Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрбээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийн байр суурийг сонсож, саналыг нь хүлээн авах уулзалтуудаа Сагсай суманд эхлүүлжээ.
Уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд Улсын Их Хурлын сонгуулийг мажоритар болон пропорционал хосолсон тогтолцоогоор явуулахыг, түүнчлэн ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг дээшлүүлж, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Ингэхдээ санал хэлсэн иргэдийн зарим нь тоог нь төсөлд туссан хувилбараар арай багасгах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа хэлж байв.
Amlalt.mn