Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 5 секунд
Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Нийтлэсэн огноо:

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.04.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар /дэлгэрэнгүйг эндээс/ хэлэлцсэн хуулийн төслүүдийн талаарх санал хураалтыг явуулсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 15 саналаар тус тус санал хураав. Тодруулбал, төслийн 3 дугаар зүйлийг “2.2” дахь хэсэг болгож, мөн зүйлийн “Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл.” гэсэн агуулгатай 3.3 дахь хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин төслийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн 2.2-т заасан төслийн нэрийг өөрчлөх, шинэ төслийг нэмэхийг хориглоно” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжив.

Мөн төсөлд хуулийг дагаж мөрдөх журамтай холбоотой “Дөрөвдүгээр бүлэг бусад зүйл” нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд төсөлд “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар батлагдсан гадаад зээл, тусламжаас санхүүжих зардлаас энэ хуулийн 2.2.1, 2.2.2-т заасан төслийн гадаад зээллэгийн ашиглалтад 2026 оны төсвийн жилд санхүүжүүлсэн зардлыг энэ хуулийн 3.1-3.2-т заасан үйлчлэлд хамааруулна.”,“Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 10.2-т заасан Засгийн газрын авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээ нь энэ хуулийн 2.2.1, 2.2.2-т заасан төслийн гадаад зээллэгийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болно.”, “Энэ хуулийн 2.2-т заасан төслийн гадаад зээллэгийн ашиглалт бүрэн дуусах хүртэлх хугацаанд энэ хуулийг дагаж мөрдөнө.” гэсэн бүлэг нэмэхээр болов. Ингээд уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Дараа нь “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нараас 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжлээ. Харин хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй. Иймд дээрх хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах тухай тогтоолыг баталсанд тооцлоо.

Ингээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Хуралдаанаар баталсан тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дүгээр дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийн талаарх болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгатай холбоотой саналтай гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонссонд тооцлоо.

Хуралдааны төгсгөлд “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Уг тогтоолд Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, З.Мэндсайхан, Б.Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Ц.Идэрбатыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Б.Батцэцэг, Л.Мөнхбаясгалан нарыг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Ч.Номин, Л.Энх-Амгалан нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ж.Алдаржавхлан, З.Мэндсайхан нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, С.Амарсайхан, Э.Батшугар нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Б.Найдалааг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Ж.Алдаржавхлан, П.Ганзориг нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхөөр тусгасан байв.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Б.Батбаатар, Э.Батшугар нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Б.Батцэцэгийг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Ц.Идэрбатыг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны, Б.Жавхлан, Ч.Ундрам, Б.Чойжилсүрэн, Б.Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Х.Ганхуяг, Л.Мөнхбаясгалан, Ч.Ундрам нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, С.Лүндэг, Ж. Чинбүрэн нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, П.Ганзориг, Ц.Идэрбат нарыг Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, З.Мэндсайханыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр батлахаар төсөлд тусгасан байлаа.

Энэ талаарх санал хураалтыг хойшлуулснаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дуусав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ЗАМ,ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ОЛОН УЛСЫН АУДИТЫН ШАЛГАЛТ (ICAO)-ЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
ЗАМ,ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ОЛОН УЛСЫН АУДИТЫН ШАЛГАЛТ (ICAO)-ЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
 
С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...
С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна