2024 оны сонгуульд Төв аймагт хэн торойх вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
УИХ-ын гишүүд
Огноо
Унших
13 минут 15 секунд
2024 оны сонгуульд Төв аймагт хэн торойх вэ?
Нийтлэсэн огноо:

2024 оны сонгуульд Төв аймагт хэн торойх вэ?

Айсуй сонгуулийн анир – Амлалт.мн сайт “Айсуй сонгуулийн анир” булан ажиллуулж эхэллээ. Бид энэхүү булангаар дамжуулан УИХ-ын тойрог тус бүрээс 2020 онд сонгогдсон гишүүд хэрхэн хэн ажилласан, иргэд сонгогчид хэрхэн үнэлж дүгнэж байгаа талаар болон 2024 онд өмнөх гишүүдээс хэн хэн нэр дэвших, тухайн тойргийг өөр ямар кандитатууд сонирхон одооноос “ажиллаж байгаа”, иргэд сонгогчид хэнд илүү “талтай” байгаа зэрэг асуудлыг судлан таамаглал дэвшүүлсэн нийтлэл мэдээллийг уншигчдад хүргэнэ.

Айсуй сонгуулийн анир#1- Төв аймаг

Сонгуулийн хууль ирэх оны зургадугаар сард эцэслэгдэн батлагдсан байх учиртай. Холимог тогтолцоог бий болгох уур амьсгал урьдчилсан байдлаар ойлгогдож байна. Ердөө мөдхөн он гараад л Монголд сонгуулийн учир жанцан жинхэнэ сэдэв болж, хууль тогтоох дээд байгууллагад суудал горилох хүмүүс одооноос төлөвлөгөөндөө орсон уур амьсгал өрнөж байгааг олон талаар харж байна. Хотын хажууханд байгаа Төв аймгаас л гэхэд энэ сонирхолд хөтлөгдсөн хүмүүсийн үйл ажиллагаа, үзүүр өнцөг бэлхэн үзэгдэж эхэлсэнийг хүмүүс ярьж байна. Төв аймаг бол мөнхөд Ардын нам, түүнээс Их хуралд зүтгэгсдийг сонгож ирсэн аймаг.

Н.Энхболд. Энэ хүний амьдрал зөвхөн хууль тогтоох байгууллагад ажиллах хувь тавиланд заяасан мэт байдаг. Зургаан удаа сонгогдсон. УИХ-ын зөөлөн сэнтий, эрх мэдэл түүний хувьд 22 жил өмч байжээ. Аа, харин Төв аймгаа гялайлгасан, хөгжүүлсэн нь ямрыг ард түмэн, Төв аймгийнхан хэлэх байх. Нэг л дүнхгэр хууль тогтоогч суугаад л байснаас, ир мөр, эр зориг, араасаа дагуулан зүтгэсэн өндөр хөдөлмөр, ард олондоо туйлаас хайрлагдсан нь Н.Энхболдын “өмч” байж чадсан уу гэдэг бол эргэлзээтэй. Зөөлхөн ярьж, нухац үзүүлсээр М.Энхболдоо тойглож нэг, тойрч буруулж нэг явсаар энэ хүрсэн. Нэгэнтээ Ж.Мөнхбатын хэлснээр эрх мэдлийн, сайдын төлөө олон араа залгаж давхигсдын нэг гэвэл ил хилстэх. УИХ-ын дэд дарга , хоёр гурван удаа сайд хийлээ. Одоо бол нийгэм тэр чигтээ “аваргыг” болноо, одоо гэж хэлж байгаа юм билээ. Мань эр ч больё, харин Австрали, Оросод Элчинд тохоож аль гэж хэлээд байгаа гэсэн. Мөн л төгс шунал даа. Уг нь мань хүн сурвалжит эхнэртэйгээ амралтын чөлөөгөө эдлээд, дипломат албанд бөөгнөрсөн хүргэн, хүүхдүүддээ зөвлөөд л жаргавал болмоор. Юутай ч ирэх сонгуульд мань дархан аварга азнах юм байх. Гэвч, бүү мэд дээ, харимал аварга шиг гундсан зодгоо сэгсрээд зогсож байж мэдэх л.

Ж.Батжаргал. Энэ гэж их л том дуутай хүн УИХ-д байх. Аймгийн дарга байсан, нутгийн удирдлагын ордондоо дүн дан гээд л, эрх мэдлээ хэрэгжүүлж, лаахайд суусан нь Их хурлын танхимд санагдаад л байх шиг байдаг. Ярьж байгаа юм нь ерөнхийдөө буруугүй харагддаг. Амьдрал мэдсэн хүний агуулга ойлгогдоод байх шиг байдаг. Аймгийн дарга нарын нэг хэсэг эдүгээ УИХ-д олноор суусан. Тэдний нэг. Бас нэг тийм хөөрхөн бүлэрхсэн нөхөд харагддаг. Үйлдвэржилт яриад байгаа бололтой байдаг. Буруу биш. Эрдэнэт, энд тэнд үйлдвэр үзээд л. Юу шахчих билээ гэж арай явдаггүй байлгүй. Төв аймагтаа нилээд ойлгогдсон хүн байх. Сонгууль хүртэлх үлдсэн хугацаанд олигтойхон юм хийгээд, харагдахаар “олилзоод” өгвөл дахин эрх олгогдож л мэдэх.

Ц.Туваан. Анх удаа Төв аймгаас цухуйсан цэнхэр мандаттан. Морь ярьсан, төрийн сайдын төөрөг заяанд төрсөн Туваан сайд гэх маягын сурталчилгаа явуулсаар, дэд сайд нэг хийсэн, дээшээ С.Эрдэнээгээ муриж, Х.Баттулгад налсан ийм л эмч мэргэжилтэй эр. Гайгүй мэдрэмжтэй, хүнтэй мэндтэй шиг, хөдөлгөөн дутмаг шиг л хүн харагддаг. Гайхуулаад ярих юмгүй ч, бас ч гал хөсгүй дорой нь биш байх. Төөрсөн, тэнэсэн Ардчилсан намын төөрөг заяат нэгэн. Олноороо лаахайдан жаран хэдэн суудал хоёронтоо авсан Ардын намыг олигтойхон шүүмжлээд, болох болохгүйг нь дээд түвшинд хэлчих чадал зориг энэ нөхөрт байвал ч баймаар. Д.Даваахүү гуайн гаансыг авах гээд ч байгаа юм шиг, эргүүлэн өгөөд байгаа юм шиг “далилзэсгээд” яваад байвал бүтэлтэй юм болохгүй. Гэхдээ Төв аймагтаа төөрч эмхгүйдсэн Ардчилсан нам энэ товаришаа явуулах байлгүй дээ. Мань эр харин суудлаа авч чадах юм уу, үгүй юм уу, бүү мэд.

М.Энхболд. Төв аймгийнхан энэ эрхэмийг өмнөх сонгуулиар ч захиалсан. Одоо ирэх сонгуулиар ч захиалж буй юм билээ. Ахаа, ахаа гэж өмнө хойгуур нь гүйсэн нөхдөд, өмнөөс нь хараад нүд рүү хараад хэлээтэх гэж савсагнагсдад намуухан албаа өгөөд “манаатай гээд адуунд явсан эр шиг” намуухан, дүнхгэр яваад, чимээгүйхэн суусан энэ эрхэмд түмэн хүндтэй байгаа нь илтэд анзаарагдаад байгаа. Улс оронд урд хойнох улсуудад ч нөлөө бүхий хүн гэдгийг ойлгоцгоогоод байх шиг. Яс буурь зааж, гомдол гоншигнолгүй, цөлх төв байх эр хүнд монголчууд хайртай. М.Энхболдын ийм чанар, дөмөг том эр байсныг, байгааг түмэн зон ойлгоод, эргэж дээд суудалдаа суугаад энэ улсдаа зүтгээсэй билээ гэж хараад байх шиг. Урвах шарвахыг олныг үзсэн, ухаан суу тэнцэрсэн М.Энхболд айсуй ирэх сонгуульд Ардын намын багана байх нь нийгмийн захиалга, нийтийн эрх ашиг болж байх шиг байна. Өшил хяслыг хазаарлаж чадсаныг нь хүндэлж, өөдтэйхэн хүн явдгийг нь бодож, улс орноо бодох ултай ухааныг нэхэж, Төв аймгийнхан түүнийг сонгох нь дамжиггүй.

Х.Тэмүүжин. Ардчилсан нам түүнийг Төв аймагт илгээх л байх. Зорьсон хийсэн үйлс нь зөв ч зоолж хүлээн зөвшөөрөгдөж чаддаггүй л харагддаг. Тахарын хууль батлуулсан ч тааваараа идээшсэнгүй, алга болсоон гээд саяхан гоншигносон л харагдсан. Үгүйсгэгдэхгүй хууль хийх хүн л гэж Тэмүүжинийг хоёр сонгосон байх, энэ ард түмэн. Өшимтгий мэт, зөвшилцөж үл чадагч, зүтгэсэндээ зүтгээд үнэтэй цэнтэйгээ үрчихдэг хүн шиг харагддаг. Ардчилсан нам ядарсан энэ цагт Х.Тэмүүжин нар бодьтой юу ч үл хийв. Уг нь шаламгайлан орж, нэгдэл, эвлэрлийг оройлох л учиртай хүний нэг баймаар. Заяасан тийм тэнүүн гэмээр ууч хандлагыг Тэмүүжин өөртөө нэммээр. Хууль онолын мэдлэгээ, хүн ёсны өгөөмөр хандлагуудаар чимчихбэл тийм ч сул хүн биш. Өөрийнхөө намынхантайгаа л үзээд байдаг. Х.Дорлигжав, Х.Баттулгатайгаа ноцолдоод л. Ноцолдолгүй л яахав. Гэхдээ гэр дотроо учраа олж байж л гадагшаа барилдмаар. Энэ агуулгаар Х.Тэмүүжин шинэчлэгдвэл УИХ-д байж л баймаар.

Д.Доржпүрэв. Ардчилсан нам түүнийг илгээчих хэрэгтэй. Хэд ч дэвшив, Төв аймгийг цэнхэртүүлэх гэж их ч явсан, их ч үрсэн, нэг дэмжээд, “өрөвдөөд” гаргачиж мэдэх юм шүү. Менежмэнт, зөөлөн хандлага, амьдралын наана цааныг мэдээд байх шиг байдаг. Сайн хөтөлбөр, оновчтой, далайцтай байх хэрэгтэй дээ. Аргалах гээд л яваад байхаар ундуй сундуй болчихдог. Бас ч гэж нэг удаа дэд сайд хийлээ, Төв аймгийн Ардчилсан намыг олон жил толгойллоо. Юу хийхээ мэддэг л баймаар. Төв аймаг яавал илүү сэхэх вэ, ямар үйлдвэрлэл хийх гэдгийг л хэрэгжүүлчихмээр. Хөшгийн хөндийд л үлгэрлээд харуулчихбал хөөрхөн л үзүүлэлт болох. Ийм нэг эр яваад л байдаг, яваад л байх юм уу, ямар ч байсан УИХ-д орж шидийг үзүүлэх юм уу. Өөрийн нь л асуудал даа.

Б.Мөнхбаатар. Албан тушаалын амтыг бялууртал мэдэрсэн хүн. Дүүргийн Засаг ноён, салбар бүрийн дэд сайд, сайдын албан тушаалуудыг сэлгээ унааны морь шиг юүлжээ. Боловсролтой хүн гэж ойлгогддог. Харьцангуй нэр цэвэр. Оюун-Эрдэнийн Засгийн газар ер бүтэж, бүтэн болдоггүй Засгийн газар. Хоёр яам нь найман сар эзэнгүй явсан, сая эзэнжив үү дээ. Одоо ч боомтын сайд байдаггүй. Боомт дээр асуудал түгжирчихсэн. Барилгын сайд Б.Мөнхбаатарыг сэлгэе гэсэн юм байлгүй дээ, саяхан зольвол золино биз ээ гээд тун тунирхуу, айлын эрх хүү эцэг эхдээ тунихын адил хошуу унжуулж харагдана билээ. Говь-Алтайн угшилтай Төв аймагт сургууль төгссөн энэ хүн ирэх сонгуульд Төв аймагт асар горилолтой яваа аж. Төв аймгийн хүмүүстэй элэгсүү гэж хачин. Хөшгийн Хөндийн дагуул хот, бүтээн байгуулалтад ихээхэн анхаарч байгаа ч , бас тийм олигтой дэвшилгүй л байгаа гэхэд буруутахгүй. Барилгын яамны шүдний өвчин Цэвэрлэх байгууламжийн асуудлыг цэгцэлнэ, янзална, бүтээнэ гээд амлаж байна лээ, 2023 онд ашиглалтад оруулна гээд л хэлнэ билээ. Энийг чадвал тэр “баатарархуу” болж мэдэх. Хорин жил найдвартай гээд л авна лээ. Амаргүй дээ. Өндөр албан тушаалыг тушсан, өөрийгөө тулхалсан ч хууль тогтоох дээд байгууллагад сууж амжаагүй яваа эр. Бодвол, Н.Энхболдыгоо таягдаад ийш тэмүүлэх бодолтой яваа биз. Эр зориг өндөрхөн байвал болох. Зарчмын тууштай чанар мөлүү, бөлбүүрхэн л үзэгддэг.

О.Буяннэмэх. Н.Энхбаярын улс төрийн янаг эрдэмд суралцсан бол их явах биз. МАХН-аас нэгэнтээ Н.Энхбаяр нь Төв аймагт илгээгээд ойчсон. У.Хүрэлсүхийн эвлүүлсэн нэгдлийн үрээр эдүгээ У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байгаа хүн. Нэлээд эрт Ерөнхийлөгчийн Тамгын газар, тэр хавиар идээшиж, ажил үйлийн туршлагатай болсон. Талийгаач З.Түмэнжаргал зөвлөхийг Н.Энхбаярт зөвлөж асан үеэс тэнд байж, улс төрийн өнгө төрх, шинж төлвийг ойлгосон. Зөв ухааны, зөөлөн маягийн залуу. Юутай ч Төв аймгаа нэгэнтээ дугуйлаад танигдаж, мэдэгдсэн л хүн. Ардын нам аятайхан байвал нь, аваад суудлыг намдаа ирвэл нь дэмжих л байх. Ерөнхийлөгчийн хэмээх өндөр ивээлийн уудамд сууж байгаа хойно. Өөрийн нь улс төрийн эрдэм ухаан, чадлаас хамаарна.

Энэ мэдээлэл, төлөв хандлага үргэлж өөрчлөгдөх байх. Энэ нь суудалд горилогсдын мөнгө хөрөнгө, үйл ажиллагааны нь цараа, даргыг дагах, цүнх барих, долоох болон ур ухаан, тактик болоод стратегид хэрхэн суралцсанаас нь хамаараад байнга өөрчлөгдөх нь дамжиггүй. Тэр төлөв бүрт бид ахин шинэчлэн бодит байдлыг бичин нийтэлж байх болно.

Б.Баяр

Амлалт.мн

Төсвийн хэмнэлтийн хуулийг зөрчсөн Дорноговийн Засаг даргад ямар хариуцлага хүлээлгэх вэ
Төсвийн хэмнэлтийн хуулийг зөрчсөн Дорноговийн Засаг даргад ямар хариуцлага хүлээлгэх вэ
 
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна

Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна

100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ

100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

ТЕХНОЛОГИ, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗЭРЭГ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД АНХААРЧ БАЙНА

ТЕХНОЛОГИ, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗЭРЭГ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД АНХААРЧ БАЙНА

Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа

Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа

“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана

“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН ЭНЭ ОНЫ АРАВДУГААР САРД БОЛНО

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН ЭНЭ ОНЫ АРАВДУГААР САРД БОЛНО

Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүллээ

Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүллээ

Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов

Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов

УИХ ард түмний төсвийг ард түмнээрээ хэлэлцүүлж байна

УИХ ард түмний төсвийг ард түмнээрээ хэлэлцүүлж байна

УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна

УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа

2028 оны УИХ-ын сонгууль болоход 641 хоног үлдлээ, эрх баригч МАН-ын сонгуулийн амлалт хэрхэн хэрэгжиж байна вэ?

2028 оны УИХ-ын сонгууль болоход 641 хоног үлдлээ, эрх баригч МАН-ын сонгуулийн амлалт хэрхэн хэрэгжиж байна вэ?

МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ, ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ, ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв

УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв

Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа

Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО

“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо

“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо

Өвөр Монголын XIV соёлын өдрүүдээр олон талт арга хэмжээг зохион байгууллаа

Өвөр Монголын XIV соёлын өдрүүдээр олон талт арга хэмжээг зохион байгууллаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

АБГББХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

АБГББХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа