УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
Огноо
Унших
4 минут 45 секунд
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
Нийтлэсэн огноо:

УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2026.09.15/ бараалхлаа.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд ноён И Ман Хи-д Монгол Улсад болж буй "Сүрьеэтэй тэмцэх Азийн хамтын ажиллагааны 9 дэх удаагийн форум"-д оролцохоор ирсэнд талархал илэрхийлээд, форумын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд улам гүнзгийрэн хөгжиж, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа бэхжиж, шинэ шатанд гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа Улсын Их Хурлын дарга илэрхийллээ.

Мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнгөрсөн зун Үндэсний их баяр наадмаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бататган бэхжүүлсэн нь түүхэн чухал үйл явдал болсныг тэмдэглэв.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа боловсрол, соёл, аялал жуулчлал, ялангуяа эрүүл мэндийн салбарт өргөжин хөгжиж, үр дүнд хүрч буйг Улсын Их Хурлын дарга дурдаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Эрүүл Монгол хүн" санаачилгын хүрээнд “Хавдар судлалын үндэсний II төв”-ийг шинээр байгуулах төсөлд ахиц гарч, тохиролцоонд хүрсэн нь онцгой ач холбогдолтой явдал болохыг онцлон тэмдэглэлээ. Улмаар "Хавдар судлалын үндэсний II төв" байгуулах төсөл нь тус улсын анагаах ухаан, технологийн ололт, амжилтыг Монгол Улсад нэвтрүүлэх, олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд ач холбогдолтой төдийгүй хоёр улсын нөхөрлөл, хамтын ажиллагааны бодит үр дүн, бэлгэ тэмдэг болсон төсөл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, өнөөдөр Монгол Улсын 60 мянган иргэн БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буйг дурдаад, сүүлийн үед монголчууд тус улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нь ихэссэн. Иймд ялангуяа эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаар тус улсыг зорьж буй иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх, уян хатан бодлого барих чиглэлд анхаарал тавьж, ажиллахыг хүслээ.

Мөн тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийн эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах орчныг бүрдүүлэх, цаашлаад хууль ёсны дагуу зорчиж буй монгол иргэдэд тавигдах визийн шалгуурыг тодорхой болгох, мэдээлэх, хилээс буцаах шийдвэрийн үндэслэлийг энгийн ойлгомжтойгоор тайлбарлан, хүндэтгэлтэй харилцах асуудалд анхаарч, үр дүнтэй хамтарч ажиллахыг хүссэн юм.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийсэн ажил ихтэй энэ өдөр цаг зав гарган хүлээн авсанд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлэв.

Ноён И Ман Хи өнгөрсөн долдугаар сард тус улсын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын эрүүл мэндийн яам хооронд “Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” шинэчлэн баталсныг дуулгахын зэрэгцээ “Хавдар судлалын үндэсний II төв” төслийг хэрэгжүүлэх асуудалд анхнаас нь анхаарал тавьж, дэмжиж ажилласанд Улсын Их Хурлын даргад талархлаа илэрхийлсэн.

Түүнчлэн тэрбээр БНСУ-д зорчих Монгол Улсын иргэдийн визтэй холбоотой асуудлын талаар холбогдох байгууллагад уламжилж, анхаарал тавьж ажиллана гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Д.Ганмаа нар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ