УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ипотекийн зээлийн асуудлыг УИХ хэлэлцэж байна. Одоо УИХ дээр ажлын хэсэг ажиллаж байна. Улсын төсөв энэ долоо хоногт батлагдана. Одоогийн байдлаар УИХ ипотекийн зээлийг 2023 оны 7 сарын 1 хүртэл хуучнаар нь явуулах шийдвэртэй байна. Шийдвэрийг энэ долоо хоногт эцэслэнэ” гэдгийг хэлэв.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Ипотекийн зээлийн хөтөлбөр 2008 онд хэрэгжсэнээс хойш 110 гаруй мянган иргэн хамрагдсан.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж ипотекийн зээлийн хүүг хойшлуулсан. Энэ хөтөлбөрийг сүүлийн жилүүдэд Монгол банк хэрэгжүүлж байгаа. Олон улсын байгууллагууд Засгийн газарт шилжүүлэх саналыг тавьдаг.
Гэхдээ бид Монгол банктай хамтарсан ажлын хэсэг байгуулж, ард иргэдийг хохироохгүйгээр асуудлыг шийднэ” гэв.