөрийн байр суурийг тэрбээр төлөвлөгөө нь “бидний өмнөөс боддог” гэсэн нотолгоогоор батлан өгүүлсэн юм.

Хуулийн тухай илтгэлээ Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), Философийн ухааны доктор (Ph.D), профессор Н.Лүндэндорж сөрөг үр урхаг буюу хуулийн аюул заналын тухай баримт, нотолгоогоор эхэлсэн юм. Хуулийг дээрэм тонуулын хэрэгсэл болгох, нийгэмд шударга бусыг дэлгэрүүлэх механизм болгох явдал цөөнгүй байгааг тэр оновчтой өгүүлэмжээр товчхон өгүүлээд, хуульд захирагдана гэдэг бол түүнийг туйлын үнэн, зөв гэж итгэхийг хэлэхгүй, харин эрх зүйн эмх журмыг эвдэхгүй байхыг буюу дагаж мөрдөхийг хэлнэ гэлээ. Улс төрийн зорилгоор төрийн бодлого, хууль тогтоомжид ноцтой зүйлсийг шургуулах явдал байсаар байгааг тэрбээр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг жишээгээр өгүүлж, хэдийгээр Иммануэль Кант “Хууль бол ард түмний хүсэл зориг мөн” хэмээн тодорхойлсон боловч хэзээ ч тийм байгаагүй бөгөөд хамгийн оновчтой тодорхойлолт бол Аристотелийн “Хууль бол нэг ёсны гэрээ хэлэлцээр мөн” гэх дүгнэлт юм гэж үздэгээ дурдсан юм.

Хууль болон улс төрийн эрэмбийн асуудлаар өнөөг хүртэл нэгдмэл ойлголтод хүрээгүй байгааг профессор Н.Лүндэндорж дүгнэхдээ хуулийн эрх зүйт болон эрх зүйн бус хэв маягийн талаарх онолын эмзэг асуудал, тэдгээрийн ялгаа, үндэслэгээ, эрх зүй ба улс төрийн харилцан хамаарлын талаарх онолын болон судалгаа, шиэилгээний бүтээлүүд, эрдэмтэн мэргэдийн эш бошгыг үндэс болгосон юм.

Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Б.Оюу-Эрдэнэ хуулийн төслийг санаачлан боловсруулах, хэлэлцэн батлах үе шатууд, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг, түүний эрх зүйн үзэл сэтгэлгээ, өнөөгийн практик, хөгжлийн чин хандлагын талаар илтгэл тавьснаар сургалтын эхний өдрийн үдээс өмнөх хөтөлбөр өндөрлөсөн юм. Сургалт үдээс хойш хуулийн төсөл боловсруулагчдын дизайн сэтгэлгээ, хуульд тавих агуулгын болон техникийн шаардлагуудын талаарх илтгэлүүдээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
 
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ