УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Уг хуульд "Бүх шатны судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалт орсон. Уг заалтаар гишүүд харилцан адилгүй байр, суурийг илэрхийлж буй тул МАН-ын бүлэг тус хуулиар ажлын гурав хоногийн завсарлага авлаа.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Боловсролын ерөнхий хуулийн төслөөр байр сууриа нэгтгэх зайлшгүй шаардлага үүсэж байна" гэсэн юм.
Amlalt.mn