2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан “Тэнгэрийн тойрог” төслийг танилцуулсан билээ.
Уг төслийн зорилго нь Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгийг нь хэмнэхийн зэрэгцээ тав тухтай үйлчлүүлэхэд оршиж буй.
Тухайн зам нь Сансарын аюулгүйн тойрог - Зүүн дөрвөн зам – Нарантуул – Дүнжингарав – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Хан-Уул дүүрэг - Нарны гүүр - Баруун дөрвөн зам - Гэсэр сүм – 100 айл гэсэн тойргоор холбогдохоор төлөвлөж байжээ.