Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад ирэх долоо хоногт айлчлах тов гарчээ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тавдугаар сарын 19-21-ний хооронд Японы Хирошима хотод "Их 7"-гийн уулзалтад оролцож, дараа нь Монгол Улсад айлчилна гэж эх сурвалж мэдээллээ.
Энэхүү айлчлал нь 2011 оноос хойш хоёр орны хооронд хийж буй дээд хэмжээний айлчлал болох юм. Учир нь, 2011 онд УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл БНФУ-д айлчилснаас хойш хоёр тал өндөр дээд хэмжээний айлчлал хийгээгүй юм. Энэ утгаараа хоёр орны цаашдын харилцаанд чухал ач холбогдолтой айлчлал болно гэж судлаачид үзэж байна.
Монгол Улсад Францын хамгийн том компани болох "Орона майнанг"-ийн 100 хувийн эзэмшилтэй Бадрах Энержи ХХК ураны хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн Францын ПУМА компани дүүжин тээвэр байгуулах төсөлд нийслэлтэй хамтран ажиллаж байгаа юм. Уг төсөлд Францын Засгийн газраас 80 гаруй сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байдаг. Түүнчлэн, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлд Монгол-Францын компаниуд хамтран ажилладаг.
Amlalt.mn