УИХ-ын гишүүн Х.Баделхан ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахтай холбоотой асуудалд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Өнөөдөр дэлхийн хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Ард иргэдийн амьдрал ч хүнд байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өдөр болгон өсч байгаа. Барилгын материалын үнэ ч нэмэгдэж байна.
Энэ байдлыг харгалзаад ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж байгаа.
Эргэн төлөлт явагдаад шинэ зээлдэгчдэд боломж олговол сайн. Гэвч өнөөдрийн нөхцөлд зээлдэгчид зээлээ төлөх чадваргүй байна.
Банкуудын байдал ч мөн хүнд байна. Долларын ханш унасаар байгаа. Тиймээс эргэн төлөлтийг царцаах нь зөв” гэв.