Н.Мягмар: 2023 онд төмөр замын шилжүүлэн ачих терминал ашиглалтад оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 9 секунд
Н.Мягмар: 2023 онд төмөр замын шилжүүлэн ачих терминал ашиглалтад оруулна
Нийтлэсэн огноо:

Н.Мягмар: 2023 онд төмөр замын шилжүүлэн ачих терминал ашиглалтад оруулна

Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой төмөр зам ХХК-д Онцгой Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Н.Мягмартай 2023 онд хийх төмөр замын бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

-Тавантолгой төмөр зам ХХК, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотойгоор хоёр талын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ талаар тодруулбал?

-“БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яам хооронд байгуулсан Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол, Хятадын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн холбогдох шаардлагуудыг хэрэгжүүлэх зорилгоор Тавантолгой төмөр зам ХХК болон БНХАУ-ын “ЧЭИ”, “БТЗ” компани нарын хооронд 2023 оны хоёрдугаар сарын 07-09-ний өдөр Гашуунсухайт, Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих талаар ярилцан харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

-Тус санамж бичиг байгуулсны ач холбогдол нь юу вэ?

-Ганц мод боомттой холбох шинэ зам нь хоёр улсын хооронд төмөр замын ачааллыг мэдэгдэхүйц бууруулна. Санамж бичиг байгуулснаар хил гаалийн шалган нэвтрүүлэх хугацааг багасгах, боомтын хөгжил дэвшилд шууд нөлөөлөх ач холбогдолтой.

Тээврийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл. Энэ төслийн бүтээн байгуулалт нь Хятад-Монголын нүүрсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа юм. Тээврийн зардлыг бууруулах, эрчим хүч хэмнэх, байгаль орчинд ээлтэй зэрэг олон давуу талтай.

-2023 онд хил холболтын төмөр зам, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, шилжүүлэн ачих терминал барьж байгуулах гээд олон ажил хийх байх. Энэ талаар тодруулбал. 2023 онд ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?

-“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьд 2023 онд 5 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 2023 онд экспортын нүүрс тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр Эрдэнэс тавантолгой ХХК-тай харилцан тохиролцож, гэрээ байгуулсан.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд Монголын Транс Ложистик ХХК-тай Тавантолгой-Цогтцэций чиглэлд “Суурь бүтэц ашиглуулах, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх” гэрээг үзэглэж, 1-1.5 сая тонн ачаа тээвэрлэх урьдчилсан төлөвтэй байна.

Шилжүүлэн ачих терминал нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд шилжүүлэн ачих, талбайд хадгалах, экспортын тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай байгууламж юм.

Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд төмөр замаар тээвэрлэсэн ачааг автотээвэрт шилжүүлэн ачиж чингэлэгт тээврийн терминалаар дамжуулан Гашуунсухайт боомтоор гаргах экспортын тээврийг гүйцэтгэнэ. ШАТ-чингэлгийн терминал, чингэлгийн терминал-ШАТ хүртэл нийт 4.8 км сайжруулсан авто зам барина. Чингэлгийн талбайн хүчин чадал 1 талбайтай үед 12.4 сая.тн, 2 талбайтай үед 24.9 сая.тн байна. Ашиглалтанд орсноор 167 ажлын байр бий болно. Уг терминалын барилга угсралтын ажил 2022-04-22-ны өдөр эхлээд газар шорооны ажил 100%, дөрвөлжин хоолойн ажил 100%, дугуй хоолойн ажил 100%, дээд бүтцийн ажил 99,43%-тай явагдаж байгаа бөгөөд 2023 онд барилга байгууламж бүрэн ашиглалтад орно.

-Та өнгөрсөн оны 12 дугаар сард тус компанид Бүрэн Эрхт төлөөлөгчөөр томилогдсон. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа дурдвал?

- Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон. Нэгдүгээрт, Тавантолгой төмөр зам” ХХК-д шалгалтын ажил үргэлжилж байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөнд заасан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт, шалгалт хийж байна. Шалгалт ажлын 21 хоног үргэлжлэх бөгөөд шалгалтын үр дүнгээс хамаарч цаашид холбогдох арга хэмжээг авч ажиллана.

Хоёрдугаарт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар экспортын нүүрс тээврийн хэмжээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2023 онд Эрдэнэс тавантолгой компанитай 2.5 сая тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэхээр харилцан тохиролцож 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх” гэрээг байгууллаа. Ингэснээр тус чиглэлд хоногт 6400 тонн экспортын нүүрсийг төмөр замаар тээвэрлэх боломж бүрдэж байна.

Гуравдугаарт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт дуусч төмөр замын зүгшрүүлэлтийн тээвэр эхэлсэнтэй уялдуулан “Монголиан Транс Ложистик” ХХК-тай Тавантолгой-Цогтцэций чиглэлд “Суурь бүтэц ашиглуулах, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх” гэрээг байгуулав. Ингэснээр тус чиглэлд 1-1,5 сая тонн ачаа тээвэрлэх урьдчилсан төлөвтэй байна. Суурь бүтэц эзэмшигчийн техникийн бололцоог харгалзан үзэж тээвэрлэгчийн зүгээс СКД4В серийн нэг секцийн зүтгүүрийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн экспортын нүүрс тээвэрлэлтэд ашиглуулахаар боллоо.

Дөрөвдүгээрт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Богдхан төмөр зам төслүүдийн нийт 39 гэрээг маш нууц, нууцын зэрэглэлээс гаргасан.

Тавдугаарт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26,27-ны өдөр техникийн комисс ажиллаж, байнгын ашиглалтад хүлээн авах бэлтгэл хангасан тухай дүгнэлт гарсан.

Зургадугаарт, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувийн өмчийн компанид түрээслэсэн байсан 100 хагас вагоныг Төрийн өмчийн “Монголросцветмет” ТӨҮГ-т түрээслүүлэх ажлыг зохион байгуулсан. Ингэснээр тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд зохих дэмжлэг үзүүлсэн арга хэмжээ болсон.

Долдугаарт, АНУ-ын “Прогресс рэйл” компанийн удирдлагуудыг Монголд ажиллах үеэр хүлээн авч уулзаж, мэдээлэл сонслоо. Тус компанийн мэдээлж буйгаар ирэх IV улирлаас зүтгүүрүүдийг нийлүүлж эхлэн, 2023 ондоо багтаан нийлүүлж дуусахаа мэдэгдсэн.

Эцэст нь, Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон, салбарын хэмжээнд НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, төрийн үйлчилгээг иргэддээ шуурхай хүргэх зорилт тавьсан. Үүнтэй холбогдуулан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоор батлуулан, гарын үсэг зурж баталгаажууллаа. Нэгэнт батлуулсан төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ дээ.

Гишүүний шинж төлөв: СҮХБААТАРЫН БАТБОЛД
Гишүүний шинж төлөв: СҮХБААТАРЫН БАТБОЛД
 
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана