ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ
Огноо
Унших
6 минут 15 секунд
ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ
Нийтлэсэн огноо:

ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.11.18) Хууль зүйн байнгын хороотой хамтран хуралдаж, Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих тухай асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдлийг хэлэлцлээ. Байнгын хороодын хуралдаан 13.42 цагт 52.2 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг даргалан явууллаа.

2026-11-18 16.17.19.jpg

Нийтийн өргөдлийн www.d-urgudul.parliament.mn системээр иргэн Батболдын Болдбаатар “Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж 100 сая төгрөгнөөс дээш бол бүх насаар нь хорих тухай” өргөдөл гаргасныг 100 200 иргэн дэмжиж гарын үсэг зуржээ. Нийтийн өргөдлийн цахим системд энэ өргөдөл нийтлэгдсэнээс хойш яг ижил агуулга бүхий хууль бус хөрөнгийг хураах тухай 13 өргөдөл ирсэн гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга танилцуулсан юм. Иргэдийн шударга ёсны шаардлага, төрд итгэх итгэлтэй холбоотой аливаа асуудлыг парламент анхааралтай авч үзэх үүрэгтэй гэдгийг тэрбээр онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Д.Ганмаа, С.Замира, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

2026-11-18 16.14.55.jpg

Авлигын хэрэгт оногдуулж буй ял шийтгэл хангалтгүй, хууль бус хөрөнгийг хураах тогтолцоо иргэдийн итгэл төрүүлэхгүй байгааг энэ өргөдөл, түүний дэмжлэгийн тоо харуулж байна гэж Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ онцлов. Тэрбээр ял шийтгэлийн үр нөлөөний тухай тодруулан лавлаж, хөрөнгө хураах, бүх насаар хорих ялууд тохирсон байх зарчимд нийцэж буй эсэхийг асууж, хариулт авав.

2026-11-18 16.15.03.jpg

Түүнд өгсөн хариултдаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн шударга ёсны зарчмыг алдуулахгүй байх, хууль, шүүхийн өмнө хүн бүр ижил тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх нь хамгийн чухал гэдгийг дурдсан бол Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Нийтийн эрх зүйн хэлтсийн ахлах шинжээч Ж.Амгалан авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгээр шийдвэрлэж буй тухай танилцуулж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэдгийг хэлэв. Хуулийн төсөлд албан тушаалын хэрэгт оногдуулж буй ялыг учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч ялгамжтай оногдуулах, хахуулийн хэмжээ, үндэслэлгүй хөрөнгөжсөн дүнг мөн харгалзах, хорих ялын хугацааг 20 жил хүртэл нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгаж буй ажээ.

2026-11-18 16.19.32.jpg

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар авлигатай тэмцэх, авлигачинтай тэмцэх гэдэг хоёр өөр асуудал болохыг тодотгоод, энэ талаарх хууль эрх зүйн орчноо шинэчлэх ажлыг шуурхайлах нь зүйтэй гэсэн бол Байнгын хорооны дарга О.Номинчимэг авлигын эсрэг бодлого, хариуцлагын тогтолцоог эргэн харах цаг болсныг онцолсон юм. Тэрбээр авлигын индексээр манай улс 2025 онд дэлхийн 180 орноос 124 дүгээрт эрэмбэлэгдэж, өмнөх оныхоос 2.0 оноогоор буурсныг танилцуулж, олон улсын байгууллагууд Монгол Улсад хууль дээдлэх ёс сул, хариуцлагын тогтолцоо хангалтгүй, иргэний нийгмийн оролцоо улам хумигдаж байгаа гэсэн дүгнэлт өгч буйг анхааруулав.

2026-11-18 16.14.45.jpg

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, С.Замира нар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн зохицуулалт, үр нөлөө, хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтанд оногдуулж буй хариуцлагын талаар асуухад ахлах шинжээч Ж.Амгалан зарим статистик мэдээллийг өгсөн юм. Түүний мэдээлснээр, 2017-2024 онд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой 8860 хэрэг шалгагдсанаас 2988 хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгож, 1578 хэрэг прокурорт шилжсэнээс 1005 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлжээ. Шүүхээс эдгээрийн 739 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

2026-11-18 16.24.40.jpg

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар иргэдийн өргөдөл бол шударга ёсны талаарх нийгмийн захиалга гэж үзэж байгаагаа илэрхийлээд авлигын эсрэг тэмцлийг улам чангатгах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлаас ялын бодлогыг чангатгаж авлигын хэрэгт торгох ял оногдуулах зохицуулалтыг халж, зөвхөн хорих ялаар шийтгэдэг болгосны дээр хорих ялын хугацааг 12-20 жил болгож уртасгаад байгааг тэрбээр тодотгож, хэдийгээр ялыг чангаруулсан ч гэлээ хууль бус хөрөнгөжсөн этгээдийн хөрөнгийг хураах эрх зүйн орчин, хэрэгжилт хангалтгүй байгаа гэх иргэдийн шүүмжлэлтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн Засгийн газар өмнө нь өргөн мэдүүлсэн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцтой уялдуулах шаардлагын улмаас татан авч, дахин боловсруулж байгаа гэдгийг танилцуулаад, удахгүй өргөн барина гэлээ.

2026-11-18 16.15.33.jpg

Засгийн газраас хуулийн төсөл өргөн мэдүүлснээр иргэн Б.Болдбаатарын гаргасан нийтийн өргөдөлд тусгагдсан асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодоор үргэлжүүлэн хэлэлцэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

ӨБХ, ХЗБХ: Хамтарсан хуралдаанаар төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хураах, бүх насаар нь хорих тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр

“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг байгууллаа

ХХНББХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан тогтоолын төслийг дэмжлээ

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар  болжээ

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулжээ

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг томилов

ТБХ:Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой

Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний зөвлөгөөн болж байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсжээ

Нийслэлийн статистикийн газраас ХААИС-ийн оюутнуудад хандан сургалт явууллаа

“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ

Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно

“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ

Тавантолгойн метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил урагшилсаар байна

Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна

УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа

УИХ-ын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөлтэй уулзлаа

Аутизмтэй хүүхдүүдэд тохирсон сургалтын орчинг бүрдүүлэх олон нийтийн санал асуулгад дэмжиж оролцоорой

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Дархан-Уул аймгийн шатахуун хадгалах багтаамж 40 хувиар нэмэгдэнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 10120 гомдол, хүсэлт, иржээ

Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна

Э.Даариймаа охин  “Зуун буудалт даам“-ын Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга боллоо

“Бод малын эмнэлэг” байгуулах төслийн багийнхантай санал солилцов