“Хуулийн төсөл буцаах тухай“ УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Огноо
Унших
23 минут 49 секунд
“Хуулийн төсөл буцаах тухай“ УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Нийтлэсэн огноо:

“Хуулийн төсөл буцаах тухай“ УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.30) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 75 гишүүн хүрэлцэн ирснээр 59.5 хувийн ирцтэйгээр 10.00 цагт эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу С.Бямбацогт дарга холбогдох мэдээллийг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн энэ сарын 29-ний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан байна.

Нэгдсэн хуралдааны эхэнд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тус хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс завсарлага авсан нь өнөөдөр дуусаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл төслийн талаарх талуудын оролцоог өргөн хүрээнд хангасан хэлэлцүүлгийг явуулахад төсөл дэх зохицуулалтууд учир дутагдалтай байгааг, танхимын үндсэн чиг үүргийг өөрчилж, төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх үзэл баримтлалтай байгаад голлох оролцогчид санал нэгтэй байсныг дурдав. Иймд талуудын оролцоог бүрэн хангаж, хэлэлцүүлэн, зөвшилцсөний үндсэн дээр төслийг дахин боловсруулах нь зүйтэй хэмээх байр суурь давамгай байсныг уламжиллаа.

Ийнхүү завсарлагын хугацаа дууссан тул хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, эхлээд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 90 гишүүний 47 нь буюу 52.2 хувь нь уг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнгүй. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14-т “Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг уншиж танилцууллаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны арван хоёрдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав. Энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байхад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авсан нь өнөөдөр дуусаж байгаа юм. Тус бүлгийн дарга завсарлага дуусаж буйтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу санал хураалгах томьёолол оруулсан тул уг саналыг дэмжсэн эсэх байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ц.Даваасүрэн илэрхийллээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энэ хуулийн төслийн үйлчлэлд Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хамрагдах үндэслэл, шаардлага байхгүй хэмээн үзсэн болохыг, нэгдсэн хуралдааны санал хураалтын ирцээс үүдэн Байнгын хорооны шийдвэр хүчингүй болсныг, Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл нь хувийн хэвшлийн эдийн засаг дахь орон зайг хумих үр дагавартай хэмээн үзэж буйгаа Д.Энхтүвшин гишүүн илэрхийлэв.

Монгол Улс жилдээ 19000 орчим айлын орон сууц шинээр бүтээн байгуулдаг бол Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслөөр нийслэл дангаараа нийт бүтээн байгуулалтын 50 хувь буюу 9000 орчим айлын орон сууцыг барьж байгуулах аж. Үүний зэрэгцээ анх бонд гаргаж, санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байсан ч өдгөө төсвийн тусгай шаардлагын гадуур санхүүжүүлэхээр байгаа нь төсвийн сахилга батгүй, зохисгүй хэмээн үзэж байгаа гэв. Аливаа төсөл, хөтөлбөрийн төсөв, өртөгтэй холбоотой эргэлзээнээс үүдэн бүхэлд нь гацаах нь буруу гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн илэрхийлээд, Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага бий, нөгөөтээгүүр төсөв, өртгийг нь хянан шалгах боломж нээлттэй байгааг хэлэв.

Аливаа төслийн төсөв, өртөгтэй холбоотой эргэлзээ, тодруулах зүйл байгаа бол аудитаар шалгуулж, алдаа дутагдлыг арилгаад нийтийн эрх ашгийн төлөө хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Нэгдсэн хуралдаанаар дараа нь Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүний 2025 оны арван хоёрдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн тус тус танилцуулав.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...гэр бүл, эх, нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, мөн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн тус тус заасан байдгийг төсөл санаачлагч илтгэлийнхээ эхэнд дурдав.

Түүнчлэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод иргэн бүр чанартай амьдрах орчин, нийгмийн хамгааллын баталгаатай байх, хүн амын ялгаатай хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчилгээг хөгжүүлэх, салбар дундын бодлого зохицуулалтыг сайжруулах, өрхийн амьжиргааг дэмжих зэрэг зорилтуудыг тодорхой тусгасан байдгийг тэмдэглэлээ.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулан нийгмийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн орчныг шинэчлэх, ядуурлыг бууруулах зорилтыг дэвшүүлсэн байдгийг О.Саранчулуун гишүүн танилцуулсан.

Тэрбээр “Хэдийгээр олон улсын болон үндэсний стандарт, тухайлбал нийгмийн ажлын боловсрол, үйлчилгээний стандартууд, мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллаж байгаа боловч нийгмийн ажилтны эрх зүйн байдлыг нэгдсэн байдлаар зохицуулсан, салбар дундын уялдаа холбоог хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг баталгаажуулах цогц эрх зүйн орчин өнөөг хүртэл бүрдээгүй байна” хэмээсэн.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийгмийн ажлын үйлчилгээ нь салбар бүрд өөр, явцуу хүрээнд зохицуулагдаж, нэгдсэн бодлого, арга зүй, удирдлага дутмаг байгаа нь бодит байдал дээр үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлдөг гэв.

Хүний эрхийн байгууллагуудын тайланд дурдсанаар нийгмийн ажил, үйлчилгээ нь олон улсын жишигт хүрэхгүй, ялангуяа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хамгаалал хангалтгүй байгаагаас хүчирхийлэлд өртөх, амьдралын чанар буурах зэрэг эрсдэл өндөр хэвээр байгаа аж. Иймд нийгмийн ажлыг шинжлэх ухаан, мэргэжлийн онол-арга зүйд тулгуурласан бие даасан салбар болгон хөгжүүлж, нийгмийн хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ онцоллоо.

Нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулж, хүн амын бодит хэрэгцээнд тулгуурласан, урьдчилан сэргийлэх чиглэлийн, хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу анхдагч хуулийн төсөл хэлбэрээр боловсруулсан бөгөөд нийт 7 бүлэг, 49 зүйлтэй юм байна.

Үргэлжлүүлэн О.Саранчулуун гишүүн төсөл дэх үндсэн зохицуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нэгдүгээрт, нийгмийн ажлын үйлчилгээг зөвхөн асуудал үүссэний дараа бус урьдчилан сэргийлэх, тандалт, судалгаанд тулгуурлан иргэний хэрэгцээнд нийцүүлэн үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх юм байна. Хоёрдугаарт, зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн хамгааллын үр дүнтэй, хүртээмжтэй үйлчилгээг бий болгож, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага орлоготой өрх зэрэг бүлгүүдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх, хамгаалах, чадавхжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. Гуравдугаарт, нийгмийн ажлын үйлчилгээний нэгдсэн тодорхойлолт, төрөл, үе шат, тайлагнал, мэдээллийн сан, хамтын ажиллагааны зохицуулалтыг тодорхой болгож, салбар дундын уялдааг хангах зохицуулалтуудыг тусгасан гэв.

Эрүүл мэнд, боловсрол, хууль сахиулах, нийгмийн халамжийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, нийгмийн ажилтны үүрэг, оролцооны хүрээ, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг үнэлэх тогтолцоог бий болгохоор холбогдох зохицуулалтуудыг төсөлд тусгасан байна. Иргэн амьдралдаа шийдвэр гаргах оролцоог нэмэгдүүлж, бие даан амьдрах, нийгмийн харилцаанд оролцох чадварыг дэмжих, ахиц дэвшлийг үнэлэх тогтолцоог нэвтрүүлэхийн зэрэгцээ өөрийгөө төлөөлөх чадваргүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхэм чанар, нэр төрийг хамгаалсан үйлчилгээ үзүүлэх, хувь хүний мэдээллийн нууцлал, хамгаалалтыг хангасан зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Нийгмийн ажилтны мэргэжлийн хариуцлага, ёс зүй, нэгдсэн стандарт, арга зүйг бий болгож, аль ч салбарт ажиллаж буй нийгмийн ажилтанд ижил шаардлага, үнэлгээний тогтолцоог мөрдүүлэх нь чухал хэмээн үзэж, хуулийн төсөлд холбогдох зохицуулалтуудыг мөн тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчин тодорхой болж, эмзэг бүлгийн иргэдийн чадавх сайжирч, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэн, нийгмийн хамгааллын бодлого илүү үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчийн илтгэлд онцоллоо. Цаашлаад ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа О.Саранчулуун гишүүн танилцуулсан юм.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн танилцуулав. Дээрх хуулийн төслийг иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын d.parliament.mn цахим сайтад байршуулсан байна. Байнгын хорооны тус өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т “Хуулийн төслийг баталснаар улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсох бөгөөд хуралдаанд энэ хуулийн 31.2-т заасан Засгийн газрын гишүүн танилцуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан төслийн тухай Засгийн газрын саналыг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нараас санаачлан боловсруулсан Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг Засгийн газраас дараах үндэслэлээр дэмжих боломжгүй саналыг хууль санаачлагчдад хүргүүлсэн гэв. Үүнд:

Хуулийн төслийн зардлын тооцооллыг авч үзвэл хууль хэрэгжүүлэхтэй холбоотой анхны хөрөнгө оруулалт 800.0 сая төгрөг, цаашид жил бүр 96.5-160.0 тэрбум төгрөгийн төсөв шаардахаар байгаа бөгөөд нийгмийн ажилтны орон тоог 3188 хүнээр нэмэгдүүлэхээр заасан байна.

Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд нийцүүлэн нийт урсгал зардлыг ДНБ-ний 24 хувьд багтааж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд, төсвийг хэлэлцүүлэх явцад зөвхөн багш, эмчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхтэй холбоотой зардлыг нэмэгдүүлэн баталсан хэмээсэн.

Төсвийн сахилга батыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Засгийн газраас орон тоо нэмэхгүй байх, зөвхөн нэн шаардлагатай шинэ арга хэмжээг санхүүжүүлэх, төсвийн байгууллагуудын батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар төрийн чиг үүргийг иргэдэд хэвийн хүргэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах бодит шаардлага үүсээд байгааг уг саналд дурджээ.

Манай улсын уул уурхайн голлох түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр буурсан, эдийн засгийн идэвхжил сайнгүй байгаа зэргээс шалтгаалан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулахад мөн урсгал болон хөрөнгийн зардлын хэмжээг өмнө оноос нэмэгдүүлэх боломжгүй байх тул шинээр орон тоо нэмэх замаар төрийн бүтцийг данхайлгах, төсөвт их хэмжээний зардлын нөлөөлөлтэй хууль, тогтоомжийг төсвийн нөхцөл байдал сайжрах хүртэл хэрэгжүүлэхгүй байх шаардлагатай байна хэмээн З.Мэндсайхан танилцуулав.

Хуулийн төсөлд заасан нийгмийн ажлын үйлчилгээтэй холбоотой зохицуулах харилцааг төсөв санхүүгийн нөхцөл байдал сайжрах хүртэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн уялдааг хангах, зохицуулалтуудыг сайжруулах байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж Засгийн газрын саналд дурджээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй, Засгийн газрын холбогдох саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, Л.Энхнасан, Ж.Ганбаатар, П.Наранбаяр, Б.Батбаатар, Х.Булгантуяа, Х.Баасанжаргал нар асуулт асууж, төсөл санаачлагч О.Саранчулуун гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.

Бие даасан хуулийг батлах шаардлагын талаар тодруулсан гишүүдийн асуултад хууль санаачлагч хариулахдаа бие даасан хуульгүй 20 гаруй жил болсны улмаас “Халамжаас хөдөлмөрт” бодлогыг хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байгаа, нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулж, хүн амын бодит хэрэгцээнд тулгуурласан, урьдчилан сэргийлэх чиглэлийн, хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх шаардлага бий гэв. Нийгмийн ажлын өнөөгийн нөхцөл байдал, хүний нөөцийн талаарх асуултад О.Саранчулуун гишүүн хариулт өгсөн юм. 3000 мянга гаруй нийгмийн ажилтан боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хууль зүйн салбарт ажиллаж байгаа ба тэдгээрийн дундаж цалин тухайн салбарынхаа цалингийн дунджаас 60 хувиар бага байдаг гэв. Мөн өдгөө ажиллаж буй нийгмийн ажилтнуудын 60 хувь нь өөр мэргэжлийн хүмүүс байгаа, нэг мэргэжилтэнд дунджаар 2000 хүн ногддог. Бага цалинтай, нийгмийн баталгаа багатай, ажлын байрны тодорхойлолт өөр, мэргэжлийн удирдлагаар хангах тогтолцоо байхгүй, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд нийгмийн эрүүл мэндийн чиглэлтэй, боловсролын салбарынх нь сэтгэл зүйчийн ажил мэргэжилтэй холилдсон байдаг гэх зэрэг баримтыг дурдсан. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн мэргэжлийн ажилдаа орсон нийгмийн ажилтан гурван жилийн дараа ажлаасаа гардаг буюу хүний нөөцийн дутагдалтай энэ салбар дахь мэргэжилтнүүдэд мэргэжлээрээ ажиллах нөхцөл бүрдэхгүй байгааг хэлсэн. Хуулийн төсөлд мэргэжлийн холбоо гэдэг том бүлэг байгааг О.Саранчулуун гишүүн тэмдэглээд, мэргэжлийн холбоо болон Засгийн газар цалин, зэрэглэл, нийгмийн баталгааны асуудал зэргийг Үндэсний хороогоороо дамжуулан, тодорхой давтамжтайгаар хөнддөг зохицуулалтыг тусгасан гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа А.Ариунзаяа, С.Зулпхар, Ц.Мөнхтуяа нарын гишүүд илэрхийллээ.

Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаарх санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулахаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт шийдвэрлэсэн.

Засгийн газраас 2025 оны тавдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцуулав. Төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2025 оны тавдугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 19 дүгээр тогтоолоор байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, С.Замира, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа нар ажиллажээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2026 оны энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн гэв.

Ажлын хэсгээс төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, хүчин чадал, эрсдэлийг харгалзан гурван зэрэглэлд ангилж, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тус бүр тодорхойлох зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ерөнхий шинжээч, шинжээчийн эрхийг Төрийн захиргааны төв байгууллага олгох, ерөнхий шинжээч, шинжээч нь Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангасан, байгаль орчны чиглэлээр ажилласан жил, мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх шаардлагыг тусгах ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны гишүүд дэмжжээ. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж, санал авах ажлыг зохион байгуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн гаргасан зарчмын зөрүүтэй 4 саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болохыг санал, дүгнэлтэд дурджээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүд Лхагва гарагийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэний дагуух нэрсийн дарааллаараа буюу Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Д.Бум-Очир нар асуулт асууж, салбарын сайд Ц.Сандаг-Очир, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга гишүүн, салбарын мэргэжилтнүүдээс хариулт авах үеэр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үдээс хойших нэгдсэн хуралдаан төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуух гишүүдийн асуултаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: Parliament.mn

БАЯНХОНГОР: Зоонозын өвчнийг шуурхай оношлох боломж бүрдлээ
БАЯНХОНГОР: Зоонозын өвчнийг шуурхай оношлох боломж бүрдлээ
 
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

“365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” зөвлөгөөн боллоо

“365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” зөвлөгөөн боллоо

СЭЛЭНГЭ: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд амлалтаа давуулан биелүүлж 26.2 сая мод тарьжээ

СЭЛЭНГЭ: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд амлалтаа давуулан биелүүлж 26.2 сая мод тарьжээ

“Хуулийн төсөл буцаах тухай“ УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

“Хуулийн төсөл буцаах тухай“ УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

БАЯНХОНГОР: Зоонозын өвчнийг шуурхай оношлох боломж бүрдлээ

БАЯНХОНГОР: Зоонозын өвчнийг шуурхай оношлох боломж бүрдлээ

Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа

Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Трамп: Герман дахь Америкийн цэргийн тоог цөөлнө

Д.Трамп: Герман дахь Америкийн цэргийн тоог цөөлнө

Хаврын улиралд өвчдөхөөс урьдчилан сэргийлэх нь

Хаврын улиралд өвчдөхөөс урьдчилан сэргийлэх нь

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав

Жамухынх хэмээгддэг алтан бүсийг Эрдэнэсийн санд хадгалдаг

Жамухынх хэмээгддэг алтан бүсийг Эрдэнэсийн санд хадгалдаг

Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна

Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ

НИТХ-ын дарга А.Баяр: 04 сарын 27-ны өдөр хуралдсан НИТХ-ын Ээлжит бус хуралдаан хууль бус

НИТХ-ын дарга А.Баяр: 04 сарын 27-ны өдөр хуралдсан НИТХ-ын Ээлжит бус хуралдаан хууль бус

ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно

“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав

“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа иргэд өвлүүлэх боломж бүрдлээ

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа иргэд өвлүүлэх боломж бүрдлээ

НӨАТ  төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгоно

НӨАТ төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгоно

Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

Эзэнгүй нохой, муурыг хамгаалах зорилгоор түр асран хамгаалах байрыг өргөтгөнө

Эзэнгүй нохой, муурыг хамгаалах зорилгоор түр асран хамгаалах байрыг өргөтгөнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно

“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана

“Эрдэнэс таван толгой“ ХК-д бүртгэлтэй иргэдийн хувьцааг өвлүүлдэг болно

“Эрдэнэс таван толгой“ ХК-д бүртгэлтэй иргэдийн хувьцааг өвлүүлдэг болно

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Ногоон тэжээлийг 2-3 ургамлын холимогоор тариалах нь тэжээллэг чанар болон ургацад эерэг нөлөөтэй

Ногоон тэжээлийг 2-3 ургамлын холимогоор тариалах нь тэжээллэг чанар болон ургацад эерэг нөлөөтэй

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ

Ноос, ноолуур, арьс ширний салбарт ажиллах залуучуудыг татах “6 сарын аян“ эхэллээ

Ноос, ноолуур, арьс ширний салбарт ажиллах залуучуудыг татах “6 сарын аян“ эхэллээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон