Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Огноо
Унших
5 минут 49 секунд
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийтлэсэн огноо:

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.09.16/ 14 цаг 00 минутад гишүүдийн ирц 51.8 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалсан бөгөөд хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, манай улс өнгөрсөн хугацаанд гадаад зээлийн эх үүсвэрийг төсвийн тухайн жилийн хүрээ, хязгаараас шалтгаалан бүрэн ашиглаж чадахгүй, зарим эх үүсвэрийг дараагийн жилүүдэд шилжүүлэн ашиглах нөхцөл байдал үүссээр ирснийг тодотгоод үүний улмаас 2023 оны эцсийн байдлаар ашиглагдаагүй гадаад зээлийн эх үүсвэрийн үлдэгдэл 17,1 их наяд төгрөгт хүрээд байсан гэлээ.

Засгийн газраас 2024 онд гадаад зээлийн эх үүсвэрийн ашиглалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төсвийн тусгай зохицуулалтад суурь зарлага, суурь тэнцэл гэсэн хоёр үзүүлэлтийг шинээр тусгасан юм. Уг зохицуулалтын үр дүнд сүүлийн гурван жилийн хугацаанд гадаад зээлийн ашиглалт нэмэгдэж, хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг эрчимжүүлэх боломж бүрдсэн гэдгийг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа онцолсон.

Үүний зэрэгцээ Улсын Их Хурлын хаврын чуулганаараа Гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг баталж, ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зэрэг томоохон төслүүдийн гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх эрх зүйн болон санхүүгийн бололцоо бүрдсэн байна. Иймээс цаашид гадаад зээлийн эх үүсвэрийг үр ашигтай ашиглахын зэрэгцээ төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлага бий болж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлд төсвийн хүрээний мэдэгдлийн эдийн засгийн үндсэн 9 үзүүлэлтээс “нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ” болон “нэгдсэн төсвийн суурь тэнцэл” гэсэн хоёр үзүүлэлтийг хасаж, оронд нь “нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ” болон “нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ” гэсэн 2 үзүүлэлтийг нэмж тусгахаар болжээ.

Түүнчлэн дээрх өөрчлөлттэй уялдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3-т заасан төсвийн тусгай шаардлагуудыг “6.1.2.Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн жилийн ДНБ-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай эсвэл ашигтай байна”, “6.1.3 Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджаас аль ихээс хэтрэхгүй байна” гэж өөрчлөн найруулахаар төсөлд тусгажээ.

Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал худалдаа, тарифын зөрчил үргэлжилж байгаа энэ үед төсвийн дунд хугацааны төлөвлөлтөө цаг алдахгүй шинэчлэх, түүнд нийцүүлэн тухайн жилийн төсвөө боловсруулах өргөн мэдүүлэх эрх зүйн бололцоог бүрдүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасныг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдсан.

Дээрх өөрчлөлтөөр төсвийн алдагдал, зарлагын өсөлт болон байгалийн баялгийн орлогын хэлбэлзлээс үүдэх төсвийн эрсдэлийг бууруулан дунд хугацааны сахилга бат бий болгож, төсвийн бодлогыг эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Түүнчлэн төсвийн бодлогын тогтвортой, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах байгалийн баялгийн огцом хэлбэлзлээс үүдэх төсвийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэдгийг Тэргүүн шадар сайд онцоллоо.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Ж.Ганбаатар, П.Сайнзориг нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэдэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.7 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо