Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цинхуа Их Сургуулийн зөвлөлийн дарга Qiu Yong-той уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал алхам болж байна. Тухайлбал, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг, туршлага солилцоог өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Цаашид олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлж, эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит ахиц гаргах бодлогыг тууштай хэрэгжүүлэх талаар ЭМЯ-наас мэдээлэв.


Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!