Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд дүүргийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалтыг түр хойшлуулаад байсан ч төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан иргэдтэй хийх уулзалтыг коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу зохион байгууллаа.
Долоо хоног бүрийн 1,3,5 дахь өдрүүдэд дүүргийн Засаг даргад хандсан иргэдийг өргөдөл, гомдлыг шийдвэрлэн хүлээн авч уулздаг.
2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан уулзах хүсэлтээ ирүүлсэн 15 иргэнтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллав.