Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанд аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцож буй юм.
Энэ үеэр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнээс "Айрагны өргөө" барихаар 3.8 тэрбум төгрөг төсөвт суулгуулсан асуудлаар тодрууллаа.
Тэрбээр “2016-2020 оны бас энэ асуудлыг тавьж байсан юм билээ. Булганы айрагны өргөө аялал жуулчлалтай холбоотой. Энэ хөрөнгө оруулалт бол Булган аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Булган аймгийнхаа брэнд болсон энэ бүтээгдэхүүнтэй уяж айрагны өргөөтэй болох саналаа би хүргүүлсэн” гэлээ.