Э.Энхбат: Бид шударга, ил тод ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Аймаг ИТХД
Огноо
Унших
13 минут 1 секунд
Э.Энхбат: Бид шударга, ил тод ажиллана
Нийтлэсэн огноо:

Э.Энхбат: Бид шударга, ил тод ажиллана

-Баянхонгор аймаг төсвөө баталчихсан. Цар тахлын жил төсвийн орлого хэр байх бол. Аймгаа хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломж хэр харагдаж байна вэ?

-Тэргүүлэгчдийн хурал гурван удаа, ээлжит хуралдаан нэг удаа хуралдаж төсөв төлөвлөгөөгөө батлаад байна. Энэ жил аймгаа хэрхэн хөгжүүлэхээс цаашдын ажлууд маань хамаарах учраас Хөгжлийн зөвлөгөөнийг хийх санаачилгыг аймгийн хоёр удирдлагын зүгээс гаргаад ажиллаж эхэлсэн. Одоогоор зөвлөгөөний бэлтгэл ажлынхаа голыг нугалаад байна. Төсвийн орлогын тухайд өмнөх жилүүдийнхээс нэг том ялгаа бий. Тэр том ялгаа нь өөдрөг талдаа. Өнөө жил Баянхонгор аймагт уул уурхайн салбараас урьд өмнө орж байгаагүй хэмжээний том хөрөнгө оруулалт хийх нь тодорхой байгаа.

-Уул уурхайн салбараасаа өгөөж хүртдэг аймгуудын хөгжил өнгөтэй байдаг л даа. Наад захын тод жишээ нь Өмнөговь гэдгийг монголчууд бүгд мэднэ. Баянхонгор аймгийн төсөвт уул уурхайгаас их хэмжээний орлого орж ирэх боломж үнэхээр байна гэж үү?

-Магадлал маш өндөр байна.

-Аймгийн удирдлагууд багаараа юу хийж амжуулах бол гэсэн асуулт иргэдэд бий байх. Таны хувьд багаараа юу хийж амжуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Аливаа ажлыг хийхэд баг хамт олон үнэхээр чухал шүү. Баг чадвартай байж л ажил урагшилж, илүү сайн явна. Түүнээс биш ганцаараа би гээд амжилтад хүрэхгүй. Энэ ч үүднээс “Би бишээ бид” гэдэг уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа. Хамтаараа, багаараа бүгдээрээ нийлж байж аймгийнхаа хөгжлийн төлөө ажиллаж яваа гэдгийг онцлон хэлмээр байна. Хурлын ажлын албаны багаа өөрчлөхийн тухайд бүтцийг нь томруулж хийх ажлаа төлөвлөж эхэлсэн. Ер нь аливаа асуудлыг хэдхэн даргын хүрээнд ярьж шийднэ гэдэг ямар ч үр дүнгүй. Тэр утгаараа аль болох иргэдээ сонсч ажиллахыг эхэнд тавина. Ахмадуудаа сонсч байна. Залуучуудынхаа санаа оноог сонирхож эхэлсэн. Өсвөр үе гэхэд л нийгмийн бас нэг том бүлэг. Үе үеийнхний санаа оноог сонсох зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг хийж байна. Саяхан гэхэд л хэвлэл мэдээллийн байгуллагуудтайгаа уулзаж энэ талаар санал бодлоо солилцсон. Мөн ГХУСЗЗ-ийн бүрэлдэхүүнд байдаг төрийн байгууллагуудын ажлыг уялдуулж ажиллахаар төлөвлөөд байна.

-Аймгаа архигүй Баянхонгор болгохын төлөө аймгийн удирдлагууд багагүй ажил хийсэн нь олны нүдэнд ил байгаа. Архидалттай тэмцэх ажлынхаа талаар сонирхуулаач, цаашид архидалттай яг яаж тэмцэж ажиллахаар төлөвлөсөн бэ?

-Архидалтгүй амьдрах аяныг өрнүүлээд багагүй хугацаа өнгөрчихлөө. “Сархдаас сална аа хө”, “Яараад яахав ээ”, “Жаргалтай амьдрал” төв гээд үр дүнтэй олон арга хэмжээ зохион байгуулсан. 2020 оны эцсээр бид аймаг дахь архины кримнологи судалгааг хийж дуусгаад байна. Баянхонгор аймагт архидалттай тэмцэхэд ямар нөхцөл байдал үүсээд байгаа юм бэ гэдгийг шиннжлэх ухааны үндэстэйгээр судлууллаа. Бүр тодруулж хэлбэл Кримнологи судалгааны үндэсний хүрээлэн, гавьяат хуульч гэх мэт мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн том багаар судалгаа хийлгэлээ.

-Ер нь аймгууд архидалттай тэмцэхийн тулд ийм том судалгаа хийлгэдэг юм болов уу?

-Ямар ч аймаг ийм судалгаа хийлгээгүй. Баянхонгор аймаг ийм том судалгаа хийлгэсэн анхны аймаг болж байна. Энэ онд “Архигүй Баянхонгор” дэд хөтөлбөрөө үргэлжлүүлж хэрэгжүүлнэ. Тодруулж хэлбэл “Архигүй Баянхонгор” дэд хөтөлбөр маань шинжлэх ухааны үндэстэй судалгаанд тулгуурлаж хэрэгжихээр болсон гэсэн үг. Шинжлэх ухааны үндэстэй хэрэгжихээр үр дүн нь ч онцгой сайн байна гэдэгт аймгийн удирдлагууд эргэлзэхгүй байгаа. Судалгаа маань ном болж хэвлэгдээд удахгүй бидний гарт ирэх гэж байна. Төгсгөлд нь онцлоход Баянхонгор аймаг Монгол Улсад анх удаа орон нутгийнхаа архидалт, архины хэрэглээ гээд архитай холбоотой бүх л асуудлыг иж бүрнээр нь шинжлэх ухааны үндэстэй судлуулж, архидалттай шинжлэх ухааны үндэстэйгээр тэмцэж эхлэх гэж байгаа нь хамгийн том олзуурхал.

-Аймгаа хөгжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй, мөнгө босгох гол салбар маань уул уурхай гэж ойлголоо. Түүнээс гадна өөр ямар салбараас мөнгө хөрөнгө босгох боломж манай аймаг байгаа бол?

-Юуны өмнө залуу хүнийхээ хувьд орон нутгийнхаа хөгжлийг хурдасгаж, аймаг орон нутгийнхаа төлөө чадах хэрээрээ ажиллаж, боломжуудыг хайж ажиллана гэдгээ онцолж хэлмээр байна. Аймгийнхаа эдийн засгийн нөөц бололцоо бааз суурийг харж байна. Хаанаас мөнгө олох боломжтой вэ гэсэн асуулт тавиад ажиглаж байна. Одоогоор хөрөнгө мөнгө босгох, мөнгө олох боломжтой гуравхан салбар байна. Мэдээж таны асуултдаа дурдсан уул уурхайн салбарыг онцлохоос аргагүй. Хөдөө аж ахуйн салбар бий. Энэ салбар дээр манай аймгийн эдийн засаг тогтож яваа. Гурав дахь салбар нь аялал жуулчлал. Бид энэ гурван салбараас л мөнгө босгох боломжтой.

-Цар тахлаас болоод гадны жуулчдын хөл тасарсан. Энэ жил ч гадны жуулчлал сэргэхгүй байх гэсэн таамаг бий. Дотоодын аялал жуулчлалаас бага сага мөнгө орж ирэх болов уу. Ингээд харахаар уул уурхай, хөдөө аж ахуйн салбар аймгийн өнөө жилийн төсвийн гол найдвар болох нь ээ дээ?

-Аялал жуулчлалын хувьд энэ оны хувьд тийм эрсдэл бий. Гэхдээ дотоодын аялал жуулчлал бас л том урсгал. Үүнээс гадна жуулчид цувдаг болж, аялал жуулчлал сэргэх үед бэлэн байхын тулд аялал жуулчлалынхаа дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага бий. Аялал жуулчлалын салбарт бүтээн байгуулалт өрнөөд эхэлбэл иргэд цалин орлоготой болж, аймгийн нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх давуу талтай. Аймгийн удирдлагуудын анхаарах ёстой өнцгийн нэг гэж харж байгаа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд хөрөнгө босгох тал дээр эрчимтэй ажиллана. Хөгжлийн зөвлөгөөн хийхээр зорьсны бас нэг том шалтгаан нь энэ. Хөгжлийн зөвлөгөөнийхөө үеэр аймаг орон нутагтаа хийх ажлуудаа төлөвлөнө. Хэрэгжүүлэх боломжтой төслүүдээ танилцуулж иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Санхүүжүүлэх эх үүсвэрийг тодорхойлж нийтийн хэлэлцүүлэг хийнэ. Үүний эцэст нэгдсэн дүгнэлтэд хүрч, дүгнэлтээ ард иргэддээ танилцуулна. Өөрөөр хэлбэл аймгаа хөгжүүлэхэд ийм салбаруудаас төчнөөн хэмжээний мөнгө босгоно, босгосон мөнгөөрөө ийм төсөл хэрэгжүүлж та нарыг ажилтай орлоготой болгоно гэж нарийн тодорхой тайлбарлаж, иргэдийнхээ зөвшөөрлийг авах юм.

-Аймагт орж ирэх хөрөнгө оруулалтыг яг ямар чиглэлийн төсөл хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөөд байна вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилд аймгийн хэмжээнд барилга байгууламжийн бүтээн байгуулалт асар идэвхтэй өрнөсөн. Одоо манай аймагт барилгын чанар нь муудсан сургууль, барилгын шаардлага хангахгүй цэцэрлэг гэсэн асуудал алга. Төрийн байгууллагуудын хувьд ч гайгүй. Тэнд ийм барилга, тийм байгууламж хэрэгтэй гэхээргүй болсон. Тиймээс бид хөрөнгө оруулалтыг ард иргэдийнхээ амьжиргаа тал руу чиглүүлнэ. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл хөгжүүлэх хөрөнгө оруулалтуудыг хийхэд анхаарч ажиллана.

-Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүд тань амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаа юу?

- Мэдээж, бүрэн итгэлтэй байгаа. Хүн амын судалгаагаа сайн гаргаж, аль чиглэлд хэдий насны хүмүүс юу хийх боломжтой вэ гэдгийг тодорхой болгоно. Мөн хэд хэдэн үйлдвэр байгуулж ажлын байрыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Бүгд маш нарийн тооцоо судалгаан дээр үндэслэж боловсруулагдсан төсөл гэдгийг онцолж хэлмээр байна. Үүнээс гадна Улаанбаатар хотоос авч байгаа бүтээгдэхүүний судалгааг хийж, орон нутагтаа хийх бололцоотойг нь өөрсдөө үйлдвэрлэе гэсэн зорилго бий. Жишээ нь бид савлагаатай усыг заавал Улаанбаатараас зөөж уух шаардлагагүй. Өөрсдөө үйлдвэрлэх бүрэн боломжтой. Энэ мэтээр хэрэглээгээ дотоодоосоо, аймгаасаа хангах боломжийг хайж ажиллавал аймгийн эдийн засагт том дэм болно. Бид энэ жил дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Шахмал түлшний үйлдвэр барьчихвал аймгийн утааг шийдчих боломжтой. Зөвхөн Монголын гэсэн онцлогтой брэндийг дэлхийд гаргах бодолтойгоор ингэний ундааны үйлдвэр байгуулах санаа оноо төсөл болчихсон яваа. Тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөсөн. Манай аймаг өвс худалдаж авахдаа зөвхөн тээврийн зардалд дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан тооцоо бий. Энэ их мөнгийг зөвхөн тээвэрт зарцуулна гэдэг маш том хохирол. Тийм учраас тэжээлийн үйлдвэр барих ажлыг яаралтай шийдэл болгоно гэж аймгийн удирдлагын хүрээнд ярьж байна. Тэгж чадвал дотоодынхоо хэрэглээг шийдэхээс гадна илүү гарсныг нь худалдаж аймгийн төсвөө томруулах боломж ч бүрдэнэ. Шаргалжуут рашаан сувиллын хувьд манай аймгийн байгалийн бас нэг том баялаг. Энэ баялгаа үнэ төлбөртэйгээр ашиглуулах ёстой гэж аймгийн удирдлага үзэж байгаа.

-Та түрүүн уул уурхайн салбар аймгийн хувьд хөрөнгө оруулалт татах том салбар гэж онцолсон. Уул уурхайн салбарынхантайгаа яг яаж хамтарч ажиллая гэж бодож төлөвлөж байгаа вэ?

-Уул уурхай бол орон нутгийг хөгжүүлэх эх үүсвэр олох хамгийн том салбар. Тэр утгаараа бид уул уурхайн салбарынхантай хуулийн хүрээнд хамтарч ажиллана. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай шинэ хуулинд орон нутагт ажиллаж байгаа компаниас хөрөнгө оруулалт авах эрх үүссэн. Товчхондоо хариуцлагатай байхыг шаардана, хамтраад ажиллана. Хөрөнгө татаж авна. Энэ удаагийн хөгжлийн зөвлөгөөн дээр аймаг орон нутгийн баялгийг авч байгаагийнх нь хувьд ийм хөрөнгийг ингэж оруулна гэдгийг нь ил тод зарлана.

-Асуултгүй хором.

-Архидалтын асуудлыг цогцоор нь шийднэ гэж зорьж төлөвлөж байгаа. Кримнологи судалгаанаас онцлох нэг зүйл бий. Эмчлээд эрүүлжүүлсэн хойно нөгөө хүнээ цалинтай, орлоготой болгох нь илүү чухал гэдгийг онцолсон байгаа. Бид авлигагүй, шударга, ил тод ажиллана. Яаж ажилласан дүнгээ ард иргэдээрээ тавиулна. Төр захиргааны байгууллагад ажиллачихаад давхар бизнес тендерт ордог байдлыг зогсооно. Үүнээс салгахын тулд зохих шаардлагуудыг тавьж байна. Нэг бол төрд хоёргүй сэтгэлээр зүтгэ, үгүй бол бизнесээ хөө гэсэн сонголтыг тулгаж ажиллана. Мэдээж бусдад хариуцлага ярьчихаад өөрсдөө хэлснээ зөрчөөд сууж таарахгүй. Аймгийн удирдлагууд өөрсдөө үлгэрлэнэ. Миний аавын байгуулсан компанийг дүү нар маань авч явж байгаа. Тэдний компани гэхэд л намайг аймгийн удирдлагын багт ажиллах дөрвөн жилд аймгаас ямар ч тендер авах ёсгүй.

Архангайн засаг дарга М.Батжаргал: Намайг С.Эрдэнэ дарга ХОЁР дахь удаагаа АН-аас хөөлөө
Архангайн засаг дарга М.Батжаргал: Намайг С.Эрдэнэ дарга ХОЁР дахь удаагаа АН-аас хөөлөө
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана