Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газраас “Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэл”-д хийх аудитыг өнөөдөр (2026.03.23) эхлүүлж, нээлтийг зохион байгууллаа. Тус аудитын хүрээнд төрийн сангийн тогтолцоо оновчтой бүрдсэн эсэх, үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн дагуу хэрэгжиж байгаа эсэхэд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулан хүргүүлэх юм. Аудитын нээлтийг Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Б.Баттуяа хийж, аудитын зорилго, хамрах хүрээ, төлөвлөгөө, гүйцэтгэх хугацаа болон анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Энэхүү аудитаар Сангийн яам, Төрийн сан, төрийн захиргааны төв байгуулага болон аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сангийн 2023–2025 оны үйл ажиллагааг хамруулан гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Аудитын тайланг энэ оны 07 дугаар сарын 8-ны өдрийн дотор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон холбогдох бусад байгууллагад хүргүүлэх юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!