Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлаар
- Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөл болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ, хөрөнгө оруулалт
- Дүүргийн гамшгийн нөхцөл байдлыг танилцуулах
- Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөний төсөл танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Хурлын үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга А.Баяр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарал, хүний буруутай үйл ажиллагааны улмаас орчны бохирдол нэмэгдэж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл бий болох, гамшиг, аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Эдгээр асуудлыг урьдчилан тооцох, эрсдэл багатай давах нь чухал гэдгийг тэрээр онцолсон.
Тиймээс болзошгүй эрсдэлд бэлэн байх үүднээс энэ онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө өнөөдөр баталлаа.
Хуралд дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд болон Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа нар оролцлоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.