ТБХ:Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Огноо
Унших
12 минут 29 секунд
ТБХ:Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийтлэсэн огноо:

ТБХ:Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.11.17/ хуралдаан 12 цаг 54 минутад, 30 гишүүний 16 буюу 53.3 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцууллаа. Энэ өдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Р.Батболд, Ж.Батсуурь, Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, П.Ганзориг, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Д.Пүрэвдаваа, Б.Чойжилсүрэн, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирсэн юм.

Screenshot 2026-11-17 at 12.55.48.png

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хуулийн төслийн зорилго нь хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт болон хөрөнгийн удирдлага, ашиглалтыг ил тод, үр ашигтай хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлэхэд оршиж буйг тодотгов.

photo_2026-11-17_15-03-23 (2).jpg

Мөн төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой тулгамдаж буй асуудлууд нь хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг бүрдүүлж байна. Тухайлбал, 2016–2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2874 төсөл батлагдсанаас 42.5 хувь буюу 1219 төслийн төсөвт өртөг нэмэгдсэн, гурван төсөл тутмын нэг нь хугацаагаа сунгаж ашиглалтад орж байгаагаас гадна төсөл батлагдсаны дараа зураг төсөл өөрчлөгдөх, төсөвт өртөг нэмэгдэх, санхүүжилтийн эх үүсвэр давхардах, барилга баригдсан ч тоног төхөөрөмж, ашиглалтын зардал шийдэгдээгүй байх зэрэг асуудал түгээмэл байна. Хуулийн төслийн тандан судалгаагаар үүний гол шалтгааны нэг нь төсвийн хөрөнгө оруулалтын бүх үе шатыг олон хууль тогтоомж, журмаар салангид зохицуулж байгаатай холбоотой болохыг тогтоосон гэв.

photo_2026-11-17_15-03-24 (4).jpg

Хуулийн төсөл найман бүлэг, 63 зүйл, 308 заалттай. Төсөлд төсвийн хөрөнгө оруулалтын зарчим, үе шат, ангилал, оролцогч байгууллагуудын чиг үүрэг, бүрэн эрх, төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт, өмчийн удирдлага болон ашиглалтын асуудлыг цогцоор нь зохицуулсан. Ингэснээр Дэлхийн банкны тодорхойлсон төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай байлгахад заавал байх ёстой найман үе шатыг бүрэн хангана гэдгийг Сангийн сайд онцлон тэмдэглэв.

Түүнчлэн тэрбээр хуулийн төслийн онцлох зохицуулалтыг товч танилцуулсан. Үүнд;

Нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын бүх эх үүсвэрийг нэг замын зураглалд оруулахаар болжээ. Өнөөдөр улс, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, гадаад зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг эх үүсвэрээр хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдийн зохицуулалт харилцан адилгүй хэрэгжиж байгаа аж.

photo_2026-11-17_15-03-29.jpg

Хоёрдугаарт, төслийн онцлогоос хамаарч ялгаатай зохицуулалт, шаардлага тавьж, хэрэгжилтийг үр ашигтай болгоно. Энэ хүрээнд 5.0 тэрбум төгрөг хүртэлх төслийг жижиг, 5.0–20 тэрбум төгрөгийн төслийг дунд, 20–100 тэрбум төгрөгийн төслийг том, 100–350 тэрбум төгрөгийн төслийг хөгжлийн, 350 тэрбум төгрөгөөс дээш төслийг мега төсөл гэж ангилна. Төслийн ангиллаас хамаарч бэлтгэл ажиллагаа, техник эдийн засгийн үндэслэл, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, эрсдэлийн үнэлгээний шаардлага харилцан ялгаатай байх бөгөөд жижиг төслийг хэт хүндрүүлэхгүй, харин том төсөлд илүү өндөр хариуцлага хүлээлгэнэ.

Гуравдугаарт, Төслүүдийг бодит хэрэгцээ болон үр өгөөжөөр эрэмбэлнэ. Төсөл төлөвлөх, эрэмбэлэх үйл явцыг шаталсан үнэлгээтэй болгож, нэг төсөл дөрвөн шатны үнэлгээгээр төлөвлөгдсөний үндсэн дээр төсвийн төсөлд тусгагддаг болно. Тухайлбал, сум, аймаг, салбарын яам, Сангийн яам гэх мэтээр дөрвөн үе шатны үнэлгээ хийхээр болсныг Сангийн сайд дурдсан.

photo_2026-11-17_15-03-23 (3).jpg

Дөрөвдүгээрт, Бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй төсөл төсөвт тусгагддаг байдлыг зогсоож, хуулиар хязгаарлана. Өөрөөр хэлбэл, барилга байгууламжийн төсөл батлагдсан зураг төсөл, төсөв, норм нормативд нийцсэн төсөвтэй байхаар, харин хөгжлийн болон мега төслүүд техник эдийн засгийн үндэслэлтэй байхаар, түүнчлэн төслийн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашиг, нийт зардал, цаашдын ашиглалтын зардлыг урьдчилан тооцож хамт төлөвлөх, ингэснээр барилга ашиглалтад орсны дараа тоног төхөөрөмжгүй, эсвэл ашиглалтын зардалгүй үлддэг асуудлыг төлөвлөлтийн шатанд шийдвэрлэхээр тусгасан байна.

Тавдугаарт, Төсөвт өртөг нэмэгдүүлэх асуудлыг хатуу зохицуулна.

Зургадугаарт, Гүйцэтгэгчийн хариуцлагыг өндөржүүлж, өрсөлдөөний чанарыг сайжруулна.

Долдугаарт, Төслийг ашиглалтад орсноор дууссан гэж үзэхгүй, ашиглалтын үр өгөөжийг үнэлдэг тогтолцоо руу шилжинэ.

Наймдугаарт, Төсвийн хөрөнгө оруулалтын бүх үйл явцыг цахимжуулж Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээллийн системийг бий болгоно.

Есдүгээрт, Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах хөрөнгө оруулалтыг тусгайлан зохицуулна.

Аравдугаарт,Төсвийн хөрөнгө оруулалтын зардал нэг бүрийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

Арван нэгдүгээрт, Хариуцлагыг сайжруулна. Энэ хуулийн төсөлд хариуцлагын асуудлыг өндөржүүлэн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан этгээд, гүйцэтгэсэн гүйцэтгэгч, баталгаажуулсан захиалагч, төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн шийдвэрийн үнэн зөв байдал, үр дагаврыг хариуцахаар, мөн хууль зөрчсөний улмаас төсөвт хохирол учирсан бол гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр тусгасныг Сангийн сайд танилцуулгадаа тодотголоо.

photo_2026-11-17_15-03-24 (3).jpg

Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн удирдлага, хууль, эрх зүйн зүйн нэгдмэл орчин бүрдэн төслийг хэрэгцээ, шаардлагын дагуу төслөө төлөвлөдөг, төлөвлөсний дагуу хэрэгжүүлж, ашиглалтад оруулдаг болно. Төслийн ангилал, төрөл, зохицуулалт тодорхой болж төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдсэнээр үнэлгээ сайжирч, олон улсын жишигт нийцнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулгүйгээр санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Төсвийн хөрөнгө оруулалт бол татвар төлөгчдийн мөнгө. Монгол Улс асар уудам нутаг дэвсгэртэй тул төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой хийх нь чухал. Оновчгүй хөрөнгө оруулалт эргээд урсгал зардлыг нэмэгдүүлдэг. Гэвч сум, орон нутагт зайлшгүй шаардлагатай цэцэрлэг, сургууль барих, өргөтгөхтэй холбоотой хөрөнгө оруулалтыг хийхгүй байна. Энэ талаар хуулийн төсөлд хэд хэдэн чухал асуудлыг зохицуулсан байгаа тул төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байна хэмээв.

photo_2026-11-17_15-03-24.jpg

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Сангийн яам хоёр жил шахам ажиллаад Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлж байгаа нь сайшаалтай. Миний хувьд 2024 оны төсвийг хэлэлцэж байхад төсвийн хөрөнгө оруулалтын талаар тусдаа хуультай болох нь зүйтэй гэдэг санал хэлж байсан бол өнөөдөр энэ бүхэн ажил хэрэг болоод хуулийн төсөл хэлэлцүүлэхээр болсон байна. Хуулийн төсөлд олон ач холбогдолтой зохицуулалтуудыг тусгасан тул гишүүд та бүхнийг төслийг хэлэлцэхийг дэмжихийг хүсье гэж байлаа.

photo_2026-11-17_15-03-24 (2).jpg

Ингээд Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 14 хууль, нэг тогтоолын төсөл тус бүрээр санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ

Дараа нь Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Засгийн газарт үүрэг, чиглэл болгосон шийдвэрийн биелэлтэд 2026 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлаас баталсан 53 шийдвэрийн 352 зүйл, заалт хяналтад байгаа бөгөөд энэ нь Улсын Их Хурлын шийдвэрийн нийт 1972 заалтын 17.8 хувийг эзэлж байна. Эдгээрийг ангиллаар нь авч үзвэл Монгол Улсын 7 хуулийн 20 зүйл, заалт, Улсын Их Хурлын 43 тогтоолын 289 заалт, Байнгын хорооны гурван тогтоолын 43 заалт тус тус хяналтад байгааг онцлов.

photo_2026-11-17_15-03-29 (2).jpg

Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 53 шийдвэрийн 352 зүйл, заалтын биелэлт дунджаар 86.26 хувьтай байна. Нийт заалтын 248 буюу 70.5 хувь нь бүрэн хэрэгжиж, 94 буюу 26.7 хувь нь хэрэгжих шатандаа байгаа бол эдгээрийн 12 нь удаашралтай, эрчимжүүлэх шаардлагатай гэж үнэлэгдсэн. Хэрэгжих боломжгүй гэж үнэлэгдсэн гурван заалт байгаа нь шийдвэрийн төсөл боловсруулах шатанд хэрэгжүүлэгч этгээд, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой заах, чиг үүргийг тодорхой өгөх шаардлага байгааг харуулж байна. Түүнчлэн хяналтад байгаа заалтын 74.1 хувь буюу 261 заалтыг бүртгэлийн хяналтаас хасах саналтай байгаа нь бүртгэл хяналтын жагсаалтыг цэгцлэх шаардлагатай байгааг харуулж байна хэмээн Б.Энхбаяр сайд танилцуулсан.

photo_2026-11-17_15-03-24 (5).jpg

Иймд цаашид бүрэн хэрэгжсэн, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, дараагийн шийдвэр гарсан заалтуудыг цахим системийн бүртгэлийн хяналтаас хасаж, хэрэгжиж байгаа шийдвэрүүд дээр гол анхаарлаа хандуулан ажиллах нь хэрэгжилтийг хангуулж, үр дүн гаргахад тустай байгааг анхааруулав.

Мөн Байнгын хорооны түвшинд авах арга хэмжээний саналын талаар танилцуулав. Тухайлбал, хяналтаас хасах саналтай 261 зүйл, заалтыг журмын 6.4-т заасан үндэслэл тус бүрээр хянан хэлэлцэж, хяналтаас хасах шийдвэр гаргах, удаашралтай гэж үнэлэгдсэн 12 заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Байнгын хорооны тогтоолоор үүрэг, чиглэл өгөхдөө хэрэгжүүлэх чиг үүрэг, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэр, хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлтийг тодорхой заах талаар дурдсан байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар үг хэлснээр хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
ТБХ:Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ:Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой

Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний зөвлөгөөн болж байна

Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний зөвлөгөөн болж байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсжээ

Нийслэлийн статистикийн газраас ХААИС-ийн оюутнуудад хандан сургалт явууллаа

Нийслэлийн статистикийн газраас ХААИС-ийн оюутнуудад хандан сургалт явууллаа

“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо

ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол

ОЮУ ТОЛГОЙГ БҮТЭЭГЧИД: Хүмүүн хэмээх “капитал”-ын тухай бодрол

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ

Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно

Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно

“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ

“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ

Тавантолгойн метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил урагшилсаар байна

Тавантолгойн метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил урагшилсаар байна

Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв

Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг орон нутгийн иргэдэд танилцуулж байна

УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа

УИХ-ын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөлтэй уулзлаа

УИХ-ын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөлтэй уулзлаа

Аутизмтэй хүүхдүүдэд тохирсон сургалтын орчинг бүрдүүлэх олон нийтийн санал асуулгад дэмжиж оролцоорой

Аутизмтэй хүүхдүүдэд тохирсон сургалтын орчинг бүрдүүлэх олон нийтийн санал асуулгад дэмжиж оролцоорой

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Дархан-Уул аймгийн шатахуун хадгалах багтаамж 40 хувиар нэмэгдэнэ

Дархан-Уул аймгийн шатахуун хадгалах багтаамж 40 хувиар нэмэгдэнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 10120 гомдол, хүсэлт, иржээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 10120 гомдол, хүсэлт, иржээ

Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна

Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна

Э.Даариймаа охин  “Зуун буудалт даам“-ын Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа охин “Зуун буудалт даам“-ын Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга боллоо

“Бод малын эмнэлэг” байгуулах төслийн багийнхантай санал солилцов

“Бод малын эмнэлэг” байгуулах төслийн багийнхантай санал солилцов

Сэтгүүлч Т.Цолмонсайхан гардан тулааны Азийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ

Сэтгүүлч Т.Цолмонсайхан гардан тулааны Азийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ

Х.Баасанжаргал: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг эргүүлэн татаж, засаж сайжруулах шаардлагатай гэвэл хууль санаачлагч Засгийн газарт хандах нь зөв

Х.Баасанжаргал: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг эргүүлэн татаж, засаж сайжруулах шаардлагатай гэвэл хууль санаачлагч Засгийн газарт хандах нь зөв

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ 2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ 2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Робот мэс заслын хүний нөөцөө эх орондоо бэлтгэх тогтолцоо бүрдлээ

Робот мэс заслын хүний нөөцөө эх орондоо бэлтгэх тогтолцоо бүрдлээ

Хүүхдийн диабетийн шинэ тохиолдол нэмэгдэж байна

Хүүхдийн диабетийн шинэ тохиолдол нэмэгдэж байна

Алслагдсан бүсийн айлууд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн түлш авах сонирхолтой байна

Алслагдсан бүсийн айлууд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн түлш авах сонирхолтой байна

НИТХ-ын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй уулзлаа

НИТХ-ын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй уулзлаа

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ

Монголчууд “Тэнгэрийн үнсэлт“ бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ

Монголчууд “Тэнгэрийн үнсэлт“ бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ

Нэг их наяд төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ

Нэг их наяд төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа болно

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа болно