МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Үндэсний Цом-2022” болон 21 аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн Увс аймагт зохион байгуулагдаж Төв аймгийн баг тамирчид Дэд байрт шалгарч мөнгөн медалийн эзэд болсон юм. Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тус баг тамирчдыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Сүүлийн жилүүдэд Төв аймагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд Олон улсын стандартад нийцсэн талбай, Монголын хөл бөмбөгийн холбооны төв зэрэг баригдсанаар багийн амжилт тогтмол өсч байгааг багш, дасгалжуулагчид дурьдсан юм. Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын зүгээс цаашид баг тамирчдыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Нийтлэсэн огноо:
Аймгийн засаг дарга Д. Мөнхбаатар “Үндэсний цом 2022” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.