Гишүүний шинж төлөв: Даваажанцангийн Сарангэрэл
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 13 секунд
Гишүүний шинж төлөв: Даваажанцангийн Сарангэрэл
Нийтлэсэн огноо:

Гишүүний шинж төлөв: Даваажанцангийн Сарангэрэл

Ул гэдэг үгээс болж улс төрд жаахан улдах маягтай болтлоо Даваажанцангийн Сарангэрэл гэдэг эмэгтэй омог төгөлдөр явлаа. Одоо ч улдаад, балбаад сүйд болсон юмгүй л дээ. Гурван удаа сайд хийв. Гурван удаа УИХ-д сонгогдов. Арван жилийн дотор ийм карьер хийх эмэгтэй ховор. Ингэж азтай, одтой, онгодтой эрх мэдэл, алба тушаал хаших ээжийн охин ч цөөн. Энэ үүднээсээ Д.Сарангэрэл гишүүн хүний атаа төрөхөөр л явж ирэв бололтой.

Харин сүүлийн үед наяад оны дарга нар нь юм уу, нам дахь зарим хэсэг бүлгүүд ч юм уу, мань гишүүнийг жаахан дарсан байдал харагдаад байх шиг. Нам дахь эмэгтэйчүүдийн байгууллагын дарга болголгүй Х.Булгантуяаг урдуур нь гишгүүлэв. Сүүлд хашсан Нийгмийн хамгааллын сайдаасаа сар болоод буусныг хэлэх үү, Д.Сарангэрэл гишүүн уцаар ундууцал, хор шарт буцалсхийгээд л явах шиг үзэгдэх.

Сая, Х.Булгантуяа сайд тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө өгөх талаар мэдээлэл өгснийг, “балай яриад” гээгүй байгаа даа, тиймэрхүү өнгөөр шүүмжилсэн харагдсан. Нөгөөтээгүүр ул гэдэг үгийг Аюушийн Ариунзаяа тэргүүтэн хүүхнүүд “хэлүүлж”, иймэрхүү хандлага, тогтлоор ажил үйлээ томьёолж, нийгмийг эрэмбэлж явсныг хэлснээрээ адлагдсандаа гоморхлоо ер арагш тавихгүй яваад байх шиг.

А.Ариунзаяад хаягласан таагүй үг хандлага хэвлэлээр цөөнгүй тохиолдох. Монголын улс төр дэх цөөхөн хүүхнүүд иймэрхүү маягаар толхилцмооргүй л байгаа юм. Улс төр дэх шийдвэр гаргах түвшинд хүүхнүүд угаасаа цөөхөн, энэ хэрээр хүүхнүүдийн илүү чамбай, хийгүй, төгс төгөлдөр тийш тэмүүлсэн хандлага л нийгмийн тогтсон хэвшил, үзэл санааг өөрчлөх учиртай билээ.

Д.Сарангэрэл бол энэ талаар гарцаагүй манлайлал үзүүлж байх учиртай хүний нэг. Д.Сарангэрэл гишүүн сэтгүүлч хүн. Энэ үүднээсээ хэвлэл мэдээллийн орон зай, сэтгүүл зүйн салбарынхан энэ гишүүнд ер нь тун үргэлж ээллэг байдалтай байдгийг анзаарч болох. Өөрөө ч хүнтэй эвсээр нийцэмжтэй, үг хэл зохирсон, итгэл үнэмшил, үзэл бодлоо тодорхой илэрхийлчихдэг эмэгтэй.

Хан-Уул дүүргээс хоёронтоо сонгогдсон. Харин арван хоёр онд У.Хүрэлсүх эхнэрээ Австралид эмчлүүлнэ гэж яваад, Их хурлаас чөлөөлөгдөхөд жагсаалтаар дэвшсэн байсан эрэмбэ нь урагш татаж анх УИХ-д орж ирсэн хүн л дээ. У.Хүрэлсүх, Сү.Батболд нарын өнгө дээр улс төр, Ардын намд ихээхэн байр суурьтай, өдгөөгийн өндөрлөг хүрэх замаа зассан хатагтай.

Хүү нь нэг хэсэг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилласан. Өөрөө удаа дараа сайд хийгээд, хүү нь тийм эрх ашиг, нийгмийн ажиглал өндөр ажилд байхад ихээхэн шүүмжлэгдэж, улмаар ажлаа өгснөөр аяарч байх шиг.

Тэгээд ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ч нэг айлаас нэг хүн төрийн дээд алба хашна гээд хуульчлах нь тод байна. Д.Сарангэрэл гишүүний хүү сайдад газар зараад, эдүгээ тэр газарт ихээ том байшин барилга сүндэрлэсэн гээд мэдээлэл яваад байх.

Мэдээлэлд ойр, эрх мэдэлд ойрын дөтийг нэг их чичрэн ашиглахгүй байх хүнээр л ойлгогддог, Д.Сарангэрэл гишүүн. Нэрээ, нүүрээрээ түрий барьж нэг их давшлахгүй байх. Улсын Их хуралд тодхон дуутай муугүй гишүүн байлаа, байна.

Ирэх сонгуульд энэ эмэгтэй дэвших сонирхолтой нь тааж ядах юмгүй. Гагцхүү наяад оны дарга нар нь, намын нь олон л түүнийг дэвшүүлэх эсэхийг шийдэх байх даа. Улсын Их хурлын гишүүн төрд зүтгэснийх нэг тодорхой өв үлдээж байх ёстой. Сайны.

Тэр нь Д.Сарангэрэлийн хувьд хэвлэл мэдээллийнхний эрх ашиг, нээлттэй байдал, эрх чөлөөний төлөө харин ч дуу тод, дугараа цартай байснаар үлдэнэ гэж мэдэгддэг. Нийгэм ч тэгж мэдэрдэг. Даваажанцагийн Сарангэрэл УИХ, Засгийн газрын гишүүнээр ажилласан он цагууддаа эмэгтэй хүн, тэргүүлэх эмэгтэйн үлгэр загварыг бас ч жишиг байхаар харагдуулсан уу гэвэл үгүй гэж хариулах боломжгүй.

Б.Баяр

Amlalt.mn

Ш.Раднаасэд: УЦС-уудыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөлөх хэрэгтэй

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав