Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар хэд хэдэн чухал шийдвэрийг гаргасан байна.
Нүүрсний хулгайд холбогдсон эрх мэдэл, албан тушаалтнуудыг илрүүлэн шалгах ажлын хэсэг шалгалтын үйл ажиллагааныхаа явцын талаар өдөр бүр 11.00 цагаас мэдээлэл өгч байхаар болсон.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Нүүрс хууль бусаар алдагдсантай холбоотой шаардлагатай албан тушаалтнуудыг шалгахаар шийдвэрлэсэн. Эдгээр албан тушаалтнуудын дунд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт багтсан” гэв.
Харин ГЕГ-ын дарга Б.Асралт “Шаардлагатай бол ажлаас чөлөөлөгдөн шалгуулахад бэлэн байна” хэмээн мэдэгдэж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнөө онцолсон.
Улмаар ЦЕГ-ын дарга дэд Р.Отгонжаргалыг ГЕГ-ын даргаар ажиллуулахаар томилжээ.