“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 33 секунд
Нийтлэсэн огноо:

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.05.01) Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ.

Төлөвлөгөөний төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10.1, 6.10.2 дахь заалтад заасан шаардлагад нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан байна.

Мөн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгын 76 шалгуур үзүүлэлттэй уялдуулан тодорхойлсон нь Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд онцолсон.

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төсөлд 15.3 их наяд төгрөгийн 124 төсөл, 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд уг хөгжлийн төлөвлөгөөнд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж, Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт зэрэг дөрвөн чөлөөлөлт байх болно гэв.

Нэг. Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд:

Зээлийн хүүг бууруулж, санхүүгийн зах зээлийг өрсөлдөөнтэй болгон төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн орчныг тогтвортой эрх чөлөөтэй болгож, татвар, төсвийн шинэчлэлийг хийж, ажил эрхлэлт, үйлдвэрлэлийг дэмжин, болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулах үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бүхий эдийн засгийн чөлөөлөлтийг хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний салбарт: Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны станц, Дулааны тавдугаар цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина.

Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Ган үйлдвэрлэлийн цогцолборын талбайн бэлтгэл ажлыг эхлүүлнэ.

Тээвэр, логистикийн салбарт экспорт болон аялал жуулчлалын чиглэлийн авто замууд болон “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хил холболтын төмөр зам барьж, хилийн боомтуудын дэд бүтцийг хөгжүүлнэ.

Хөдөө аж ахуйн салбарт Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээр, түүний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтарсан зураглалыг хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ. “Атар IV" аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид болон “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ.

Соёл, аялал жуулчлалын салбарт зам дагуух аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор байгуулж, Гурвансайхан 4D, Ховд, Мөрөн 4С нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ.

Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд дээрх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг хадгалж, үндэсний өрсөлдөх чадварын индексийг 65 дугаар байрт эрэмбэлэгдэж байгааг 7 байраар ахиулна.

Хоёр. Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийн хүрээнд:

Зөвшөөрлийн тогтолцоог хялбарчлан, төрийн үйлчилгээг цахимжуулж, төрийн албаны бүтцийг шинэчилж, шийдвэр гаргалтыг оновчлон хүнд суртлыг бууруулж, суралцагчийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, эрүүл мэндийн тогтолцоог шинэчилж, ил тод болгон эрх зүй, дүрэм журмыг чөлөөлнө.

Боловсролын салбарт “Цөөн хүүхэдтэй анги“ бодлого баримталж, багийн болон хотхоны бага сургууль байгуулж, “Нэг багшид нэг AI туслах”-ыг нэвтрүүлж, Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлнэ.

Эрүүл мэндийн салбарт Зүрх, судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-2 зэрэг эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 17 аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл хэрэгжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн төв, дэд төв байгуулна.

Ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх хүрээнд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн төрөлжилтийг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх хүрээнд гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны чадавхыг бэхжүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг бэхжүүлнэ.

Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийн хүрээнд дээрх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр хүний хөгжлийн индекс 2025 онд 0.756 байгааг 2027 онд 0.781 хүргэж, дундаж давхаргын эзлэх хувийг одоогийн түвшнээс 5.0 хувиар нэмэгдүүлнэ. Мөн Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн индекс 49 хувь байгааг 52 хувьд хүргэж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг одоогийн түвшнээс 5 хувиар нэмэгдүүлнэ.

Гурав. Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн хүрээнд:

Эрчим хүчний хараат байдлыг бууруулан, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр, айл өрхийн нарны хавтан зайн хураагуур, бага оврын нарны эх үүсгүүрийг нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэн, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шинэ боломжийг бий болгох, ногоон дата төв байгуулах, ногоон хөгжлийн чөлөөлөлтийг хэрэгжүүлнэ.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт нүүрстөрөгчийн кредит тооцох, арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлж, айл өрхийн нарны хавтан, бага оврын нарны эх үүсгүүрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлнэ.

Анхдагч экосистемийг хамгаалах чиглэлээр усны нөөцийг хуримтлуулж, ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх "Хэрлэн-Тооно“, "Онги-Цагаан бургастай" төслийн бэлэн байдлыг хангана. Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн шинэчилсэн зорилтын хэрэгжилтийг хангаж, олон талын оролцоотой хамгааллын менежментийг хэрэгжүүлнэ.

Байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 10.0 мянган га талбайг ойжуулж, нөхөн сэргээж, Цөлжилт, газрын доройтлыг бууруулах суурин судалгааны төвийг байгуулж, ашиглалтад өртөмтгий ургамал, амьтны тархац нөөцийг тогтооно.

Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн хүрээнд дээрх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр байгаль орчны гүйцэтгэлийн индекс 2025 онд 37.2 оноотой байгааг 2027 онд 40 оноонд хүргэж, орон нутгийн хөгжлийн индекс 0.506 байгааг 0.553-д хүргэнэ.

Дөрөв. Авлигын эсрэг чөлөөлөлтийн хүрээнд:

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний хиймэл оюуныг хөгжүүлж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлж, цахим засаглал, ил тод байдлыг бодитоор нэмэгдүүлж, хариуцлагын механизмыг сайжруулан, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэн хууль давсан журмуудыг үе шаттайгаар бууруулж авлигын эсрэг чөлөөлөлтийг хэрэгжүүлнэ.

Авлига, хүнд суртлыг бууруулах чиглэлээр авлигатай тэмцэх иргэний нийгэм, сайн дурын хөдөлгөөнийг дэмжиж, шүгэл үлээгчийг дэмжих мэдээллийн суваг, хамгаалалтыг сурталчлах, авлигын эсрэг соён гэгээрүүлэлт, хууль хэрэгжилтийн үнэлгээг хэрэгжүүлнэ.

Төрийн бүтээмж, засаглалын чиглэлээр төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгаж, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюун нэвтрүүлж, Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулна.

Шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, хөтөлбөрийг өрсөлдөөнт хэлбэрээр нээлттэй хэрэгжүүлж, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг ашиглалтад оруулж, технологи дамжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

Дижитал эдийн засаг, хиймэл оюуны чиглэлээр хиймэл оюуны “Cloud GPU” дэд бүтцийг бий болгож, дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлтийг нэмэгдүүлэх сэндбокс орчныг байгуулж, кибер халдлага, зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх системийг хөгжүүлэхээр тусгасан байна.

Дээрх үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлснээр засаглалын үзүүлэлт 2025 онд 114 дүгээр байрт байгааг 2027 онд 7 байраар ахиулж, дэлхийн мэдлэгийн индекс 39.2 оноог 50-д хүргэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: Parliament.mn

Монголын хүнс үйлдвэрлэгчид Хойд Америкийн хамгийн том үзэсгэлэнд оролцож байна
Монголын хүнс үйлдвэрлэгчид Хойд Америкийн хамгийн том үзэсгэлэнд оролцож байна
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав