Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 12 секунд
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ
Нийтлэсэн огноо:

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр (2026.03.30) Улсын Их Хурлын 30 гишүүн хүрэлцэн ирснээр эхэллээ. Хуралдаан даргалагч Ц.Сандаг-Очир ирц болон хэлэлцэх асуудлын товыг танилцуулав. Хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн гүйцэтгэлийн тайлан, хяналт шинжилгээний дүнг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хамтарсан хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр 16 үр дүнгийн хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлт, 620 зорилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 1396 арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн 219 хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлттэй баталсан талаар мэдээлэлдээ илтгэсэн юм. Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоол “Хяналт-шинжилгээ хийх журам”-д заасан аргачлалын дагуу, мэдээллийн эх сурвалж гараагүй 3 үр дүнгийн шалгуур үзүүлэлтээс бусад 13 үр дүнг, 1213 зорилт, арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнг зорилтот түвшинд хүрсэн эсэхийг тухайн жилийн болон хөтөлбөр хэрэгжих хугацааны өссөн дүнтэй харьцуулан хяналт-шинжилгээ хийсэн хэмээв. Тус шинжилгээгээр бодлогын 13 үр дүнгийн 2025 оны хэрэгжилт 55.5 хувь, 2028 оны зорилтот түвшинтэй харьцуулахад өссөн дүнгээр 30.7 хувь, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хавсралтаар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн хэрэгжилт 64.1 хувь, өссөн дүнгээр 46.4 хувь, үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилт 66.4 хувь, өссөн дүнгээр 38.0 хувь, арга хэмжээний хэрэгжилт 67.9 хувь, өссөн дүнгээр 38.8 хувь байна.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнг 2025 оны зорилтот түвшинтэй харьцуулан, журамд заасан хэрэгжиж дууссан бодлогыг дүгнэх үнэлгээний арга зүйг ашиглан хяналт-шинжилгээ хийхэд, тэргүүлэх чиглэлийн үр дүн 48.5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн 59.7 хувь, хөтөлбөрийн үр дүн 57.1 хувь, нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэл дунджаар 61.0 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэсэн юм.

Харин Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны 25 дугаар тогтоолоор баталсан сэдвийн хүрээнд “Улсын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт”-д хуулийн хугацаанд нийцлийн аудитыг гүйцэтгэн тайланг холбогдох Байнгын хороодод хүргүүлсэн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн илтгэсэн юм. Төрийн аудитын байгууллагаас улсын хөгжлийн бодлогын дөрвөн тэргүүлэх чиглэлийн зургаан шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 20.9 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үйл ажиллагааны 29 үр дүнгийн 47 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 63.7 хувь, хэрэгжүүлэх хөтөлбөрийн 63 үр дүнгийн 91 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 62.0 хувь, төлөвлөсөн нийт 328 төсөл, арга хэмжээний 373 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 58.1 хувьтай үнэлжээ. Тэргүүлэх чиглэлийн үр дүнгийн хувьд 2025 онд эдийн засгийн өсөлт зорилтот түвшиндээ хүрээгүй, хариуцагч байгууллагын зохион байгуулалт хамтын ажиллагаа хангалгтйү, шалгуур үзүүлэлтээр батлагдсан индексийг тогтоогоогүй, статистик тоон үзүүлэлт гараагүй, мэдээллийг тараах хугацаа болоогүй зэрэг шалтгаанаар зарим асуудлыг үнэлэх боломжгүй байлаа хэмээн Ерөнхий аудитор танилцууллаа. Тэрбээр, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд тэргүүлэх чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн үр дүн, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн үе шат бүрд тоон болон чанарын үзүүлэлтээр хэмжиж, салбар хоорондын уялдааг нэгтгэн удирдах шаардлагыг заасан боловч шалгуур үзүүлэлт оновчгүй, хэмжих нэгж уялдаагүй, суурь болон зорилтот түвшин хэмжигдэхүйц бус, алдаатай тодорхойлсон зэрэг төлөвлөлтийн алдаа, зөрчлүүд давтагдсаар байгааг Та бүхний анхааралд хүргэж байна гэв. Түүнчлэн улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 7,336.4 тэрбум төгрөг зарцуулсан нь батлагдсан төсвийн 37.9 хувийг эзэлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх төсөл, арга хэмжээний 4,463.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээгүй нь хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгаад дүгнэлт хийж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу судалгаа, шинжилгээнд суурилан урьдчилсан үнэлгээ хийж, төлөвлөх шаардлагатайг С.Магнайсүрэн аудитор илтгэлдээ онцоллоо.

Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн хөгжлийн төлөвлөгөөг хуульд нийцүүлэн боловсруулах чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн сайдад хоёр зөвлөмж, улсын төсвийг хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглүүлэх талаар Сангийн сайдад нэг зөвлөмж, төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагналтыг сайжруулах чиглэлээр тус бүр гурван зөвлөмжийг төсвийн ерөнхийлөн захирагчдад, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүргээ үр нөлөөтэй болгох чиглэлээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт 1 зөвлөмж, нийт долоон зөвлөмжийг хүргүүлсэн талаар дурдав.

Монгол Улсын Ерөнхий аудиторын танилцуулгын дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Уянга, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Л.Соронзонболд, Д.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

Гишүүдийн асуултад Үндэсний аудитын газраас хариулахдаа, төрийн байгууллагуудад хандаж, төлөвлөлтөө эхнээсээ зөв хийх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн хэмээн танилцууллаа. Харин үнэлгээ багатай дүгнэлт авсан газруудын тухайд ямар нэг барилга, бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг бүрэн ашиглалтад оруулаагүй бол үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг дүгнэхэд учир дутагдалтай байдал үүсдэг. Тооцох, эс тооцох хэцүү болдог гэсэн хариултыг Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр өгсөн. Тусгай зөвшөөрөл авах, барилгын гүйцэтгэл 80 хувиас дээш байх ёстой гэсэн шалгуур үзүүлэлт нь төсөв тавигдахгүй байх зэргээр саад тушаа болж байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Ц.Сандаг-Очир нар үг хэлэв. Тэд улсын хөгжлийн талаарх тайлагналтын байдал жилийн өмнөхтэй ижил нөхцөл байдалтай, дээрдсэн зүйлгүй байна хэмээн шүүмжиллээ. Цаашид жил бүрээр хөгжлийн төлөвлөгөөг батлах шаардлагатай эсэх, нэгэнтээ таван жилээр төлөвлөгдсөн атал жил бүр авч хэлэлцэх нь учир дутагдалтай талаар мөн хөндсөн юм.

Ийнхүү хэлэлцээд, байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ 2026-2028 ОНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ 2026-2028 ОНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
 
С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...
С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна