Одонгийн Цогтгэрэлд онцгой боломж байна /видео/
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
УИХ-ын гишүүд
Огноо
Унших
7 минут 12 секунд
Одонгийн Цогтгэрэлд онцгой боломж байна /видео/
Нийтлэсэн огноо:

Одонгийн Цогтгэрэлд онцгой боломж байна /видео/

Нүүрсний хулгайн эздийг нэхэж хүмүүс анх жагсахад л О.Цогтгэрэл бүлгийн гишүүдээ аваад нэгдчих байсан юм. Есөн өдрийн өмнө. Оройтсон л доо, одоо.

Хэрэв тухайн үед тэгсэнсэн бол одоо хэдийнэ баатар болчихсон байх байв. Баатар болох гэхээс илүү бодит тэмцэл болох байв. Гэхдээ Одонгийн Цогтгэрэл хэмээх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн эл даргад онцгой боломжууд дүүрэн байна.

Хоншоор нь мэднэ дээ. Зах зээлийн эдийн засгийг доторлож ойлгосон, төсөл босгож, мөнгө олох, эдийн засгийг өргөж дэмнэхийг илтэд мэдсэн хүнээр ойлгогддог. Олон хүн тэгж хардаг биз.

Ардын намынхан одоо алийгаа алдаж байна. Улсаасаа дээрэмдээд уджээ, нүүрсний хулгай нүглийн дээд болж. Монгол эх орны төлөө зүрх цохилдог бүхэн Ардын намын дээрэмдчийг үзэн ядаж байна. Үнэхээр хилэгнэж байна.

Ерөнхий сайд нь шүгэл үлээж нүүрсчдээ илрүүлэх нүргээнтэй ажилтай ноцолдож байна. Одонгийн Цогтгэрэл ээ, одоо тодордог цаг чинь. Нүүрсний хулгайн асуудлыг бүлгийнхээ гишүүдийг тойруулан суулгаж байгаад задаргааг нь занхайтал, нүглийг нь нүүр халуу дүүгэтэл жиргээд олон түмэндээ үзүүлж, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгээч ээ.

Хил гаалийн асуудлыг Ш. Адьшаа гишүүн чинь хэлээд өгнө. Хэлэмгий нь аргагүй. Эдийн засаг, тооцоог чинь Д. Ганбат чинь шуугиулаад өгнө. Жаахан жаахан шударга Жамбын Батсуурь чинь зарлаад өгнө. Айхгүй. Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ чинь нүүрсий хулгайг нүдэлж, зүслээд зааглаад өгнө. Бөхчулууны Пүрэвдорж чинь бүлтийтэл бүлтийтэл хэлээд өгнө, нүүрсний хулгайчдыг. Наянтайн Ганибалаа шавхуурдаад, Цэвэгдоржийн Туваанаа сойгоод үзээд байх хэрэгтэй, Ардчилсан намын бүлгийн дарга аа. Норовын Алтанхуягийг Хөгжлийн банкны асуудлаар Ардын намын үзэл сурталчид нүгэлтэний дээд болгон жиргэж, шүүлт дүүжлүүрт савлуулж байгаа биз дээ.

Яг үүн лүгээ нэгэн адил нүүрсний хулгайн дөчийн дөчин их наядыг та нар нөөшлөөд нөөшлөөд задлаад ярь л даа. Дуусахгүй. Сонгууль хаяанд ирсэн байна. Зургаан сарын дараа. Сонгуулийн хуульдаа идэвхтэй ажилла. Холимог тогтолцоогоо буй болголц. С.Одонтуяагаа олон болго оо, жендерийг жигдхэн эвцүүл. Намын санхүүжилтийг Шилэн Цогоогийн нүүрнээс илүү гялгар шилэн, тунгалаг саруул болго. Хоёр танхимтай парламентаа бүтээ. Төрийн тэргүүнээ түүнээсээ сонгодог бол.

Одонгийн Цогтгэрэлд олон боломж байна, тоймгүй. Адаглаад Сангийн яамныхны ард түмнийхээ цалин орлогоос авна гээд байгаа татварын шатлалыг ард түмэндээ алган дээр нь мэт тайлбарлаач ээ. Нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжээд нийтээрээ бухимдахаас нь өмнө хэлж өг өө. Амьсгаа аваад бэлтгэлтэй байг л дээ, ард түмэн чинь.

Архангайд танай намынхан таван нэр дэвшигч Аймгийн даргад өрсөлдөлдүүлээд Ардын намынханд ээрүүлээд сууж байна. Яах нь вэ дээ, Засаг аваад явах нэгийг нь л засаг захиргаанаасаа хамжааргал л даа, Бүлгийн дарга Одонгийн Цогтгэрэл ээ. Ардын нам хорин оны сонгуульд орохдоо ард түмэндээ уншсан амлалтын үй түмэн мөрийн хөтөлбөр байна.

Зүйл заалт бүрээр нь үзээд, зүрх бөөргүй шинжлээд ард түмэнд амлалт нь хэрхэн биелэж байгааг хэлээд өг л дөө. Зуун задгай, жаран хагархай, ямар ч биелэлтгүй мөрийн хөтөлбөр уурссан Нямдоржийн царай шиг хөрзийгөөд, хөшөөд байж байгаа ш тээ.

Үйлдвэржилт, эдийн засгийн талаар амласан өчнөөн төчнөөн амлалт нь зэлэн дээр үлдсэн баас шиг байж байна аа гээд бизнес эрхлэгчид, хувийн секторийнхон гаслан гангинаж байна шүү дээ. О.Цогтгэрэл үүнийг харж, мэдэхийн гүнээр мэдэрч байгаа. Шатахуун, дизельгүй шамирч гүйцлээ. Бензин тосоо нэрдэг болъё. Бид чадна шүү дээ. Алтанширээгийн чинь аугаа бүтээн байгуулалт, газрын тосны үйлдвэр чинь хаана байна аа гээд асуу л даа, О.Цогтгэрэл ээ.

Анандбазар, Ундрам нартаа хариуцлага тооцооч гэж Гомбожавын Занданшатарыг шах л даа. Хаус, нүүрсээр хамраа цохиулчихсан юм уу, үнэнээ хэл, эс чадваас өөрөө наад суудлаасаа буу гээд хэл л дээ. Манай намд нүүрсний хулгай байхгүй гээд “маадайн” зогсч байгаа Дуламдоржийн Тогтохсүрэнгээс Баянтээгийн уурхай бүтэн үү, баараггүй биз, Ардын намын бүлгийн дарга аа гээд улалзуулаад асуугаад бай л даа. Одонгийн Цогтгэрэл танд түүхэн боломж байна.

Сүйрч байгаа хөлөг дээр сүүлээ шавхуурдан гүйх хархуудыг санагдуулам байна шүү дээ, эрх баригчид. Шударга ёсыг өргөөд, эдгээр “хархнуудын” засагласан зургаан жилд дөчин их наядын “зулбалт” хангалттай бишүү гээд, эх орныхоо эдийн засгийн өмнө тангараг өргөөд тэмц л дээ.

Ардын намын бүлгийн даргыг хийж ахуйдаа Сандагийн Бямбацогт сөрөг хүчний үүргийг төгөлдөр гүйцэтгэж, танай намын эрх баригчдыг 12-16 онд хэрхэн “өрлөж” байсаны дагуу ажилла л даа. Асуу л даа. Хэлээд өгөх биз. Яаж жаран хэдэн суудалтай болдгийг. Цэндийн Нямдорж нутаг нэгтнээсээ асуу л даа.

Тэр шударга ёс ихт, дархан түшээ хэлээд л өгөх биз, шударга сөрөг хүчин ямар байх ёстойг. Ардын нам Ардчилсан намыг дарангуйлаад улсаа дарсан байна бус уу. Одонгийн Цогтгэрэл ээ, одоо сэр ээ, илүү сэр. Том бай. Эх орноо авар. Зургаахан сарын дараа эрх баригч болох боломж байна. Ерөнхий сайд болох боломж байна. Ер нь бүх боломж байна. Одонгийн Цогтгэрэлд онцгой боломж дүүрэн байна. Огло огло татаад ажиллаад бай л даа. Ард түмэн анзаарч анхаарахын туйл болчихоод байна шүү дээ.

З.БАЯРАА

Amlalt.mn

Х.Нямбаатар: Маргааш нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа 30 хүний нэрийг зарлана /видео/

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

“Ёс зүйтэй сэтгүүл зүй нь хүний нэр төрийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байх ёстой”  гэв

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

Батлан хамгаалах яам 21 аймагт хүрч ажиллахыг зорьж байна

Монгол-Японы Хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив

Үндэсний дата төвийн ногоон шилжилтийг эхлүүллээ

“Хараа хамгаалах 7 хоног” аян эхэллээ

“Хараа хамгаалах 7 хоног” аян эхэллээ

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулав