Ираны дайн эхэлснээс хойш Өмнөд Солонгосын нафтагийн хамгийн том нийлүүлэгч нь АНУ болсон тухай БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, Өмнөд Солонгосын нафтагийн импортын хамгийн их буюу 24.7 хувийг АНУ-аас нийлүүлж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр АНУ, Ираны мөргөлдөөн дэгдэхээс өмнө АНУ Өмнөд Солонгост нийлүүлж буй нафтагийн хэмжээгээр долоодугаар байрт бичигдэж байсан юм.
“Нийлүүлэлтийн боломж болон хүртээмжтэй байдлын хувьд илүү байсан тул АНУ импортын хамгийн том эх үүсвэр боллоо” хэмээн Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, эрдэс баялгийн аюулгүй байдал хариуцсан дэд сайд Ян Ги Ук эрчим хүчний хангамжийн асуудлаарх ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Ирэх тавдугаар сард тус улсын нафтагийн нийлүүлэлт Ираны дайнаас өмнөх үеийн 90 хувийн түвшинд хүрч тогтворжих төлөвтэй байна. Түүнчлэн тус улсын нефть, химийн томоохон компаниуд импортын нийлүүлэлттэй уялдуулан үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаа юм.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!