Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн оюутнуудад статистикийн шинжлэх ухааны үндсэн ойлголт, статистик мэдээллийн ач холбогдол, өдөр тутмын амьдрал дахь хэрэглээ, ач холбогдлын талаар сургалт зохион байгууллаа
Монгол Улсад Статистикийн байгууллага үүсэж, хөгжсөний 102 жилийн ойн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн 140 орчим оюутнуудад статистикийн хэрэглээ, ач холбогдлыг тайлбарлан таниулах зорилгоор “Статистикийн боловсрол” сэдэвт сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулав.
Сургалтаар статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn цахим системээс шаардлагатай тоон мэдээллийг хэрхэн хайж олох, судалгаа шинжилгээнд ашиглах боломжийг танилцуулж, шинээр нэвтрүүлж буй хиймэл оюун ухаанд суурилсан MONSTAT чатботоос шуурхай мэдээлэл авах боломжийг сурталчлан таниулав.
Тус сургалт нь эдийн засаг, бизнесийн чиглэлээр сурч буй оюутнуудын статистикийн суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, тоон мэдээлэлтэй ажиллах чадвар, шүүн тунгаах сэтгэлгээг хөгжүүлэх, статистик мэдээллийг өдөр тутмын амьдралдаа зөв ашиглах дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой юм.
Сургалтын төгсгөлд нийт оюутнуудын дунд “Мэдлэгтэй оюутан” асуулт, хариултын уралдаан зохион байгуулж, эхний гурван байрт шалгарсан оюутнуудад гарын бэлэг гардуулав.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #ҮСХ | #Statistics | #NSO
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!